Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 19 June

    МҮБХ: УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хүчингүй болсон тамга тэмдэг ашиглахгүй байхыг шаардлаа

    Монголын Үндэсний Бөхийн холбооноос УИХ-ын гишүүн, Дархан аварга Б. Бат-Эрдэнийг хүчингүй  болсон тамга тэмдгийг ашиглахгүй байхыг шаардсан шаардлагыг өчигдөр  /2018.06.18/-ны өдөр хүргүүлжээ. Тус шаардлагад”Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-ын үйл ажиллагаанд саад учруулж, хүчингүй болсон хуурамч тамга, гэрчилгээ ашиглаж, бөхчүүдийг Баруун, Зуун, Увс, Халхаар нь талцуулан хувааж, өөрийн мэдлийн “Аварга” Дээд Сургуулийн багш ажилчдаар бүрдүүлсэн “Допингийн Үндэсний Төв”-өөрөө залуу, ид барилдах насан дээрээ байгаа бөхчүүдийг хууль бусаар …

  • 19 June

    УИХ-ын Ёс зүйн дэд хороо Д.Муратын асуудлыг хэлэлцэнэ 

    УИХ-ын гурван байнгын хороо хуралдахаар товлогджээ. Мөн УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдахаар товлогдсон бөгөөд УИХ-ын гишүүн Д.Муратын асуудлыг хэлэлцэх бололтой. Учир нь түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүй байх УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм. Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байгаа юм. 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх …

  • 19 June

    Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар АТГ-ын даргад албан бичиг хүргүүлжээ

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалаас тайлбар авахаар албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт “УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг 2018 оны зургадугаар сарын 16-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг 60 тэрбумын хэргийг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон. Энэ талаар УИХ-ын гишүүн …

  • 19 June

    Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 19-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-15:00 цагт: 8-р хороо Авто тээврийн 22-р авто бааз, Эрдэнэ зам болон эдгээрийн ойр орчмоор 11:00-17:00 цагт: 8-р хороо 79-р байр, Тэнгэр бөөний төв, ХҮХ, 089-р ЦА, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл ОНӨААТҮГ, СОС-ын хүүхдийн тосгон болон …

  • 19 June

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

      2018 оны 06 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад  нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, …

  • 18 June

    С.Эрдэнэбүрэн: Ногоон байгууламж хийж байна гэдэг, үр хүүхэддээ цэвэр агаар бэлэглэж байна гэсэн үг

    Налайх дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албаны цэцэрлэгжүүлэгч С.Эрдэнэбүрэнтэй цөөн хором ярилцлаа. -Өөрийгөө товчхон танилцуулна уу? -Намайг С.Эрдэнэбүрэн гэдэг. Ам бүл 9-үүлээ. Цэцэрлэгжүүлэлтийн албандаа ажиллаж эхлээд нэг жил болж байна. -Цэцэрлэгжүүлэлтийн албаныхан өнгөрсөн ондоо том зорилго тавьж амжилттай ажилласны үр дүнд дүүрэгтээ ажлаараа тэргүүлсэн. Та ямар сэтгэгдэлтэй байна вэ? -Үнэхээр бүгдийнх нь хичээл зүтгэл гэж бодож байна. Баг хамт олны маань хөдөлмөрийн үр …

  • 18 June

    Мехико хотод хуурамч газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгджээ

    Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ний F хэсгийн эхний тоглолт Герман-Мексикийн халз тулаанаар эхэлж мексикчүүдийн гайхамшигтай ялалтаар өндөрлөх үед  Мексикийн нийслэл Мехико хотод хуурамч газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн байна. “Үндэсний шигшээ баг нь гоол оруулах баярт мөчийг харсан Мексикийн хөгжөөн дэмчигчид хөөрч баярласандаа үсэрч цовхочсон нь хуурамч газар хөдлөлт үүсэхэд нөлөөлсөн байж магадгүй” гэж “SIMMSA” газар хөдлөлтийн хяналт ажиглалтын сүлжээ мэдээлжээ. “Риа Новости” агентлагийн мэдээлснээр, …

  • 18 June

    “Оюуны Ундраа” группийн хамт олон Туул голын эрэг орчмыг цэвэрлэжээ

    “Оюуны Ундраа” группээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох их цэвэрлэгээний аяныг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. 2000 оноос эхлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүргийн хүрээнд жил бүр уламжлал болгон олон тѳрлийн арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд 2018 оны хувьд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. Үүнд: –Эко орчин-бидний ирээдүй аяны хүрээнд Зайсан толгой орчмыг тохижуулж, …

  • 18 June

    НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сонгогдсон тойргийн иргэддээ хийсэн ажлынхаа тайланг хүргэлээ

    Баянзүрх дүүргийн 2, 21, 27-р хорооноос иргэдийнхээ итгэл хүлээн сонгогдсон Төлөөлөгчийн хувиар НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт өнгөрсөн долоо хоногт тойргийнхоо иргэдтэй уулзаж  санал, хүсэлтийг нь авч, 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон улс, нийслэлийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулж, тойргийн иргэддээ ажлаа тайлагналаа. Баянзүрх дүүргийн Дарь Эхийн дээрх хороод нь 8573 өрх, 35402 хүн амтай Нийслэлийн “А” бүсэд оршдог, хүн …

  • 18 June

    Зүүн хойд Азийн бүс нутгийн зургаан улсын 18 хотын төлөөлөгчид чуулж байна

    Улаанбаатар хотноо “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна. Форумд оролцогчдод хандан оролцогч хотуудын төлөөлөл БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны орлогч дарга  Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Юн Жун Бён, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Александр М.Голков, …

  • 18 June

     Лаос руу хонины хөлдөөсөн экспортлоно

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.06.18) манай улсад ажлын айлчлал хийж байгаа БНАЛАУ-ын  Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд,  Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн орлогч дарга Бунг Куанг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг …

  • 18 June

    Гар утсаа суйлуулсан болон цоожтой машинаасаа эд зүйлсээ алдсан бол НЦГ-т хандана уу

    “Халаас” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайн гар утас хууль бусаар худалдан авч борлуулдаг ченж гэх этгээдүүд болон халаасны хулгай хийсэн этгээдүүдээс хурааж авсан 200 гаруй гар утасны эзнийг олж тогтоох ажиллагаа явагдаж байна. Иргэн та гар утсаа хулгайд алдсан бол Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирж уулзан, өөрийн алдсан утасны IMEI кодыг тааруулж …

  • 18 June

    Гурван талын уулзалт хийх санал тавьжээ

     Умард Солонгосын эргэн тойрны нөхцөл байдлыг хэлэлцэхээр ирэх 12 дугаар сард Бээжин хотод гурван талын уулзалт зохион байгуулахыг Хятад улс Япон болон Өмнөд Солонгост санал болгожээ.

  • 18 June

    Хоёр Солонгос спортын салбарын солилцооны асуудлыг хэлэлцэж байна

    Өмнөд болон Умард Солонгосын төлөөлөгчид спортын салбарын солилцооны талаархи асуудлыг хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд хэлэлцэж байна. Энэ тухай телевизийн “YTN” суваг мэдээлэв.

  • 18 June

    Японы Осака хотод болсон газар хөдлөлтийн улмаас 3 хүн амиа алдаад байна

    Японы Осака хотод болсон 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас гурван хүн амь үрэгдэж, 61 хүн гэмтэж бэртсэн тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв. Хана нурсны улмаас 9 настай охин болон өндөр настай эрэгтэй амиа алдсан бол өөр нэг эрэгтэй хүн номын тавиурт дарагдан нас баржээ. Бэртэж гэмтсэн олон арван хүнийг эмнэлэгт хүргэж байгаа бөгөөд гал сөнөөгчид Осакагийн хойд хэсэгт гарсан …