Мэдээ мэдээлэл

November, 2023

  • 9 November

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн, уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 2023 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын …

  • 8 November

    ЦЕГ:Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүллээ

    Цагдаагийн байгууллагаас цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат “Э” нарын бүлэг этгээд “Зиндаа” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлж, тэдний гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй орон сууц, тээврийн хэрэгсэл, бэлэн мөнгө, тоглогч нарын аккаунт нэр, дансны дугаар, тэмдэглэл, гар утас зэргийг түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд  иргэн Та мөрийтэй …

  • 8 November

    “Урт цагаан” үйлчилгээний төвийг яаралтай чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүллээ

    Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан иргэдээс санал авч буй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр тус байранд үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ. 2019 онд “Урт цагаан” үйлчилгээний төвд 24 хуулийн этгээд, зургаан иргэн түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа …

  • 8 November

    Загвар зохиогч бүтээгч Б.Энхбаатарын “Kadr FW24” загварын шоу энэ сарын 23-нд болно

    “Kadr” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Кадр буюу Б.Энхбаатар “Kadr FW24” шоугаа хийхээр болжээ. Энэ удаагийн шоугаараа гурван коллекцын нийт 120 гаруй загваруудыг танилцуулах юм. Түүнчлэн загвар өмсөгч С.Төгс тэргүүтэй шилдэг 30 модель загваруудыг өмсөж танилцуулах аж. Тэрбээр “Энэ удаа 2024 оны загварын хэв маягийн дагуу улаан өнгийг онцолж авлаа. Түүнчлэн сул загварын болон биеийн галбирыг илүү тодотгосон загваруудын …

  • 8 November

    Их өгөгдлийн (big data) сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн /2023.11.08/ хуралдаанаар “Их өгөгдлийн сан байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Статистикийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн заалтыг үндэслэн Их өгөгдлийн сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлэхийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваад зөвлөж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд …

  • 8 November

    Дарханы төмөрлөгийн үйлдвэр 3-р улиралд 23,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр нь жилдээ 100000 тонн ган цувимал бүтээгдэхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг юм. Концесс эзэмшигчдээс төр өмчөө эргүүлэн авснаас хойших хугацаанд буюу 2022 оны 4-р сараас 2023 оны 10-р сар хүртэлх хугацаанд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 47 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 43 мянган тонныг борлуулаад байна. Уул уурхайн үйлдвэрлэлээрээ …

  • 8 November

    “Suits” олон ангит киноны Монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно

    Олон улсын хэвлэлүүд Монгол улсад Америкийн NBC студийн бүтээл “SUITS” олон ангит киноны Монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн цацагдах гэж байгаа талаар мэдээлсэн байна. Тус цуврал нь  2011-2019 оныг хүртэл нийт 9 цуврал 134 анги хийгдэж дэлхий даяар сая сая үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл юм. БНСУ, Япон, Саудын Араб улсад албан ёсны эрхтэйгээр хийгдэж байсан бөгөөд Монгол улс …

  • 8 November

    ЗГ:Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

    Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Ерөнхий сайд танхимын сайд нарын хамтаар МҮХАҮТ-ын шинэ удирдлагын багтай өнгөрсөн лхагва гаригт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар Ерөнхий сайд Монголын …

  • 8 November

    Цэргийн алба хаагчид өвөлжилт хүндэрсэн 3 аймгийн 5 суманд ажиллаж байна

      Сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас хүйтний эрч чангарч, тээвэрчид болон малчид төөрөх, зам даваа хаагдах хүндрэлүүд үүсэж байгаа билээ. Нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхээр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 119, 120, 326 дугаар ангийн 20 гаруй цэргийн алба хаагч туулах чадвар …

  • 8 November

    Б.Жавхлан: Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөх зардлыг ирэх оны төсөвт тусгасан

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өчигдөр /2023.11.08/ хуралдаж 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны төсвийн хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр “Төрийн албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй …

  • 8 November

    ЦЕГ:Мөрийтэй тоглоом зохион байгуулсан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

    Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд “Pokerrr” аппликэйшний “Найзууд” нэртэй клуб нээн 2022 оноос хойш мөрийтэй тоглоом зохион байгуулсан “П” нарын 3 этгээдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа. Мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэй этгээдүүдээс хууль бусаар олсон орлогоороо худалдан авсан байж болзошгүй “Toyota Land Cruser 300”, “Lexus 570” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн, түр хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж …

  • 8 November

    Урт цагаанд цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг санал өгсөн иргэдийн 96 хувь нь дэмжжээ

    Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 3262 хүн саналаа өгснөөс 3122 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ. Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home …

  • 8 November

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас ачсан нүүрсний хэмжээ 24 сая тонн хүрлээ

    2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн уухайгаас ачсан нүүрсний хэмжээ 24 сая тоннд хүрлээ. 2023 оны төгсгөлд 30 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлэн уулын ажлын төлөвлөгөө боловсруулж, борлуулалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 57 биржийн цахим арилжаа зохион байгуулж, 955.1 сая …

  • 8 November

    Одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан амьтны ясыг худалдах зорилгоор хадгалсан байж болзошгүй хэргийг илрүүлжээ

    Эрүүгийн цагдаагийн албанаас археологийн үнэт олдвор байж болзошгүй амьтны ясыг худалдан борлуулах зорилгоор хадгалсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн “Г” нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зоорь ухаж байгаад 40 см орчим урт амьтны чөмөгний хэлбэртэй яс байж болзошгүй зүйлийг олж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүй, хадгалж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Савагт хирс /одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний …

  • 8 November

    ЗГ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хурал болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, – “Их өгөгдлийн сан байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – Төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглан төлбөр тооцоо хийх боломж, өнөөгийн байдлын талаар, – Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2023 оны хагас жилийн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар – НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын …