Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 25 May

    НӨАТ-ын 50 сая төгрөгийн азтан батламжаа гардаж авлаа 

    НӨАТ-ын тавдугаар сарын урамшууллаас 50 сая төгрөг хожсон супер азтан Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Г.Батцэцэгийг өнөөдөр ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төвийн захирал С.Орхонтамир, дэд захирал Б.Биндэръяа нар гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзан, батламжийг нь гардуулан өглөө. Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 20-ны өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд дөрөвдүгээр …

  • 25 May

    НИТХ-ын дарга С. Амарсайхан Налайх дүүргийн ЕБС-иудын төгсөгчдийн “Эрдмийн баяр”-т оролцлоо

    Налайх дүүргийн “Голомт”, “Эрдмийн өргөө”, 119 дүгээр сургуулийн төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар оролцлоо. Энэ жил тус дүүрэгт ЕБС-ийн 12 дугаар ангийг 300 орчим суралцагч төгсөж, сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилжих гэж байна. Дүүргийн Засаг даргын 01 дүгээр албан даалгавраар 2017-2018 оны төгсөлтийн үйл ажиллагааг боловсролын …

  • 25 May

    С. Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилбараар гаргана

    НИТХ–ын дарга С.Амарсайхан “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны тэргүүн Н.Батцэцэг, “Монголын худалдаачдын холбоо”-ны тэргүүн Ц.Пунсалдулам нарын хүмүүс хүрэлцэн ирсэн юм. “Иргэдийн шудрага шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт: Цагдаа нар иргэдтэй зүй бус харьцаж,  хувийн журмаар мөнгө авдаг Сүүлийн 3-4 жилийн хугацаанд манай төрийн бус байгууллагад худалдаа наймаа эрхлэгчдээс тэдний эрх нь зөрчигдөж байгаа талаарх гомдол санал маш их ирж …

  • 25 May

    Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай хамгаалалтын газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүв. Цэргийн гавьяаны улаан тугийн одон олгох зарлигт: “Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн  одонгоор шагнах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол …

  • 25 May

    Ардчилсан хувьсгалын анхдагчдад тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийн үзэл баримтлалттай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэлсэн. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурал дахь Ардчилсан …

  • 25 May

    Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна

    Онцгой Байдлын Ерөнхий Газар, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллах тухай гэрээг шинэчлэн байгуулж, аймаг, нийслэлийн хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор дөрөв, тавдугаар саруудад 112 удаа үүлэнд нөлөөлж 292 пуужинг зарцуулжээ. Үүлэнд зориудаар нөлөөлөхөд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, …

  • 25 May

    Ил задгай автомашины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/739 дүгээр захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн …

  • 25 May

    Тамхи татдаг 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна

    Дэлхийн тамхины эсрэг өдөр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тохиодог билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ЭМЯ, СЭМҮТ, НЭМҮТ-өөс хамтран мэдээлэл хийлээ. НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Д.Нарантуяа “Дэлхий даяар тамхины улмаас жил бүр эндэж байгаа 7 сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эдгээр амь насаа алдаж байгаа хүмүүсийн 6 сая нь тамхидалтаас, 890 мянга нь дам тамхидалтаас шалтгаалж …

  • 25 May

    “Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв

    “Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга” уулзалтад компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар баяр хүргэж үг хэлэн, Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар урилгаар оролцов. Чуулганд ахмадууд өөрсдийн санал, бодлоо компанийн удирдлагуудад чөлөөтэй илэрхийлсэн. Орхон аймгийн Ахмадын ордонтой болох саналыг анхдагчдаас гаргаж, энэ талаар судалж, дэмжихээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ. “1000 ахмадын чуулга” уулзалтыг хаасан удирдлагын үг Эрдэнэт …

  • 25 May

    З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

    УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Түүнийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын  сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл З.Баянсэлэнгэ нь Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн …

  • 25 May

    Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ

    Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар тус багийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй, унаж татдаг өвчтэй/ тавдугаар сарын 18-ны өдрийн 20.00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Хүн сураггүй алга болсон тухай дуудлага маргааш /2018.05.19/ нь 21.10 минутад тус аймгийн Онцгой байдлын газарт /ОБГ/ иржээ.ОБГ-ын арван алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн …

  • 25 May

    Асашёорюү Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн жонинданд түрүүлэв

    Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод үргэлжлэн явагдаж байна. Зуны тэмцээний  жониндан (доороосоо хоёр дахь) зиндааны барилдаан өндөрлөж, Хоошёорюү С.Бямбасүрэн түрүүллээ. Жониндан зиндааны барууны 42-т бичигдэж байгаа  Сасакиямаг шитатэнагэ мэхээр давж, түрүүлснээр ирэх тэмцээнд сандамэд дэвшин барилдахаар боллоо. Хоошёорюү С.Бямбасүрэн Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү юм. Өнөөдөр жониндан зиндаанд түрүүлсэн С.Бямбасүрэнд Асашёорюү Д.Дагвадорж “Зээ …

  • 25 May

    Я.Болдбаатар: Хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглосон байдаг

      Туулын голын хойд талын хэсэг нь Туул голын хамгаалалтын бүс нутаг. Энэхүү хамгаалалтын бүсэд маш олон тооны орон сууцнууд баригдсан байдаг. Тухайлбал KHAN HILLS, RIVER TOWER, TIME SQUARE зэрэг томоохон хотхонууд баригдчихсан байгаа юм. Эдгээр хотхонууд ундны болон ахуйн хэрэглээнийхээ усыг, Туул голыг тэжээдэг гол судлуудыг дайруулсан гүний худгаас татан авч хэрэглэдэг юм байна. Энэ нь туул голын усыг …

  • 25 May

    Дональд Трамп: Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжоо  алдлаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургадугаар сарын 12-нд Сингапурт товлогдсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцаллаа. Энэ тухайгаа Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчид  захидлаар мэдэгдсэн байна. Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унд хүргүүлсэн захидалдаа” Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжоо алдлаа, цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа. Хэрвээ та чухал ач холбогдолтой дээд хэмжээний уулзалтын талаарх бодлоо өөрчилбөл над руу бичих юм уу, утсаар холбогдоорой” хэмээн бичжээ. Харин энэ …

  • 25 May

    Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан цуцлагдав

    Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сарын 26-ны өдөр “Монгол Улсын аваргуудад зориулсан хүндэтгэл үзүүлэх” барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар тов зарласан. Тэгвэл өчигдөр барилдааныг цуцалсан талаар Үндэсний бөхийн холбооноос олон нийтэд мэдээллээ.  Үндэсний бөхийн холбоо 1994 оноос эхлэн аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү барилдаан 2003 оноос хойш эхлэн Монгол Улсын нисэх хүчний өдөрт зориулан зохион байгуулагдах болсон. Тэгвэл …