Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг зургадугаар сард бүртгэнэ

Түрээсийн орон сууцтай холбоотой асуудлаар Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захирал Ж.Хичээнгүйтэй ярилцлаа.


“Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн 972  айлын орон сууцны барилгын ажил дууссан уу, хэзээнээс иргэдийг оруулах вэ. Нийгэмд хүлээлт маш их байна?

972 айлын орон сууцыг түрээсийнх болгох уу, худалдан борлуулах уу гэдгийг Засгийн газар шийднэ. Харин түрээсийн орон сууцыг цаашид өмчлөх боломжтой болсноор иргэдийн дунд маш их хүлээлт бий болсон байна. Өвлийн улиралд дулаанаа авч чадаагүй  учраас 972 айлын орон сууцыг ашиглалтад оруулах хугацаанаас гурван сараар хойшилсон. Одоогийн байдлаар дотор заслын ажил үргэлжилж байна.  “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн 18 барилга бий. Үүнээс эхний гурав нь оршин суугчаа хүлээн авахад бэлэн болсон. Гэхдээ нийтэд нь хүлээлгэж өгөх ёстой учраас энэ сарын дундуур гэхэд улсын комисст хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улсын комисс хүлээж авсны дараа бүртгэлийн ажлыг албан ёсоор эхлүүлнэ. Зургаадугаар сараас бүртгэлийн ажлыг эхлүүлнэ гэж ойлгож болно.

Хөгжлийн банкнаас санхүүжилт гаргасан учраас түрээслэх эсэхэд тэдний саналыг харгалзах уу. Хөгжлийн банк 972 айлын орон сууцыг түрээслэхэд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хөгжлийн банкнаас заавал бэлэн мөнгө биш хэлбэрээр байж болно гэж үзсэн. Улсын төсөвт суулгана гэсэн бичиг юм уу вексель, үнэт цаас зэрэг хэлбэрээр шийдвэрлэхийг санал болгож байгаа. Цаашдаа түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгийн эх үүсвэрийг хамгийн бага хүүгээр тооцох ёстой  юм билээ. Бид Хөгжлийн банкнаас долоон хувийн хүүтэй зээлээр авч байгаа нь харьцангүй өндөр тусч байгаа юм.

Түрээсийн орон сууцыг өмчлөх боломжтой болсон. Үүнтэй холбоотойгоор иргэд хэр хандаж байна вэ.  Түрээсийн орон сууцны журмыг эцэслэн баталсан уу?

-Түрээсийн орон сууцыг өмчлөх шийдвэр гаргасантай холбоотойгоор иргэд ТОСК-д олноор хандах болсон. Одоогоор  энэ журмыг эцэслээгүй байна. Засгийн газрын шийдвэрийг БХБЯ болон манай корпораци албажуулж ирүүлэх учиртай. Үүний дараагаар бид дагалдах журамд өөрчлөлт оруулна. Ингэснээр түрээсийн орон сууцанд амьдарч байгаа болон өмчилж авах хүсэлтэй иргэдтэй нэмэлт гэрээг шинээр байгуулах юм. Нэг ёсондоо түрээсийн гэрээг дуусгавар болгоод өмчилж авах гэрээг шинээр хийнэ гэсэн үг.  Хоёр талын гэрээний үндсэн дээр  урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх  эсвэл таван жилийн хугацаанд нийт төлбөрөө хувааж төлөөд өмчлөлдөө авах уу гэдгийг шийдэх юм.

Сар бүрийн түрээсийн төлбөр дээрээ нэмээд таван жилийн хугацаанд урьдчилгаа 30 хувиа хуримтлуулснаар иргэд түрээсэлж байгаа орон сууцаа хувьчлах боломжтой болно гэсэн үг үү?

-Тийм ээ. Иргэд түрээсийн төлбөрөөс гадна урьдчилгаагаа бүрдүүлнэ. Сар бүр түрээсээ төлж, урьдчилгаагаа тусгай нэрийн данс үүсгэж, бага багаар хуримтлуулах юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

 

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …