Мэдээ мэдээлэл

October, 2018

  • 9 October

    Хүн амины хэрэгт холбоотой этгээдийг хайж байна

    Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2016 оны тавдугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02.00-04.00 цагийн орчимд тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон маргааны улмаас хүний амь нас хохирсон хэрэгтэй холбогдолтой этгээдийг эрэн сурвалжилж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны зургадугаар сарын 11-ний өдрийн захирамжид заасны дагуу уг зураг дээрх этгээдийг хайж байгаа юм. Иймд …

  • 9 October

    Эрээнд Монгол ээж хүүгээ барьцаанд үлдээжээ

    Эрээн хотод Монгол ээж худалдан авалт хийж яваад алдагдалд орж, барьцаанд нь хүүхдээ үлдээсэн байна. Холбогдох байгууллагууд ээжийг нь хайсаар олж тогтоожээ. Ингээд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тав гаруй сая төгрөг өгч хүүг Монголд авчирсан байна. Хүүгээ барьцаалсан ээж нь гэр бүлээсээ салсан, архины хамааралтай нэгэн аж.  ГБХЗХГ-ын мэдэгдсэнээр Эрээн хотод дахин нэг Монгол хүү байгаа аж.  Хүү …

  • 9 October

    Насанд хүрээгүй хүүхэд “бохь, сэтгүүл авах уу” гэж анхаарлыг нь сарниулан хулгай хийдэг байжээ

    Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж гадаадын иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Энэ талаар НЦГ-ын хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Батцэнгэл “Гадаад иргэдийн, жуулчдын гар утас, эд зүйлийг хулгайлдаг М нарын дөрвөн этгээд тогтоогтоод шалгагдаж байна. Дээрх этгээдүүд өмнө …

  • 9 October

    Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд таван жилийн ял оноолоо

    Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны аравдугаар сарын 5-ны өдөр иргэн Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс тэднийг бүлэглэн хүн худалдаалах, насанд хүрээгүй хүнийг улсын хил давуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноосон байна. Тухайлбал, шүүгдэгч Б.Батзаяагийн 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Оюундарийг 100.000 төгрөгийн эд …

  • 9 October

    Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ

    Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болж буй залуучуудын зуны спортын III олимпийн наадамд 206 орны 4000 гаруй тамирчид спортын 32 төрөлд өрсөлдөж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Монгол Улсын баг тамирчдаас жүдо бөхийн эмэгтэй 52 кг-ын жинд барилдсан Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр жүдо бөхийн эрэгтэй 55 кг-ын жинд Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртээд байсан бол Л.Сосорбарам медалийн …

  • 9 October

    Террорист этгээд Хишам ал-Ашмавиг Ливиэс баривчилжээ

    Ливийн зүүн нутгийн боомт хот болох Дарна хотод тус улсын аюулаас хамгаалах хүчний ажилтнуудын явуулсан ажиллагааны үеэр Египет улсад эрэн сурвалжлагдаж байсан Хишам ал-Ашмавиг баривчилсан байна.

  • 9 October

    “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг үзэгчдийн хүртээл болно

    “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-наас эхлэн Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа үзэгчид, хүүхэд багачуудад толилуулна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичсэн төдийгүй Нийслэлийн Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд хүүхдэд зориулсан “Шилдэг зохиол” шагналыг хүртсэн юм. Дашрамд дуулгахад “Урлагийн …

  • 9 October

    Төв банк дурсгалын зоосны цахим хуудсаа танилцууллаа

    Монголбанкны дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий coin.mongolbank.mn цахим хуудаст худалдаанд гаргаж буй дурсгалын зоосны тухай мэдээллээс гадна тус банкны зөвшөөрөлтэйгээр олон улсын зах зээлд худалдаалж буй сэдэвчилсэн цуврал зоосны талаар холбогдох түүх, танин мэдэхүйн мэдээллийг агуулжээ. Түүнчлэн дурсгалын зоос худалдаж авах зааварчилгааг оруулсан байна. Монголбанк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг бөгөөд …

  • 9 October

    Бизнес эрхлэгчдийн фестиваль “Их хотын хямдрал” нэрийн дор болно

    Бизнес эрхлэгчид нэг дор цугларан хэрэглэгч-үйлчлүүлэгч нартаа ойр байж худалдаа-үйлчилгээ үзүүлдэг арга хэмжээний нэг болох “Бизнес фестиваль”-ийг МҮХАҮТ 2000 оноос хоёр жил тутамд уламжлал болгон зохиож ирсэн юм. Энэ удаагийн бизнес фестивалийг Нийслэл хотын 379 жилийн ойг угтан “Их хотын хямдрал-Бизнес фестиваль-2018” нэрийн дор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран МҮХАҮТ-аас ирэх бямба гаригт буюу аравдугаар сарын 13-нд …

  • 9 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: 10-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цаг агаар тогтуун байна. 2018 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Халх голын сав газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим …

  • 8 October

    С. Амарсайхан:Тооцоо судалгаагүй, сэтгэл хөөрлөөр гаргасан шийдвэрүүд иргэдийг хохироодог 

    НИТХ-аас санаачлан зохион байгуулсан “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе Та бид машин хөлөглөсөн хэрнээ морь тэрэгнээс ч удаан зорчиж, нийтээрээ бөглөрч,нийгмээрээ бухимдаж ихэнх цаг хугацаагаа машин хөлөглөж бус харин машинд хүлүүлж, эрүүл мэнд, эдийн засаг, цаг хугацаагаараа хохирсоор удаж байна. Нийслэлийн зам, тээврийн …

  • 8 October

    Б.Баярсайхан: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг баталсан

    Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцсан юм.Дээрх уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтаар яригдсан зөрчил, дутагдлуудыг арилгах, хамтарч ажиллах санал авах зэрэг асуудлаар эргэн уулзах тов гаргасны дагуу өнөөдөр дахин хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга“Та бүхний ирүүлсэн тайлантай танилцлаа. Тайлангаас тодруулах зүйлсээ …

  • 8 October

    Автобусаар үнэгүй зорчдог иргэдийн тоо цөөрсөн ч компаниудад олгодог мөнгөн дүн нэмэгджээ

    “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөн үргэлжилж байна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат зөвлөгөөний үеэр нийтийн тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Өнөөдрийн байдлаар 945 автобус нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Гэвч чиглэлийн маршрут бодит орчинд төдийлөн нийцэхгүй байгааг зөвлөгөөнд оролцож буй иргэд шүүмжлэв. Мөн үйлчилгээний салбарын соёл эрс дордсоныг ч хэллээ. Тиймээс орчин нөхцөл, үйлчилгээний чанар, стандартыг шаардлагатай байгааг онцлов. …

  • 8 October

    Автобусны техникийн хяналтын үзлэгт анхаарал хандуулах хэрэгтэй гэв

    Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулж байгаа “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөнд оролцож буй иргэд хөдөлгөөний ачааллыг бууруулахад  ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдэг саналаа хэлж, болохгүй байгаа асуудлыг шүүмжлэв. Нийслэлийн төсвийн хөрөнгөөс их хэмжээний санхүүжилт авдаг хэрнээ нийслэлийн Тээврийн газар парк шинэчлэлт хийхгүй байна хэмээн шүүмжлэв. Тухайлбал, Үйлчилгээнд явж буй автобуснуудын олонх нь “утаа хаядаг”, зарим нь …

  • 8 October

    Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг ногоогоор давсыг орлуулан хэрэглэж байна

    “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгжид гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар цувралаар танилцуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсэг энэ сарын 5-ны өдөр  Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж, хоолны давсны агууламжаа бууруулсан байдал, давсны хэрэглээ, сөрөг нөлөөллийн талаар хийсэн сургалт, сурталчилгааны ажил, түүний үр дүнтэй танилцлаа. Эрүүл зөв, хооллолт бол …