Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 25 May

    Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

    2018 оны тавдугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр …

  • 24 May

    С. Жавхлан: Монгол Улс 27 жил өлсөж байна

    Улсын Их хурлын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн  өргөн мэдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Жавхлан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр” Хувьсгал гэж яриад байгааг би ойлгохгүй байна. Монгол Улс 27 жил өлсөж байна. Өлсөж эхэлсэн одоо ч хэвээр үргэлжилж байна.  Ардчилсан хувьсал биш  үймээн …

  • 24 May

    Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах үндэслэл байхгүй

    УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хариуцлага тооцох, огцруулах шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх  тус шаардлагын хариуг өгсөн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Улсын Их Хуралд дахь Ардчилсан намын бүлэгт ирүүлсэн хариуг бүрэн эхээр хүргэж байна. Албан бичигт дурдсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрийн ах …

  • 24 May

    Гэрээсээ төөрсөн эмэгтэйг хайж байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух хаягтай Т.Болормаа нь 2018 оны тавдугаар сарын 6-ны өдөр гэрээсээ гарч яваад  сураггүй болжээ. Иймд уг эмэгтэйг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Т.Болормаа нь 35 настай, оюуны хөнгөн хомсдолтой учир төөрч орон гэрээ олохгүй байх эрсдэлтэй гэнэ. Хэрэв түүнийг харсан, тааралдсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн …

  • 24 May

    Д. Лүндээжанцан: Хал үзсэн хашир хуульчид ҮХЦ-д баймаар байна

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ш.Солонго, Ц.Нанзаддорж нарын хүмүүсийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томиллоо. УИХ-ын гишүүд шинээр томилогдсон Үндсэн хуулийн гишүүдэд хандаж өөрсдийн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хал үзсэн хашир хуульчид Цэцэд баймаар байна. Үндсэн хуулийнхаа агуулга заалт бүрийг мэддэг, мөн чанарыг нь ойлгодог, …

  • 24 May

    Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг Н.Наранбаатар найруулна

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах төсвийн төсөл, нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтын талаар хэлэлцлээ. Баяр наадам зохион байгуулах төсвийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо. Урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах салбар хорооноос …

  • 24 May

    Ж. Бямбасүрэн Лхоце хайрханыг эзэлжээ

    Уулын спортын мастер Ж. Бямбасүрэн энэ сарын 16-ны өдөр дэлхийн дээвэр  гэгдэх Эверестэд гарсан билээ. Тэгвэл энэ сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:36 цагт дэлхийн дөрөв  дахь өндөр уул Лхоце хайрханы 8516м оргилыг эзэлжээ. Лхоце уул нь өмнөд хэсгээрээ Эвересттэй холбогддог бөгөөд Түвд –Хятадын хил дээр оршдог аж. Монголын уулчдаас 2013 онд ОУХМ Л.Баярсайхан найм хоногийн зайтай дэлхийн 14 дэх оргил Шишапангма (8027 м), зургаа дахь оргил Чи Оюу-д (8188 м) …

  • 24 May

    Зайсан толгой “аврагджээ”

    Ээж, дүүгийн хамт “Эрдэнэт”-ийн суудлаар /галт тэрэг/ хотод ирээд, өглөө эрт дэлгүүр, хоршоо онгойсон зүйл байхгүй тул Зайсан толгой гарч байлаа. Олон жилийн өмнөх явдал л даа. Тэр үед л анх удаа Улаанбаатар хотыг бүтнээр нь тольдож, Зайсан толгойн шатыг нэг бүрчлэн тоолж билээ. Гайхамшигтай сайхан дурсамжууд холбогддог болохоор чөлөөт цагаараа Зайсан толгой дээр гарч сэтгэлээ сэргээх дуртай байсан. Гэвч …

  • 24 May

    НӨАТ-ын буцаан олголт аваагүй 22,000 иргэн байна 

    2017 оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй 22,000 иргэн байгааг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газраас мэдээллээ. Тэдгээр 22,000 иргэний 15,998 нь цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ огт бүртгүүлээгүй болон дутуу бүртгүүлсэн байгаа бол үлдсэн 6,400 нь Монголбанкнаас гүйлгээ нь буцсан/буцаан олголт шилжүүлэхээр Монголбанканд хандахад, мэдээлэл нь зөрсөн гэсэн шалтгаанаар/ байгаа аж. Тиймээс 2017 оны /2018 оны …

  • 24 May

    Дэвид Спрул: Бид найдвартай, итгэлт түнш байхыг хүсэж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрулийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд, (2017 оны есдүгээр сард Итгэмжлэх жуух бичгээ барьсан) “Манай хоёр орны хооронд найрсаг дотно харилцаа амжилттай хөгжиж байна. Канад бол …

  • 24 May

    С.Мөнхчулуун: Яармагийн гүүрний өргөтгөлийн ажил энэ онд дуусна

    НИТХ-аас UBS телевизтэй хамтран гаргадаг “Иргэн ба 45 ” нэвтрүүлгийн 2018 оны 5 сарын 14-ны өдрийн зочноор НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дах МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун уригдан оролцсон байна. Нэвтрүүлгийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе.

  • 24 May

    Цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Ш.Солонго, Г.Туулхүү нарыг дэмжлээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын …

  • 24 May

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 24-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 2, 4, 5, 22-р хороо Цэргийн хотхон, Монелийн гудамж, Алтан-Өлгийн 22-29, Баруун Алтан-Өлгийн 21-32-р гудамж, Цэргийн хотхоны 1-8 байрууд, ойр орчмоор 11:00-17:00 цагт: 16-р хороо 9-19, 27Б, 45, 74, 75, 100-104-р байрууд, Альфа …

  • 24 May

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    2018 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга …

  • 24 May

    С.Баяр II эмнэлэгт хүргэгдлээ

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа. Тэгвэл цагдан хоригдох хугацаанд С.Баярын тулай болон багтраа өвчин хүндэрч эрүүл мэнд ноцтой байдалд орсон гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдсэн юм. Мөн прокурорт мэдэгдэж, үйлчлүүлэгчээ эмчлүүлэх хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу С.Баярт үзлэг хийж, яаралтай “сайд нарын” гэгдэх II …