Пүрэв гарагийн өглөө Өмнөд Африкийн нийслэл Кейптаун хотоос 300 орчим километрийн зайд оршдог Бофорт-Уэст хотын ойролцоо явж байсан автобус осолдсоны улмаас 8 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. “Зорчигчид автобусанд боогдсон хэвээр байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байна” гэж Баруун Кейп мужийн замын цагдаагийн газрын дарга Кенни Африка мэдэгджээ. Яаралтай тусламжийн болон аврах албаны ажилтнууд …
Мэдээ мэдээлэл
August, 2018
-
31 August
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун …
-
30 August
Х.Баттулга: Хүүхэд хамгааллын асуудлаар арга хэмжээ авч гээд тайвшрах хэмжээний тайлангууд ирсэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Ийнхүү уулзах болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөнтэй, мөн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд …
-
30 August
Монголын Нууц Товчоо дэлгэцийн бүтээлийн эхний 10 ангийг үнэ төлбөргүй үзэх боломжтой
Монгол өв соёлыг таниулах зорилготой “МНТ түгээмэл эх” төслийн хүрээнд, Монголын Нууц Товчоог бүрэн зураг чимэглэлтэйгээр англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирил монгол долоон хэлээр хэвлэж, олон улсад таниулах ажил бодитой үргэлжилж байна. Тус бүтээл нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтод тулгуурлан түүхэн бодит үнэнийг зураглан толилуулж байгаагаараа ач холбогдолтой. “МНТ түгээмэл эх” төслийн …
-
30 August
Сэтгэцийн өвчтэй хүү 81 настай эхийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ
Баянзүрх дүүргийн 23-р хороонд төрсөн эхийнхээ аминд хүрсэн жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр оройн 22.00 цагийн орчимд тус дүүргийн 23-р хороонд хүн нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт очиход 81 настай эмэгтэй Ц гэгч нь гаднын нөлөөтэй нас барсан байжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад талийгаачийн төрсөн хүү болох сэтгэцийн өвчтэй эрэгтэй, 51 настай Э …
-
30 August
УИХ-ын гишүүн С.Жавхлан, Сү.Батболдыг шалгуулахаар АТГ-т ханджээ
УИХ-ын гишүүн С.Жавхлангийн зүгээс УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт өгч байгаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр “ АТГ-т хүсэлт хүргүүлснээ унжиж өгье.Сү.Батболд гишүүнтэй хамаарал бүхий “Тэнгис” кино театр, “Алтай” констракшин, “Алтай” групп,”Алтай гацуурт”, “Ар үр Алтай”, “Алтай нутгийн хүчтэн” ХХК, “Алтай” холдинг групп, “Алтай кашмир”, “Чингис хаан” цогцолбор, “Чингис” зочид буудал, “Скай” их дэлгүүр, “Стар” телевиз, “Скай” …
-
30 August
Хөдөлгүүргүй нисэх онгоц осолджээ
Бүхээгтээ гурван хүн тээвэрлэж явсан хөдөлгүүргүй нисэх онгоц АНУ-ын Вермонт муж улсын уулархаг бүс нутагт лхагва гарагт осолдсон тухай Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
-
30 August
В.Путины тангараг өргөх ёслолд сууж ирсэн автомашиныг үзэсгэлэнд танилцууллаа
Москвагийн автомашины үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн суудлын автомашин болон өнгөрсөн тавдугаар сард Владимир Путины тангараг өргөх ёслолын үеэр сууж явсан лимузиныг танилцуулсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад дотоодын айлчлалдаа хөлөглөх автомашинуудыг дотооддоо үйлдвэрлэх “Кортеж” нэртэй төслийн хүрээнд Аурус Сенат нэртэй тансаг зэрэглэлийн дөрвөн суудалтай автомашиныг бүтээжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр өөрийн …
-
30 August
Сургуульд хамрагдаагүй дүрвэгч хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна
Дэлхий дахинд дөрвөн сая орчим дүрвэгч хүүхэд сургуульд хамрагдаагүй байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн тайланд дурджээ. Энэ тоон үзүүлэлт нэг жилийн хугацаанд 500 мянгаар нэмэгдсэнийг агентлаг мөн дурдлаа. “Түрлэгийг эргүүлэх: Дүрвэгсдийн боловсрол эзэмших нөхцөл гамшгийн хэмжээнд байна” нэртэй уг тайланд, Засгийн газрууд, НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг болон түнш байгууллагууд дүрвэгч хүүхдүүдийг сургуульд хамруулах хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч тэдгээр хүүхдийн …
-
30 August
Хүчтэй аадар борооны улмаас амиа алдсан байна
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот болон ойролцоох бүс нутгуудаар өчигдрөөс хойш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас пүрэв гарагийн өглөө Сөүл хотоос хойд зүгт 25 километрийн зайд оршдог Кёнги мужийн Янжу хотын оршин суугч 57 настай эрэгтэй усанд автсан байшингаасаа усыг шахан гаргах үедээ шатнаас унан амиа алдсан байна.
-
30 August
Н.Цэрэнбат: АТГ улстөрийн зорилготой мэдэгдэл хийлээ
Байгаль орчин аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбатыг яамны төсвөөс завшсан гэх мэдээллийг Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өгсөн. Харин энэ асуудалд Н.Цэрэнбат сайд няцаалт хийлээ. -Таныг 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг өөрийн хамаарал бүхий компанидаа өгсөн гэсэн мэдээллийг АТГ-аас өгсөн. Таныг АТГ-аас шалгаж байгаа юу? -АТГ-ын мэдээллийг харсан. Албан ёсны мэдээлэл дээр нь засварыг сайдын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн байж …
-
30 August
Нийслэлийн МАН-ын Бага хурал ирэх сарын 21-нд болно
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид бага хурлынхаа товийг тогтжээ. Энэ удаагийн 34 дүгээр Бага хурлыг ирэх сарын 21-нд хуралдуулахаар болсон байна. Хуралд 369 төлөөлөгч оролцох аж. Өмнө нь зургадугаар сарын эхээр хуралдуулахаар товлож байсан ч Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн шаардлагаар хойшлуулсан билээ. Ирэх сард болох бага хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргыг жинхлэх асуудлыг хэлэлцэх юм байна.
-
30 August
К.Соноура: Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхий сайдыг урихаар зэхэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх К.Соноүраг хүлээн авч уулзсан юм. Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжсон. Энэ удаад мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эх орондоо хүлээн авч, албан ёсны айлчлал хийхийг урихаар …
-
30 August
И.Баттөгс: Намууд дахин сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хуулийн хугацаа дуусгавар болсон
Баянзүрх дүүрэгт болох дахин сонгуулийн талаар Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга И.Баттөгсөөс зарим зүйлийг тодрууллаа. -Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явуулах болсон талаар товчхон тодруулга өгөхгүй юу? -Нийслэлийн хүн амын гуравны нэг нь оршин суудаг хоёр томоохон дүүргийн нэг нь Баянзүрх дүүрэг. 2016 оны орон нутгийн сонгуулийн маргаантай холбоотойгоор дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байна. Баянзүрх дүүрэг ИТХ-ын нийтдээ 41 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл