Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 17 August

    Нэг тонн газрын тосны экспортын татвар 130 ам.доллар болж буурна

    Газрын тосны экспортын татвар энэ оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 5,4 ам.доллароор буурч, 130 ам.доллар/тонн болно. Одоогийн байдлаар, газрын тосны экспортын татварын хэмжээ 135,4 ам.доллар/тонн байгаа юм. Энэ тухай ОХУ-ын Сангийн яамны цахим хуудаст байрлуулсан мэдээлэлд дурджээ. 7 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 14 хүртэлх хугацаанд хийсэн мониторингийн үнэлгээгээр Urals маркийн газрын тосны дундаж үнэ нэг торх нь …

  • 17 August

    Д.Гантулга нарт холбогдох хэргийн шүүх хурал болно

    УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Тэрээр саяхан УИХ-ын гишүүний суудлаас татгалзаж, иргэн хүнийхээ хувьд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн байдаг. Улмаар Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн долдугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.  Тэгвэл Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн …

  • 17 August

    ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна

    Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг  шалгаж байна.  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар энэ сарын 14-ний өдрөөс эхлэн яамд, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан шалгалтын ажлын хэсэг ажиллаж байна. Энэ нь Засгийн газрын 2017 оны 10 дугаар сард гаргасан албан даалгаврын биелэлтийг шалгах ээлжит шалгалтаас гадна төрийн албан …

  • 17 August

    Дарь-Эхийн ганц худаг чиглэлийн замыг ес хоног хаана

    Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн авто замаас Ганц худаг чиглэлийн 1.1 км авто замын 500м хэсгийн зорчих хэсэгт хучилтын засварын ажил хийгдэх болсон тул түр хугацаагаар хаахаар болжээ. Тус замын  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2018 оны наймдугаар сарын 17-ны өдөр буюу өнөөдрийн 23:00 цагаас наймдугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл түр хязгаарлахаар болсон байна.

  • 17 August

    Калифорни гал түймэр унтраахад цэргийн дрон ашиглана

    Гал түймэр унтраах ажиллагаанд цэргийн дрон ашиглана гэж АНУ-ын Калифорни муж улсын албаны хүмүүс мэдэгдлээ.Хэт халалтын улмаас үүдсэн гал түймэрт 11 хүн өртөж, амиа алдсан гэж тус мужийн албаны хүмүүс өчигдөр мэдээлжээ. Тэдний мэдээлснээр, Мендоцино тойрог болон Сан-Франциско хотын хойд хэсгээр нийт 1300 орчим км хавтгай дөрвөлжин газар нутаг галд шатаад байгаа ажээ.Гал түймрийг хянах, шалгах зэрэгт цэргийн дрон ашиглах …

  • 17 August

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    2018 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн  зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн …

  • 16 August

    Д.Одзаяа: Халамжит ханийгаа хайрлаарай эрчүүд минь

        Монголын үндэсний телевизийн шинэ үеийн нэвтрүүлэгчдийн нүүр царай болж өнгөлж яваа залуусын нэг бол Д.Одзаяа. Тэрбээр телевизийн хөтлөгчийн ажлынхаа хажуугаар хоёр ч хүүхдийн ээж болж амжжээ. Одоо тэрбээр жирэмсний амралттай байгаа аж. Гэсэн хэдий ч олон бүсгүйчүүдэд үлгэр дуурайл болсоор явна. Тэрбээр хөхүүл ээжүүдэд тохиолддог асуудлуудыг хөгжилтэй аргаар харуулсан видеог өөрийн хөтлөн явуулдаг пэйж хуудсандаа энэ сарын 13-ний …

  • 16 August

    А.Санжмятав: Багш нарын цалинг нэн даруй нэмэхийг шаардаж байна

    Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос цалинг нэмэх шаардлагыг өнөөдөр Засгийн газарт дахин хүргүүллээ. Уг шаардах бичигт: Засгийн газар, ОУВС-гийн хамтарсан энэ сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн багшийн үндсэн цалинг энэ оны III улиралд 50 хувиар нэмэгдүүлэх Хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах баталгааг хангах, уул уурхай болон архи, тамхины орлогын таван хувийг хүүхдийн хөгжилд зарцуулдаг болох Салбарын сайдууд, төрийн албаны удирдлагуудын …

  • 16 August

    “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо

    НИТХ, Нийслэлийн Захирагчийн ажлын албадаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулахтай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 280 гаруй хүн оролцсоны 60 орчим хувь нь иргэд, худалдаа эрхлэгчид, 40 орчим хувь нь төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл байлаа. Төр захиргааны байгууллага, иргэд, худалдаачдын дунд зөрчил маргаан үүсгэдэг нийтийн эзэмшлийн гудамж, …

  • 16 August

    “Гена матар ба түүний нөхөд” номын зохиолч Э.Успенский таалал төгсжээ

    Бидний сайн мэдэх “Гена матар болон түүний нөхөд” хүүхэлдэйн киноны зохиолыг бичсэн Оросын зохиолч Эдуард Успенский Москва хотод 80 насандаа таалал төгжээ. Энэ тухай түүний охин Ирина өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн байна.

  • 16 August

    Италийн Лигуриа мужид онц байдал зарлалаа

    Италийн Генуя хотод гүүр нурсантай холбогдуулан Лигуриа мужид 12 сарын хугацаатай онц байдал зарлалаа гэж тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгдэв. Мөн тэрбээр улсын төв сангаас 5.7 сая долларын тусламжийг Лигуриа мужид олгох саналтай байгаагаа мэдэгджээ. 39 хүний амийг авч одсон энэхүү хэрэг Италийн иргэд дунд “чухал бүтээн байгуулалт зүгээр нэг нурчихдаг юм байна” гэсэн үл итгэх байдал үүсгээд …

  • 16 August

    ЗТХ-ийн сайдад Д.Хаянхярваа, Л. Энх-Амгалан нарын нэр яригдаж байна

    Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хэрэгтэй холбогдуулан энэ сарын 12-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ нарыг тус тус албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа. Зам тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилоод байгаа юм. Харин дараагийн Зам тээврийн хөгжлийн сайдад хэн томилогдох бол гэсэн хүлээлт  олны …

  • 16 August

    Тэсрэх бөмбөг тавьсан тухай хуурамч мэдээлэл тараасан эмэгтэйг саатуулжээ

    Хятадын өмнөд хэсгийн Наньнин хотын нисэх онгоцны буудал дээрх нисэх онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байна гэж худал мэдээлэл тарааж, олны анхаарлыг татсан эмэгтэйд 5 хоног баривчлах ял оноожээ.

  • 16 August

    Шинэ Зеланд гадаадын иргэдэд орон сууц худалдаалахыг хориглолоо

    Шинэ Зеландын парламент гадаадын иргэдэд орон сууц худалдаалахыг хориглосон байна. Ийм арга хэмжээ авснаар үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулна гэж тэд үзжээ.

  • 16 August

    Д.Гантулгын шүүх хурал болно

    УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох шүүх хурал наймдугаар сарын  17-нд буюу маргааш Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болно. Хуралд шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцох аж. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцоно.