Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 14 June

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нар ирэх даваа гаригт чуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар энэ сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн форум “Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, …

  • 14 June

    “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ Монголын морин спорт уяачдын холбоо-той санамж бичиг байгууллаа

    “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон Монголын морин спорт уяачдын холбоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, харилцан дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулан бодит үр дүнд хүрэх үүднээс өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааныхаа зарчим, чиглэлийг нарийвчлан тодорхойлсон санамж бичигт “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл, Монголын Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нар гарын үсэг зурсан юм. Энэхүү …

  • 14 June

    Хүүхдийн паркийн үйл ажиллагааг зогсоожээ

    Паркийн “Сансрын хөлөг” тоглоомонд гарсан ослын учир шалтгааныг тодруулахаар НМХГ-ын улсын байцаагчид ажиллаж байна. Урьдчилсан байдлаар техникийн аюулгүй байдлыг хангаагүй, тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гарсан, өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлтийг хийжээ. Осол гарсан тоглоомыг актлах шийдвэр гаргасан. Хэрэв осол эрүүгийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагад шилжинэ, харин …

  • 14 June

    Хөгжөөн дэмжигчид хуран цугласан Москва хот хөл хөдөлгөөн ихтэй байна

    Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Үндэсний шигшээ багаа дэмжихээр ирсэн олон хөгжөөн дэмжигч Москва хотын төвөөр зугаалж, Никольскийн гудамж урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр их хөл хөдөлгөөнд дарагдан байна. Энэ тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.

  • 14 June

    Сан-Франциско хотын даргаар анх удаа африк гаралтай америк бүсгүй сонгогджээ

    Сан-Франциско хотын даргын сонгуульд африк гаралтай америк бүсгүй Лондон Брид ялж, энэ албан тушаалд сонгогдсон анхны хар арьст эмэгтэй болжээ. Сан-Франциско хотын ээлжит бус сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь тус хотын Хяналтын зөвлөлийн тэргүүн Лондон Брид, Солонгос гаралтай Нью-Йорк хотын уугуул иргэн Жейн Ким болон Калифорни муж улсын сенатч асан Марк Лено нар байжээ. Саналын хуудсуудыг тоолоход эхний өдрүүдэд М.Лено …

  • 14 June

    “Улаан бөглөөт” гэж нэрлэгдсэн архийг хэрэглэхгүй байхыг анхааруулав

    Дорноговь аймгийн Замын –Үүд суманд өнгөрсөн тавдугаар сард нийт 12 гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтооход ихэнх нь  ахуйн нөхцөлд архидалтаас үүссэн байгааг тогтоосон аж. Мөн хоёр иргэн архины хордлогоос болж нас баржээ.

  • 14 June

    Х.Баттулга: БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан 30 тэрбум юанийн шугам нээхээ зарласан

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм. Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтыг Монгол Улсаас хэвлэл, мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлч, зураглаач сурвалжилсан бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын уулзалтыг сурвалжилсан …

  • 14 June

    Их Британийн хатан хаан албан ёсны арга хэмжээнд оролцоно

    Их Британийн хатан хаан Элизавета эзэн хааны гэр бүлийн шинэ гишүүн, Суссексийн гүнгийн ахайтан Меган Марклын хамтаар пүрэв гарагт тус улсад болох албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохоор болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

  • 14 June

    Зуслангийн тээврийн автобус зургаадугаар сарын 15-наас явж эхэлнэ

    Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлэхээр төлөвлөжээ. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос; ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 1:30 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг …

  • 14 June

    УИХ-ын гишүүн Д. Гантулгыг чөлөөллөө

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  УИХ-ын гишүүн Д. Гантулгыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийт 60 гишүүн оролцсоноос нууц санал хураалт явуулахад 45 гишүүн буюу 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. Тэрбээр Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, УИХ-ын даргатай гар барьснаар чуулганы танхимаас гарлаа. УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн бөгөөд Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны өчигдрийн …

  • 14 June

    Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

    Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 14-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

  • 14 June

    Д.Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

    Норвегийн Засгийн газрын эвсэлд ордог Хөгжил дэвшлийн намын депутатууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ.

  • 14 June

    Хятад ваар 19 сая ам.долларын үнэ хүрчээ

    Францын нэгэн хотын байшингийн дээврээс олдсон 18-р зууны үеийн Хятад ваар Парист мягмар гарагт болсон дуудлага худалдаагаар 19 сая ам.доллараар зарагдсан тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв. Нарсан ойд идээшилж буй бугануудын зурагтай уг ваарны амсрыг алтаар чимэглэсэн бөгөөд 30 см өндөр аж. Ваарны эзэн дуудлага худалдаанд оролцохоор ваарыг гутлын хайрцагт хийгээд, нийтийн тээврийн хэрэгслээр ирсэн гэнэ. Мэргэжилтнүүд уг ваарыг Цин улсын …