Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 22 May

    Ц. Цогзолмаа: Хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжлийн хүмүүсийг бэлдэх гээд байгаа тогтолцоотойгоо уялдуулах ёстой

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгах ажлын хэсэг тайлангаа танилцуулав. Энэхүү асуудалд БСШУС-ын сайд Ц. Цогзолмаа “Монгол орны хөгжлийн ирээдүйг мэдлэгт суурилсан байлгахын тулд сууриар нь бүтцээ зөв болгох тал дээр цаашид анхаарах зайлшгүй шаардлагатай. …

  • 22 May

    Х.Баттулга: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлчихэд л олон боломж нээгдэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Монголын эдийн засгийн форум-2018”-д оролцож, Үндсэн чуулганы хоёр дахь өдрийн хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. “Сайн байцгаана уу. Чуулганы зочид, оролцогчид оо. Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийн тулд бидэнд нухацтай бодох зүйл нэлээн их байна. Бодит үнэн, сонсоход бэрх гашуун үнэнийг энд ярихаас аргагүй цаг мөч тулгарч байна. …

  • 22 May

    Туркийн шүүх армийн 104 офицерт  бүх насаар нь хорих ял оноожээ

    Туркийн шүүх төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой гэх үндэслэлээр армийн 104 офицерт бүх насаар нь хорих ял оноосон тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв. 2016 оны долдугаар сарын 15-нд Туркэд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг түлхэн унагаах оролдлого болсноор 260 орчим хүн амиа алдаж, 2200 хүн шархдаж, гэмтэж бэртэж байсан. Үүнээс хойш  Туркийн Засгийн газар төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой гэх үндэслэлээр 150 мянган …

  • 22 May

    “Монголын Эдийн засгийн чуулган 2018” хоёр дахь өдрөө үргэлжилж байна 

    “Монголын Эдийн засгийн чуулган 2018” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ. Мөн  нийтлэлч Баабар илтгэл тавих юм. Өнөөдрийн хэлэлцэх сэдвүүдэд: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, Төвлөрлийг сааруулах бодлого, Хүний хөгжил: Халамжаас бүтээмж рүү, Монгол Улсын брэндинг, Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт, Цахим шилжилт ба блокчэйн, Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал зэрэг сэдвээр …

  • 22 May

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 22-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 19, 22, 24-р хороо Алтан Өлгийн 17-19, 30, Баруун Алтан Өлгийн 30, Жаргалантын 1-5, 12, 14-18, Газарчны 1-7, Цайзын 1-8, 10, 19-26А, 50-56, Цахлайн 6-15, Овоотын 1, 5-9, Шар хадны 13, 20, Дэнжийн …

  • 22 May

    Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ

    Тавдугаар сарын 19-ны өдөр цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг автомашины жолооч эсэргүүцсэн тохиолдол  гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах Нарны зам, Урбанекын уулзвар дээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн “Prius-20” маркийн автомашины эмэгтэй жолооч явган хүний замаар автомашинтай явж зөрчил гаргасан. Тухайн өдөр “Улаанбаатар марафон 2018” олон гүйлтийн тэмцээн болж байсан бөгөөд зарим газруудыг түр хязгаарласан …

  • 22 May

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, бусад нутгаар дулаарна. 2018 оны 05 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим …

  • 21 May

    Энхийг сахиулагчид хүндэтгэлийн самбартай боллоо

    ОБЕГ-ын Аврах тусгай ангийн хамт олны санаачлагаар энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон алба хаагчдадаа зориулан бүтээсэн “Монголын энхийг сахиулагч” хүндэтгэлийн самбарын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, АТА-ийн захирагч, хурандаа А.Намсрай, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний 345 дугаар тусгай бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэм нарын …

  • 21 May

    С.Батболд “Хөгжлийн алтан гурвалжин бодлого” хэрэгжүүлнэ

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан Төвийн бүсэд зэрэгцэн орших Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн …

  • 21 May

    Д.Хаянхярваа: Таван толгой төслийг хөдөлгөх улс төрийн тохиролцоонд хүрсэн

    Улсын Их хурал дахь Монгол Ардын намын бүлэг Таван толгойг төслийг хөгжүүлэх асуудлаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Энэ асуудлаар УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Тэрбээр” МАН-ын бүлгийн хурал дээр Засгийн газраас Таван толгой төслийг хөдөлгөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлийн тооцоо, судалгааг сонсч хэлэлцлээ. Одоогийн байдлаар Таван толгойг 100 хувь гэж үзээд үүнийхээ 30 хувьд олон улсын зах зээл …

  • 21 May

    Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний үйл ажиллагаа өргөжнө

    Засгийн газрын 2016 оны 55 тоот тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг байгуулсан. Тус төвд сард дунджаар 10 мянга гаруй дуудлагын хандалт ирдэг. 2017 онд 144869 дуудлага хүлээн авсны 3173 тохиолдлыг аймаг, орон нутгийн ГБХЗХГ, хэлтэс, хамтарсан багт шилжүүлж, 63%-ийг бүрэн шийдвэрлэж, 1392 тохиолдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын …

  • 21 May

    М.Энхболд: Хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно

    “Монголын эдийн засгийн чуулган-2018”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг  Хатагтай, ноёд оо,     Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж байгаа Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогч Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Монголын эдийн засгийг дэмжиж, энэхүү чуулганд оролцохоор манай улсын нийслэлд …

  • 21 May

    Венесуэлийн ерөнхийлөгчөөр Николас Мадуро дахин сонгогдов

    Өчигдөр буюу 2018 оны тавдугаар сарын 20 өдөр Венесуэл улсын ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль болж өнгөрлөө. Тус сонгуульд социалист удирдагч Николас Мадуро 68 хувийн саналаар дахин сонгогджээ. Ийнхүү   тэрээр тус улсыг дахин зургаан жил удирдахаар болж байна. Николас Мадурогийн хүчтэй өрсөлдөгч Хэнри Фалкон санал хураалтын дүнтэй санал нийлэхгүй байгаа илэрхийлж”Бид энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Булхайтай сонгууль болж байна. Дахин сонгууль хийх хэрэгтэй” гэжээ. Харин тус улсын Засгийн газрын …

  • 21 May

    Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулна

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монголын эдийн засгийн форумд үг хэллээ. Түүний хэлсэн үгийн бүрэн эхээр нь хүргэж байна. -Энэ удаагийн эдийн засгийн чуулга уулзалт манай орны эдийн засаг сүүлийн дөрвөн жилд байгаагүй хамгийн өндөр өсөлттэй цаг үед болж байна. Гэхдээ дэлхий даяар тухайн улс орны хөгжлийн зорилтыг эдийн засгийн өсөлтөөс гадна хүний амьдралын чанар, …

  • 21 May

    У.Хүрэлсүх: Засгийн газар 2.8 их наяд төгрөгийн өрийг барагдууллаа

    “Монголын эдийн засгийн чуулган-2018” Төрийн ордонд эхэллээ. “Хүчээ нэгтгэе” уриан дор болж байгаа энэ чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан гарц, шийдэл хайж, бодит үр дүн гаргахыг зорьж байна. Нэгдсэн дөрөв, салбар 12 хуралдаанаар: Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого, –  Халамжаас бүтээмж рүү, Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт, …