Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 26 June

    МҮЭХ: Татварын шинэчлэлийг зөв шударгаар хийхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна

    Татварын багц хуулийг шинэчлэн батлах гэж байгаатай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос орон даяар иргэд, хөдөлмөрчдийн саналыг авч уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд удаа дараа санал хүргүүлж ажилласан боловч тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хүргүүлсэн саналын ихэнх нь тусгагдаагүй байгаа юм. Татварын …

  • 26 June

    С. Амарсайхан: Хар тамхи, мансуурлын эсрэг бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлье

    Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан санаачлан зохион байгуулж байна. Зөвлөгөөнд БСШУСЯ, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн тагнуулын газар, СЭМҮТ, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын төлөөллүүд оролцлоо. “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн …

  • 26 June

    “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Уг хуулийн төслийг дээрх 3 гишүүнээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нар хамтран санаачилжээ. “Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж …

  • 26 June

    Сургууль, цэцэрлэг, биеийн тамирын болон тоглоомын талбайн аюулгүй байдалд шалгалт хийх албан даалгавар гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгч нарт албан даалгавар өглөө. Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх талаар тусгажээ. Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын …

  • 26 June

    Цагдаагийн шаардлага биелүүлээгүй жолоочийн эрхийг гурван сараар хасчээ

    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр нэгэн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрччихөөд цагдаагийн өмнөөс бүдүүлэг авир гаргаж буй бичлэг сошиалд тавигдсан. Харин ЗЦА-наас жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл “3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцжээ. Мөн төрийн …

  • 26 June

    Apple компани утасгүй чихэвчний шинэ хувилбар гаргана

    Apple компани AirPods утасгүй чихэвчний шинэ хувилбарыг гаргахаар ажиллаж байна. Энэ тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.

  • 26 June

    АНУ-ын эсрэг үг хэллэг бүхий зурагт хуудсуудыг хураан авчээ

    АНУ  болон Умард Солонгос харилцан ойлголцолд хүрснээс хойш Умард Солонгосын эрх баригчид гудамж, талбайнуудаасаа Америкийн эсрэг үг хэллэг бүхий самбар, зурагт хуудсуудаа хураан авсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ. Энэ тухай тэрбээр  Өмнөд Каролина муж улсын амбан захирагчид нэр дэвшигч Генри Макмастерыг дэмжсэн арга хэмжээнд үг хэлэхдээ мэдэгджээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар …

  • 26 June

     “Очир” төвийн зочид буудалд   амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болно 

    Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд 09.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. 2017 оны наймдугаар сарын 23-нд гарсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 2018 оны 1-р сарын 11-ны өдөр болсон. Уг шүүх хуралдаанаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан юм.

  • 26 June

    Дархан аварга Х.Баянмөнх АТГ-т байцаалт өгч байна

    Дархан аварга Х.Баянмөнх зургадугаар сарын 20-ны өдөр  Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн билээ.  Тэрээр өнөөдөр  АТГ-т байцаалт өгч байна. Дархан аварга Х.Баянмөнх “Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна.  Сүүлдээ бөхчүүдийг наадмын барилдаанд барилдуулахгүй боллоо. Бөхчүүдийн допингийн асуудал 20 гаруй жил хууль хяналтгүй, ганц хоёрхон эмч, сувилагчийн мэдэлд …

  • 26 June

    Хоёр Солонгосын тээврийн сайд нар төмөр замуудыг холбох асуудлаар уулзна

    Хоёр Солонгос төмөр замуудыг шинэчлэн сайжруулж, холбох асуудлыг хэлэлцэх бодолтой байгаа тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.

  • 26 June

    Хүүхдийн мөнгө авах жагсаалтад орсон эсэхээ дараах хаягаар шалгаарай

    УИХ-ын чуулганы хуралдаанаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмжийг сар бүр олгох тухай тогтоолыг баталж нэмж 228,000 хүүхдэд дөрөвдүгээр сарын 1-нээс олгохоор баталсан. 80 хувьд олгоход нийт 228.0 мянган хүүхэд нэмж хамрагдах бөгөөд үүнд төсвөөс 41.3 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар болжээ. Та хүүхдийн мөнгө авах жагсаалтад орсон эсэхээ https://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php орж шалгаарай Шинэ төрсөн хүүхдийн мөнгийг …

  • 26 June

    Туркийн эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэжээ

    Бидний өмнө тулгарч буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхийн тулд бид Туркийн эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байна гэж Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини болон ЕХ-ны тэлэлтийн бодлого, сайн хөршийн харилцааны асуудал эрхэлсэн комиссар Йоханнес Хан нар мэдэгдсэн байна. “Турк улсад энэ сарын 24-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын ирц нэлээд өндөр байсан нь ажиглагдаж …

  • 26 June

    Гал эргэлдүүлэн бүжиглэдэг жүжигчин сэрэмж алдаж олон хүнийг гэмтээжээ

    Шри Ланка улсын зүүн хэсэгт оршдог Баттикалоа хот дахь Хиндү сүмд болсон шашны арга хэмжээний үеэр гал эргэлдүүлэн бүжиглэдэг жүжигчин анхаарал болгоомжгүйн улмаас осол үүсгэснээс 20 гаруй хүн түлэгдэж гэмтсэн тухай даваа гарагт “Синьхуа” агентлаг мэдээлэв.

  • 26 June

    Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг саатуулжээ

    Авлигын хэрэгт холбогдуулан Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг саатуулсан байгаа аж.Энэ тухай “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяа нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан саатуулсан байгаа бөгөөд тэдний дунд Архивын ерөнхий газрын дэд дарга багтжээ.

  • 26 June

    Энэтхэгт есөн хүн аянгад ниргүүлж амиа алджээ

    Энэтхэгийн зүүн хэсэгт орших Бихар мужид дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас есөн хүн аянганд ниргүүлж амиа алдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. “Ням гарагийн шөнө есөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Амь үрэгдэгсдийн тав нь Катихар болон Мунгер дүүрэгт, дөрөв нь Наланда, Гаяа болон Банка дүүрэгт аянганд цохиулан амиа алдсан байна” гэж тус улсын онцгой байдлын албаны ажилтан мэдээлжээ. …