Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 14 August

    Өвлийн олимпийн төрлөөс эрэгтэйчүүдийн хоккейн төрлийг хасч магадгүй

    2022 онд Бээжинд болох өвлийн олимпийн хөтөлбөрөөс эрэгтэйчүүдийн хоккейн төрлийг хасах хувилбарыг Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/ судалж байна. Энэ тухай “TSN” сувгийн сэтгүүлч Горд Миллер өөрийн твиттер хуудастаа Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Рене Фазель-ийн ярьсныг иш татан дурджээ. Одоогийн байдлаар ОУОХ хоккейн тэмцээнтэй холбоотой 4 хувилбарыг судалж байгаа аж. Үүнд: нэгдүгээрт, Үндэсий хоккейн лигийн /ҮХЛ/ тоглогчдыг олимпод оролцуулах, …

  • 14 August

    Айраг өртөөний төмөр замыг засварлаж дуусжээ

    Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг наймдугаар сарын 12-ны үүрээр үерийн улмаас замаасаа гарч осолдсон. Ослын улмаас Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний орчмын зам эвдэрч галт тэрэгний хөдөлгөөнийг хаагаад байсан билээ. Харин өнөөдөр орой төмөр замыг сэргээн засварлаж дуусжээ. Ингэснээр галт тэрэгний гол замыг нээж тээвэрлэлт саадгүй явах боломжтой боллоо. Замыг засварлахаар ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэг, …

  • 14 August

    С.Бямбацогт нарын гишүүд хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл санаачлав

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай энэхүү тогтоолын төсөлд Засгийн газрын саналыг авахаар хүргүүлжээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно” гэсэн зорилтыг тусгасан. Энэ зорилтоо бүрэн гүйцэд …

  • 14 August

    Энэ нийгэмд ховордсон өмгөөлөгч

    Өмгөөлөгчид гэхээр л мөнгөний төлөө ажилладаг хүмүүс гэж ойлгох нь бий. Гэтэл энэ ангилалд багатаамгүй өмгөөлөгчид мэр сэр байх юм. Энэ удаад бид өмгөөлөгч Р.Булгамааг онцлохоор шийдлээ.  Багш, Монгол улсын Арбитрын шүүхийн арбитрч, өмгөөлөгч, Ерөнхийлөгчийн хуулийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөх гээд шавилхан биедээ ахадсан их ажилтай энэ бүсгүйг танихгүй хүн ховор биз. Өмгөөлсөн хэргээ эцсийг нь хүртэл өмгөөлсөн шиг …

  • 14 August

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 14-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, Дүүргийн Ахмадын хороо, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламжийн төв, Палентологийн төв, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Мянганы гол, МЦ, Дэлгэр Тэс, Вай …

  • 14 August

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр  нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу …

  • 13 August

    ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Мэргэнийг томиллоо

    Засгийн газрын 8 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх эрх хуулиараа Засгийн газарт хадгалагддаг. Зам, тээврийн хөгжлийн яам нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй болж, …

  • 13 August

    300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ

    Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар ирэх оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглож, боловсруулсан түлшийг гэр ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг цогц арга хэмжээ авах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын сайд, Засгийн …

  • 13 August

    Эмгэнэл

     Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан хуульч Т.Гомбосүрэн  2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр зуурдаар таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.     Т.Гомбосүрэн нь 1980 оны дөрөвдүгээр сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрж өсжээ. Тэрбээр 1997-2001 онд “Сүлд” хууль зүйн дээд сургуулийг төгсөж, 2007 онд Английн Манчестерийн их сургуульд мэргэжил дээшлүүлж, 2012 онд …

  • 13 August

    Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын сахилга хариуцлагыг чангатгана

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг өнөөдөр зохион  байгуулж, төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүргийг хотын дарга өглөө. “Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх,   бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах  хэрэгтэй” гэж  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцоллоо. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг 8 дугаар сарын  10-наар тасалбар болгож, төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтэд хяналт  тавихыг үүрэгдлээ. Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө авто …

  • 13 August

    Залуу насандаа заавал мэдэх шүлгүүд

    Монголын утга зохиол, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сорлон монгол залуу хүн бүрийн заавал мэдэх ёстой 10 шүлгийг танд хүргэж байна. Д.Нацагдорж  Миний нутаг Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хэрлэн, Онон, Туулын …

  • 13 August

    Леонардо Ди Каприо эко пүүз үйлдвэрлэнэ

     Америкийн  жүжигчин Леонардо Ди Каприо  “Allbird” компанийн  байгальд ээлтэй шинэ төрлийн спорт гутал үйлдвэрлэх ажилд хөрөнгө оруулахаар болжээ. Тэрбээр энэ тухайгаа хэлэхдээ” “Allbird”-с байгальд ээлтэй түүхий эд боловсруулж, гутлын үйлдвэрлэлд шинэ үе авчирж байгаад баяртай байна. Шинэ бүтээгдэхүүн дэлхийн нийтийн өмнө тулгамдаад байгаа экологийн доройтлын асуудлыг шийдвэрлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж ярьжээ. 2016 онд байгуулагдсан Allbirds компани нь Шинэ …

  • 13 August

    УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа халагдах өргөдлөө өгөөгүй

    УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг эрүүл мэндийн шалтгаанаар халагдах өргөдлөө өгсөн тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нь худал ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Энэ нь байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг даван туулахын төлөө төмөр замчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ үеэр УБТЗ-ын даргыг өөрчлөхийг санаархсан хэсэг бүлэг хүмүүсийн зориуд тарааж байгаа зохион байгуулалттай үйлдэл болохыг анхааруулж байна. УБТЗ-ын дарга …

  • 13 August

    Иргэд та бүхэн “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоорой

    НИТХ, Нийслэлийн Захирагчийн ажлын албадаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулах болсонтой холбоотойгоор тус төсөлд иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж 2018 оны 08 сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэний  танхимд уг журмын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулан үйл ажиллагаа явуулж …

  • 13 August

    Талийгаачийг зодож байхад бусад нь хараад зогсч байжээ

    Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хэрэгтэй холбоотойгоор талийгаачийн гэр бүлийн найз гэх жиргээч Т.Сайнжаргал твиттер  хуудсаараа дамжуулан болсон явдлын талаар мэдээлжээ. Тухайн өдөр буюу энэ сарын 9-ны  сэжигтэн тус яамны мэргэжилтэн гэх Н.Ганбаярын хамт яаман дээрээ архидан согтуурсан. Улмаар бусад газрын дарга нараа уруу татан архидалт хавтгайрсан бололтой. Учир нь ээлжийн амралттай байсан хүний нөөцийн мэргэжилтэн н.Цэцэгмаа гэх эмэгтэй тушаал …