Мэдээ мэдээлэл

November, 2023

  • 10 November

    Такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгон, стандартад нийцүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Мөн шийдэл хүлээсэн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, Худалдан авах ажиллагааны жишиг бичиг баримт боловсруулах эрхийг МҮХАҮТ, Улаанбаатар …

  • 10 November

    Иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжлээ

    Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-10-ны хооронд иргэдээс санал авлаа. Иргэдийн саналыг www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авсан юм. Санал асуулгад  3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үлдсэн 145 хүн буюу …

  • 10 November

    Б.Батзориг Жюү Жицүгийн мастерсын дэлхийн аварга боллоо

    Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Жюү жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.  Тус тэмцээнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Батзориг алтан медаль хүртлээ. Ахлах ахлагч Б.Батзориг тус тэмцээний М1 ангиллын -120 килограммын жинд өрсөлдөж, “Мастерсын дэлхийн аварга” болсон юм.  

  • 10 November

    Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан эхэллээ

    Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис Хаан танхим”-д эхэллээ.  Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшгийн  эрсдэлийг бууруулах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгах, шаардагдах хөрөнгө, хөрөнгийг эх үүсвэрийг …

  • 10 November

    Халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 435 хүн тусламж үйлчилгээ авчээ

    Сүүлийн өдрүүдэд цас ихээр орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Цас орсон эхний өдөр буюу энэ сарын 03-наас 10-ны өдрийн хооронд халтирч унаж бэртсэн нийт 435 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс төв эмнэлэгт 357, салбар …

  • 10 November

    Төлөөлөлгүй төлөөлөл

    НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгон тэмдэглэж ирээд 30 гаруй жил болжээ. Монгол Улсын Үндсэн хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамруулна гэж заасан байдаг. Монгол …

  • 10 November

    Шатар: Д. Амарсайхан Дэлхийн хошой аварга боллоо

    Оман улсын Мускат хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-10-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас 19 шатарчин 2300, 2000, 1700 хүртэлх гэсэн гурван чансааны ангилалд өрсөлдлөө. 2000 хүртэлх ангилалд Д.Амарсайхан 8 өргөөс 8 хожсоноор тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө алтан медаль хүртэж, сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болсон бөгөөд тэрбээр 2019 онд тус тэмцээнээс анхны …

  • 10 November

    НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувь бууруулах нийтийн өргөдлийг судлан шийдвэрлүүлэхээр Ажлын хэсэгт шилжүүллээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.10/ хуралдаанаар  хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар хууль, тогтоомжийн шаардлагыг ханган 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг хэлэлцсэн юм. Энэ талаар Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан …

  • 10 November

    “Монгол хаан” график комик зохиолын нээлт Лондон хотод болов

    Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театрын ноён оргилын нэг болох Лондон хотын West End-ийн Колесиум театрт “Монгол хаан” нэрээр тоглуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол, Британийн уран бүтээлчид “Монгол хаан” жүжгийн үйл явдлаас сэдэвлэсэн график комик номыг хамтран бүтээсэн бөгөөд номын нээлтийн арга хэмжээг 11 дүгээр сарын 8-ны өдөр Колесиум театрт …

  • 10 November

    Чингис хаан Үндэсний музейд Монголын анхны виртуал өрөөг тохижуулжээ

    Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музейн VIII давхарт Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөө үзэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо. Виртуал өрөөний нээлтээр “Жаргал продакшн” ХХК-ийн бүтээсэн “Их Монгол улсын эзэн хаан: Чингис” контентийг үзэгчдэд анх удаа толилуулах гэж байна. Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик анимэшн зураглалаар бодит мэт бүтээж, Тэмүжин Чингис хааны мэндэлсэн 1162 оны …

  • 10 November

    “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдаан 27 дахь жилдээ зохион байгуулагдана

    Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яамнаас хамтран “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол орныхоо болон дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг сайхан монгол бичигтнүүдийг тодруулж нийтэд алдаршуулах, тэдний бичлэгийн дадал туршлага, авьяас чадварыг олонд таниулан сурталчлах, монгол бичгээ өөрийн улс болон олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү уралдаанд: 1-11 …

  • 10 November

    Цаг агаарын мэдээллийг мессежээр хүлээн авах боломжтой

    Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах  үйлчилгээг нэвтрүүлсэн. Малчид, иргэд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой. Тус системийн тусламжтайгаар мэдээлэл авах хүсэлт гаргахдаа 130-105 …

  • 10 November

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 2023 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд …

  • 9 November

    Л.Энх-Амгалан:Хүүхдээ өнчрүүлж, тэтгэмжээс нь бултдаг хүмүүст төр төмөр нүүрээ үзүүлэх цаг нь болсон

     Улсын Их Хурлын чуулганы  өнөөдрийн  /2023.11.09/ нэгдсэн хуралдаанаар  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Жилд 16.000 залуучууд гэр бүлээ бүртгүүлж, буцаад 4000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна гэдэг бол аймшигтай тоо. Гэрлэж байгаа 4 залуугийн 1 нь …

  • 9 November

    Б.Гомбосүрэн: Өчигдөр зам тээврийн 438 ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн

    Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд үүссэн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. ТЦА-ны ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэн:Өчигдрийн тухайд Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжинд ачааны автомашины түлш тасалдсаны улмаас 1 цаг 30 минут эвдэрч зогссон бол Хан-Уул дүүргийн ХААИС-ийн зүүн талд мөн ачааны автомашин араандаа орохгүйгээс үүдэн 40 минут зогссон. Иймд түгжрэл …