Мэдээ мэдээлэл

October, 2018

  • 25 October

    Сирид барьцаалагдсан Япон сэтгүүлч суллагджээ

    2015 онд Сирид ажиллаж байхдаа Лалын хэт даврагчдын бүлэглэлд барьцаалагдсан сэтгүүлч Японы иргэн Жүмпэй Ясүда өчигдөр суллагджээ. Түүнийг суллагдсан талаар Японы Гадаад хэргийн сайд Таро Коно мэдэгдсэн байна. Тэрээр сэтгүүлч Жүмпэй Ясүда одоогоор Турк улсад очсон, эрүүл мэнд нь хэвийн байгаа гэж мэдээлжээ. Сэтгүүлчийг суллагдсаныг сонссон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Катар, Туркийн талуудад талархсанаа илэрхийлжээ.Жүмпэй Ясуда 1997 онд Нагано …

  • 25 October

    Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн талаар хэлэлцэв 

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан энэ сарын 31-ний өдөр болно. Тус хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн явц, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хороо хуралдлаа. Улаанбаатар хотын 2017, 2018 оны эдийн засаг, …

  • 25 October

    Төрийн болон хувийн ЕБС-иудыг “Halloween”-ний баяр тэмдэглэхийг хориглолоо

    БСШУСЯ-нд Ерөнхий боловсролын зарим сургууль “Halloween” буюу сүнсний баярыг тэмдэглэхээр бэлтгэж, сурагчдаас мөнгө татаж, тусгай өмсгөл шаардаж байгаа гомдлууд иржээ. Тус баяр нь Монгол Улсын  нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй. Иймд төрийн болон хувийн өмчийн сургуулиуд сүнсний баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийг ЕБС-ийн удирдлагуудад хүргүүлжээ.  

  • 25 October

    БНХАУ-ын цахим сүлжээний хяналтын газрын дарга буруугаа хүлээжээ 

    БНХАУ-ын Цахим сүлжээний хяналтын газрын даргаар ажиллаж байсан Лу Вэй гэгч өнгөрсөн 15 жилийн хугацаанд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас 4,6 сая ам.долларын хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Вэй-ийн хувьд 2014 онд БНХАУ-ын Цахим орон зайн газрын дарга, Шинхуа мэдээллийн агентлагийн дарга, Бээжин хотын Коммунист намын хороо, Коммунист намын Олон нийттэй харилцах хороонд ажиллаж байжээ. БНХАУ-ын Цахим орон зайн …

  • 25 October

    “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч Х. Баттулга оролцоно

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн“Цензургүй яриа”нэвтрүүлгийн ээлжит зочноор Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцохоор болжээ. Энэ талаар сэтгүүлч Л. Мөнхбаясгалан цахим хуудаснаа”Монгол улсын 2019 оны Улсын нэгдсэн төсөв батлагдах гэж энэ чухал цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт урилаа. Та бүхэн сонирхсон асуултаа Цензургүй Яриа-Цензургүй Сурвалжлага пейжээр болон надад шууд хандаж болно. Нэвтрүүлэг ирэх даваа гариг буюу 10 р …

  • 25 October

    “Вилла” шуурга Мексикийг хөндлөн туулж байна

    Мягмар гарагт Мексикийн Номхон далайн эрэг орчмын бүс нутгуудад хөрсний гулгалт үүсгэсэн “Вилла” шуурга тус улсын төвийн нутгуудыг чиглэн урагшилж байна.

  • 25 October

    О. Насанбурмаа:Бөхөд хайртай Монголын ард түмэндээ баярлалаа

    Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ. О.Насанбурмаа Будапештийн дэвжээнд Унгар, Турк, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, финалд өнгөрсөн онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Канадын Жюстина Ди Стасиотод ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын 21 дэх мөнгөн медалийг ийнхүү эх орондоо …

  • 25 October

    “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит барилдаанд арслан Э.Оюунболд түрүүлэв

    Энэ сарын 20-нд Спортын төв ордонд болсон Архангайн “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэв. Тус барилдааны шөвгийн дөрөвт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Амарзаяа нар үлдсэн байна. Дээр дурдсан бөхчүүдээс гадна улсын харцага О.Хангай, улсын начин Л.Гантулга, Б.Батжаргал, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик …

  • 25 October

    УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ

    УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хууль, тогтоолын төсөл багтжээ. “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх …

  • 25 October

    Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн байна 

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагст хүйтэрч, хүчтэй салхитай байхыг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. …

  • 24 October

    Д.Лүндээжанцан: Сонгуулийн гурван хуулийг салгах хэрэгтэй

    Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр  сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийв. Энэхүү уулзалтаар УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийж хэрэгжүүлэх ажил болон хэлэлцүүлэн батлуулах хууль, тогтоомжийн төслийн талаар танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …

  • 24 October

    Ж.Батбаясгалан: “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулсан хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр ажиллаагүй байна

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов. “Цэвэр агаар сан” болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийгдэж байгаа гүйцэтгэлийн аудитын тайланг 2018 оны 10 дугаар сард багтаан ирүүлэх тухай Байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн албан тоотын дагуу …

  • 24 October

    Нийслэлийн МАН-ын дарга БЗД-ээс гишүүд дэмжигчдийн уулзалтаа эхэллээ

    Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хотын намын анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчидтэй хийх уулзалтаа өчигдөр Баянзүрх дүүргээс эхлүүллээ. Баянзүрх дүүргийн МАН-ын 11 үүрийн 550 гаруй намын гишүүдтэйгээ Жанжин клуб, Офицеруудын ордон, Их засаг их сургуулийн хурлын танхимд уулзсан юм. Уулзалтад  УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн МАН-ын орлогч дарга Н.Алтаншагай, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Хяналтын хороон дарга Н.Сайнбуян, дүүргийн намын хороон дарга …

  • 24 October

    Төрийн банкны гурван ажилтанг цагдан хорьжээ

    Төрийн банкны гурван ажилтанг цагдан хорьсон талаар шүүхээс албан ёсны мэдээлэл өглөө. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан …

  • 24 October

    БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх дугаар олгох нэрийдлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг анхаарууллаа

    Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, дараалал буурахгүй байгааг далимдуулан “Ирээдүйн хөгжлийн тулга” гэх төрийн бус байгууллага http://visa2018.mn цахим хуудсаар дамжуулан БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх дугаар олгох нэрийдлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж   гадаад харилцааны яамнаас  сэрэмжлүүлж байна. БНХАУ-ын ЭСЯ-наас ямар нэг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар төлөөлүүлэн виз мэдүүлэх дугаар худалдах, түгээх арга хэмжээ …