Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 6 July

    Хорватын багийг дэлхийн аварга болно гэжээ

    Хорин жилийн өмнө Франц улсад болсон хөл бөмбөгийн ДАШТ-нд Хорват улсын Мирослав Блазевич дасгалжуулагчтай шигшээ баг гуравдугаар байрт орж, тус улсын нэрийг дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд дансалсан билээ. “Дасгалжуулагчдын дасгалжуулагч” гэгдэж байсан М.Блазевич энэ удаагийн ДАШТ-нд улсынхаа шигшээ багийн тамирчдад өндөр найдлага тавьж байгаагаа илэрхийлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. “Златко Далич /Хорватын шигшээ багийн дасгалжуулагч/ надтай утсаар холбогдож, Оростой хийх дараагийн …

  • 6 July

    Видео бүтээлийн шилдгүүд тодорч, шагналаа гардлаа

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан  видео бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо. Шилдэг бүтээлийн эздээр “Мерси-Кор Монгол” ОУБ-ын “Хамтын хүчээр зудыг даван туулах нь” бүтээл, Энэтхэг улсын 13 настай хүү Рамешвар Михир Бхаттын “Халуун давалгаа бүтээл”-үүд тус тус тодорч, 4000 ам. доллараар шагнуулсан юм. Видео бүтээлийн уралдаан нь “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийн ололт амжилтуудыг хамгаалах …

  • 6 July

    Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж нас баржээ

    Нийслэлийн Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.07.05/ 15.00 цагийн орчимд гарчээ. Тодруулбал, тус дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд “Хүүхэд тогонд цохиулж нас барсан байна” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан шонгийн модны цахилгаан утсанд долоон  настай …

  • 6 July

    Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн улс орнуудад таниулж чадлаа

    Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хаалтын ажиллагаа боллоо. “Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх …

  • 6 July

    Гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг батлав

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 03-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.    “Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг …

  • 6 July

    Л.Элдэв-Очир: Хүнсний өргөн хэрэглээний ногооны импортыг бууруулна

    УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өчигдөр (2018.07.05) НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар захирал, Ази, Номхон далайн бүсийн Суурин төлөөлөгч хатагтай Кундави Кадиресан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд мал аж ахуй, газар, хүнсний хангамжийн асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны …

  • 6 July

    Олон улсын иргэний хамгаалалтын ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа Олон улсын иргэний хамгаалалтын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Владимир Кувшиновыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ОБЕГ болон Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын харилцан, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан мэдээлэл солилцсон юм. Энэ үеэр ерөнхий нарийн бичгийн дарга, …

  • 6 July

    “EUROASIA” Олон улсын кино наадам зохион байгуулагдаж байна

    Киргизстан улсын Астана хотод 2018 оны 7-р сарын 1-7-ний өдрүүдэд Евро азийн олон улсын кино наадам 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд төсөл шалгаруулах уралдаант хэсэг 2 дахь жилдээ болж байгаа бөгөөд төслийг Евро азийн улсууд дундаас шалгаруулна. Эхний шатанд 10 төсөл шалгарч үлдсэнээс, 1-2 төслийг шалгаруулж наадмаас санхүүжилт олгосон байна. Мөн уралдаант хэсгээс гадна уран бүтээлчид төслөө …

  • 6 July

    Эзэн хаан үүрэгт ажилдаа эргэн оржээ

    Японы эзэн хаан Акихито энэ долоо хоногийн эхээр бие нь чилээрхсэний улмаас ордондоо хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон ба  пүрэв гарагт бие нь сайжирч үүрэгт ажилдаа эргэн орсон тухай “Киодо” агентлаг мэдээлэв. 84 настай эзэн хаан пүрэв гарагт эзэн хааны ордонд болсон шинээр томилогдсон элчин сайдуудын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах арга хэмжээнд оролцсон байна. “Эзэн хааны бие бүр мөсөн …

  • 6 July

    Ослын үед нүүлгэн шилжүүлэх системийг амжилттай туршжээ

    Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO) сансрын хөлгөөс нисэх багийг нүүлгэн шилжүүлэх системийг пүрэв гарагт амжилттай туршсан тухай РИА Новости агентлаг мэдээлэв. “Сансрын хөлгөөс нисэх багийг нүүлгэн шилжүүлэх систем нь ослын механизм бөгөөд сансрын хөлгийн системүүд доголдсон тохиолдолд нисэх багийн байрладаг бүхээгийг сансрын нисэгчдийн хамт зөөгч пуужингаас хурдан холдуулж, аюулгүй зайд гаргах зориулалттай юм. Цуврал туршилтын эхний сорилтын үеэр хөөргөх талбайд …

  • 6 July

    Неймарын зүлгэн дээр хэвтсэн нийт хугацааг тооцжээ

    ДАШТ-ний 4 тоглолтын туршид Бразилийн довтлогч Неймар зүлгэн дээр нийт хэдэн минут хэвтсэнийг хэвлэл мэдээллийхэн тооцжээ. “RTS Sport” цахим хуудасны мэдээлснээр, Неймар эдгээр тоглолтын хугацаанд нийт 13 минут 50 секунд зүлгэн дээр хэвтжээ. Сербийн багтай тоглох үеэрээ Неймар зүлгэн дээр 1 минут 56 секундыг өнгөрөөсөн бол Швейцарийн багтай 3 минут 40 секунд, Коста-Рикатай 2 минут 44 секундыг тус бүр өнгөрөөсөн …

  • 6 July

    Наадмын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь

    ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛЫН 107, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11,12,13-нд амарч, 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн …

  • 6 July

    Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 06-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 14-р хороо Бугын сангийн аж ахуй орчмоор ⚡БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: Цэцэрлэг, 2-р байр Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар …

  • 6 July

    Өнөөдөр болох үйл явдлууд

    11.00 цагт АН-ын Зам тээвэр, бодлогын зөвлөлөөс шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

  • 6 July

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд:  Өнөөдөр ихэнх нутгаар бороошиж, төвийн нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын  нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн …