Гэрлэлтээ цуцлуулаад байгаа Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтээ хүүхдийн тэтгэмж хангалттай төлдөггүй гэж буруутгажээ.
Мэдээ мэдээлэл
August, 2018
-
8 August
Зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-ноос эхэлнэ
2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана. Энэ хичээлийн жилийн хамран сургах тойрог өнгөрөгч тавдугаар сарын 14-нд НБГ-ын Даргын тушаалаар батлагдсан бөгөөд үүнээс хойш өөрчлөлт ороогүй болохыг тус газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.
-
8 August
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУГТ Б.Гангаамааг хүлээн авч уулзлаа
БСШУС–ын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Гавьяат тамирчин /МУГТ/, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг өчигдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Сайд Ц.Цогзолмаа уулын төдийгүй бүх спортыг бодлогын төвшинд дэмжихээ уулзалтын үеэр мэдэгдлээ. К2 уул дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог учраас авирахад хүнд байсан ч гэлээ амжилттай дуусгаж, К2 уулын оргилд Монголынхоо далбааг мандуулсанд баяртай байгаагаа уулзалтын үеэр хэллээ. …
-
8 August
Завьт эргүүлийнхэн есөн хүний амийг аварчээ
НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 10-аас хойш Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа нийт 9 хүний /6 том хүн, 3 хүүхэд/ амь насыг авран хамгаалж, усанд суусан нэг автомашиныг татан гаргажээ. “Завьт …
-
8 August
Охидын сургуулиудад гал тавьжээ
Пакистаны баруун өмнөд нутгийн Балучистан мужийн Пишин дүүрэгт байрладаг охидын хоёр сургуульд мягмар гарагийн шөнө гал тавьсан байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд лхагва гарагт мэдээлэв. Дээрх сургуулиуд нь өдрийн цагаар хичээллэдэг тул халдлагын үеэр хэн нэгэн хүний амь эрсдээгүй байна. Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, нэр нь үл мэдэгдэх босогчид сургууль доторх тавилгуудыг шатааж, гал тавьсныхаа дараа хэргийн газраас зугтаасан …
-
8 August
14 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлжээ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-ны өдөр явагдах бөгөөд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлжээ. Хүсэлт хүлээн авах хугацаа 2018 оны наймдугаар сарын 7-ны өдрөөр дуусгавар болсон юм. Өчигдөр Монгол Ардын Нам, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Зон Олны Нам, …
-
8 August
Д.Муратын шүүх хурал эхэллээ
УИХ-ын гишүүн Д.Муратыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн билээ. Улмаар түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж, 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
-
8 August
Жуулчдыг шилжүүлэх ажиллагаа дуусч байна
Индонезид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Ломбок арлын баруун хэсгийн Нуса Тенггара мужийн ойр орчимд гацаад байсан гадаадын жуулчдыг шилжүүлэх ажиллагаа мягмар гарагийн орой гэхэд дуусгавар болно гэж Индонезийн тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч мэдээлэв. Өнгөрсөн ням гарагт тус арал дээр болсон 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган жуулчин хэцүү байдалд орсон юм. Одоогийн байдлаар арал дээр 400 орчим …
-
8 August
Д.Отгонбаяр:Энэ жил самар маш ховор ургасан
Энэ жил самрын гарц ямар байгаа талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д. Отгонбаяраас тодрууллаа. -Тусгай хамгаалалттай газрын аль хэсгүүдээр самар түлхүү ургаж байна вэ? -Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харъяа Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газруудаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт, Эрдэнэ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт суманд самар түлхүү …
-
8 August
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр түр зуурын аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. …
-
7 August
Тарваганы бөөс, бүүрэгт хазуулсан бол мэргэжлийн байгууллагад хандаарай
Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх,тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, нийслэл хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт …
-
7 August
Монголын зэвсэгт хүчин амжилтаа ахиуллаа
ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачлагаар дэлхийн долоон оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн дөрөвдүгээр их наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байна. Танкийн биатлон, Мэргэн буудагчийн зааг, Хээрийн гал тогоо гэсэн төрлүүдэд оролцож буй баг тамирчид улс эх орныхоо нэр хүндийг өргөн амжилт үзүүлсээр байна. Хээрийн гал тогоо тэмцээний төрөл өндөрлөж манай улсын тогооч нар дэлхийн 12 …
-
7 August
Б.Лхагвасүрэн: Орон нутагт үнэт металл сорьцлох лаборатори байгуулах ажлыг эхлүүлнэ
“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аян”-ы хүрээнд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр алт үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл дараах хүндрэлүүдийг онцлов. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.1-д “3,0 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300 сая төгрөг, 3.0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан …
-
7 August
Нийслэлийн Худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төсөлд цахимаар санал авч байна
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулах, ил задгай худалдаа эрхлэж байгаа зэрэг нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй салбарын хуулийн зарим зүйл заалтуудыг зөрчсөөр байна. Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн эрүүл орчинд амьдрах эрхэд нөлөөлж байгаа гэсэн үг юм. Энэ асуудал олон жил төр, иргэд, худалдаачдын дунд зөрчил, маргаан үүсгэж ужгираад байгаа тул одоо мөрдөгдөж …
-
7 August
МАН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэв
Монгол Ардын Намын бага хурлын 2-р хуралдаан өчигдөр Тугаар тогтнолын ордонд хуралдаж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Ардын Нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд …