Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 25 July

    ЦУОШГ: Усархаг бороо үргэлжлэн орох аюулаас сэрэмжлүүлж байна

    Долдугаар сарын 23-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Долоон хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үеэс ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг бороо аадар орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Цаг, уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Баруун аймгуудын нутгаар: 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зарим газраар бороо, …

  • 25 July

    АТГ-ын өнөөдөр зарлах хэргүүд

    Авлигатай тэмцэх газраас өнөөдөр сар бүр хийдэг ээлжит хэвлэлийн хурлаа зарлаад байна. Тэд өнөөдөр чухам ямар мэдээлэл өгөх талаараа мэдээллээ. Үүнд: Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл: МУИС-ийн эрх бүхий албан тушаалтан нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад …

  • 25 July

    Б.Саран: Иргэдийн шаардлагаар “Эко Алтан заамар”-ын үйл ажиллагаа түр зогсоод байна

    Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компани Туул голд бохир усаа урсгаж буй бичлэг цахим орчинд тархаж, олон нийтийг багагүй бухимдуулсан. Тэгвэл тухайн газар оронд аймаг, сум, холбогдох яамны мэргэжилтнүүд очиж газар дээр нь ажиллаад иржээ. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Сарангаас дараах зүйлсийг тодрууллаа. -“Эко алтан заамар” компанийг …

  • 25 July

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, …

  • 25 July

    Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. …

  • 24 July

    Ерөнхий сайдын туслахаар ажиллаж байсан Н.Энхбаатарыг саатуулжээ

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан Н.Энхбаатарыг Авлигатай тэмцэх газраас саатуулжээ. АТГ-аас энэ талаар тодруулахад “Э-г авлигын хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж байгаа нь үнэн. Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй өөр мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын зөвшөөрөл өнөөдөр гарсан тохиолдолд маргааш болох хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл өгнө” гэв. Сар бүрийн 25-нд АТГ-аас тухайн сард хийсэн ажлаа тайлагнан хэвлэлийн бага хурал хийдэг билээ.

  • 24 July

    Нэвтрүүлэгч Ж.Батбаяр таалал төгсжээ

    Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаяр өвчний улмаас тэнгэрийн орноо одож, Монголын сэтгүүлзүйд нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрээр сэтгүүлч, хөтлөгч мэргэжлээр 40 гаруй жил ажилласан ахмад нэвтрүүлэгчдийн нэгэн үеийн төлөөлөгч бөгөөд алтан хоолойгоороо сонсогч, үзэгчдэдээ танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг нэвтрүүлэгч  байсан билээ. Нэрт нэвтрүүлэгч Ж.Батбаярын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү …

  • 24 July

    Үндсэн Хуулийн цэц  нөхөн сонгуультой холбоотой асуудлаар СЕХ-нд ханджээ 

    Хэнтий аймагт явагдах Улсын Их Хурлын  42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар  нэр бүхий хуульчид Монгол Улсын Үндсэн хуулийн  цэцэд гомдол гаргасан юм.Энэ дагуу Үндсэн хуулийн  цэц маргаан үүсгэн шалгаж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Уг хуралдаан болохын өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар авах шаардлагатай байгаа тул …

  • 24 July

    АТГ-аас үндэслэлгүй төлбөр, хураамж тогтоосон шийдвэрүүдийг хүчингүй болгожээ

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд Засгийн газар болон яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцах ажлыг үргэлжлүүлж байна. Ийнхүү ажиллах явцад авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд тавигдсан 12 төрлийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, хууль бус нэмэлт төлбөр хураамж тогтоосон, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдлүүдийг тогтоож, …

  • 24 July

    Н.Батсуурьд дэд хурандаа цол олгожээ

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, Улсын аварга болсон билээ. Тэрбээр Онцгой байдлын ерөнхий газар ажилладаг байна. Иймд түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэсэн …

  • 24 July

    Л.Гүнбилэг: Ямар нэгэн мод, ой шатааж сайжруулсан түлш бэлтгэх зүйл огт байхгүй

    “Хусан ойг шатааж утаагүй түлш гаргах гэж байна” гэсэн мэдээллийн мөрөөр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэнгээс дараах зүйлсийг тодрууллаа. -“Нармон” ХХК Сэлэнгэ аймгийн Мандал суманд хусан ойг шатааж утаагүй түлш гаргах гэж байна” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна. Ийм эрхийг хэн, хаанаас өгдөг юм бол? -Бидэнд өнөөдрийн байдлаар орон нутгаас ирсэн тодорхой мэдээлэл алга байна. Гэхдээ …

  • 24 July

    АТГ Л.Оюун-Эрдэнэ гишүүнд гомдол гаргалаа

    Авлигатай тэмцэх газраас Л.Оюун-Эрдэнэ гишүүнд гомдол гаргаж гомдлыг  өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлжээ. АТГ-аас гаргасан гомдлыг бүрэн эхээр хүргэж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гаргасан шаардлагын агуулгатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан  гомдол хүргүүллээ. Авлигатай тэмцэх газар хэрэг гомдлыг дангаараа …

  • 24 July

    Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна

    Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн хүрээнд төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам энэ сарын 27-28-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болно. Даншиг наадмын бэлтгэл ажлын талаар уг наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяртай ярилцлаа. -Зууны манлай үйлдвэрийнхэн энэ онд 40 жилийн ойгоо ажил хөдөлмөр, ололт амжилтын буухиан дор тэмдэглэж …

  • 24 July

    Н.Батсуурь Алтан дарь овооны их тахилгын барилдаанд барилдана 

      Төрийн их тахилгат Алтан дарь овооны их тахилга долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болохоор тов гарсан билээ. Төрийн их тахилгыг энэ жил Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв дэх удаагаа тахихдаа Алтан овоог анх тахисны 105 жилийн ойтой хамтатган зохион байгуулахаар болсон байна. Алтан дарь овооны их тахилгын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь барилдахаар болжээ. Тулгар төрийн 2227, …

  • 24 July

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 24-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, …