Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 23 November

    Бага хурлын төлөөлөгчдийг өнөөдөр сонгоно

    МАН-ын 28-р их хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэд энэ удаагийн их хурлаар намын дотоод өөрчлөлт оруулж намынхаа шинэ даргыг сонгосон. Өнөөдрийн хуралдаанаар Намын ерөнхий нарийн бичгийг сонгох бөгөөд үргэлжлүүлэн хуралдаж бага хурлын гишүүдээ сонгох санал хураалтаа эхлүүлжээ. Намын ерөнхий нарийн бичигт Д.Амарбаясгалан, Ж.Цолмон, Ч.Ганхуяг тэргүүтэй хүмүүс нэр дэвшсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. МАН-ын дүрмийн шинэчлэлтийн хүрээнд 369 төлөөлөгч …

  • 23 November

    Чуулганы хуралдаан эхэллээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улмаар гишүүдийн олонх хуулийг төслийг дэмжлээ. Одоо чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. -Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны …

  • 23 November

    Байгалийн шатдаг хий (CNG)-н станц байгуулж байгаа ажилтай танилцлаа

    Нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд болон инженер техникийн ажилчид 2017 оны арваннэгдүгээр сар 20-ний өдөр “UB METAN” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусыг байгалийн шатдаг хийгээр цэнэглэх зориулалттай нийт 180 куб метр багтаамжтай, нэгэн зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадал бүхий түгээх станцыг байгуулаад байна. Тус …

  • 23 November

    Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээг бий болгох зорилготой сургалт зохион байгууллаа

    Цахим орчинд эерэг хэрэглээг төлөвшүүлж, өсвөр үе, залуучуудын дунд зөв, соёлтой, боловсон харилцааг бий болгох зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд болон сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутан, залуучуудын дунд “Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны арваннэгдүгээр сарын 22-ны …

  • 23 November

    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх арга

    Халдвартай хүн ханиаж, найтаах үед томуу, томуу төст өвчний вирүс агаар-дуслын замаар дамжин халдварлаж өвчин үүсгэдэг. Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх энэхүү зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна. НЭМГ

  • 23 November

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлэн саатуулжээ

    2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 341 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 238 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган …

  • 22 November

    Японы гүнж Мако хуримын товоо зарлав

    Японы эзэн хааны ордны захиргаа өнөөдөр гүнж Макогийн хуримын товыг зарлалаа. Гүнж Мако Кэй Комуро нар ирэх оны арваннэгдүгээр сарын 4-нд хуримаа хийхээр болжээ. Харин сүй тавих ёслол нь ирэх оны гуравдугаар сарын 4-нд зохион байгуулахаар болсон байна. Гүнж Макогийн сүйт залуу Комуро эзэн хааны их сургуульд сурч байсан төдийгүй одоогоор Хитоцубашигийн их сургуулийн төгсөх ангид суралцаж хажуугаар нь хуулийн …

  • 22 November

    УИХ-ын гишүүн Д.Мурат бусдыг садар самуун явдалд уруу татсан гэв үү

    2016 онд иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд дундаас хүчингийн хэрэгт нэр холбогдсон гэх тухай мэдээлэл өнгөрсөн зун хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сенсаацийн нэг байсан бол энэ удаад Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн болсон Д.Мураттай холбоотой нэгэн таагүй мэдээлэл бидэнд ирлээ. Тус мэдээлэлд дурьдснаар 2017 оны 8 сард УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймагт ажиллахдаа УИХ-ын гишүүний албан …

  • 22 November

    З.Нарантуяа:Монголбанкнаас мөнгөний бодлогын шууд захиргаадсан хэм хэмжээнүүдийг гаргаад байна

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар  өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Банк санхүүгийн салбарыг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, банкны үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр банкны багц хуулийн төслийг оруулж ирж эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа. Гэхдээ анхаарах хэрэгтэй олон асуудал байна. Тухайлбал, Банкны тухай хууль дээр гурван зүйл дээр маш анхааралтай …

  • 22 November

    Аsiarussia.ru сайт Ерөнхий сайд, МАН-ын дарга У. Хүрэлсүхийг онцолжээ

      ОХУ-ын Буриад улсын www.asiarussia.ru сайт дээр Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Монгол Ардын намын 15 дахь дарга болов гарчигтай нийтлэл гарчээ. Тус нийтлэлийг “Ард” буланд Майдар Сосорбарам нийтэлжээ. Энэхүү нийтлэлд Монгол Ардын намын шинэ даргад Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргын албан тушаалд өрсөлдсөн. У.Хүрэлсүхийн  намын даргад өрсөлдөх үеэрээ журмын нөхдөдөө хандаж хэлсэн үгийг …

  • 22 November

    Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд зугтаасан этгээдийг баривчилжээ

    Баянзүрх дүүргийн XXIII хороо Хужирбулангийн замд улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигчийг мөргөж гэмтээгээд зугтсан хэрэг өчигдөр гарчээ. Хохирогч нь Өвөрхангай аймаг харьяат 22 настай эрэгтэй байсан аж. Осол гаргасан жолооч зугтаж яваад Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны Баяндөхөмийн гүүрэн дээр онхолджээ. Тэрбээр онхолдсон автомашинаа орхин мөн л зугтсан байна. Харин цагдаагийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, осол гаргасан …

  • 22 November

    Ж.Батзандан:Эрх баригч намын бүлэг нийтийн сонсголыг дэмжих байх

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын БНСУ-д элчин сайдаар томилох эсэх асуудалтай холбогдуулан нийтийн сонсгол явуулах  нь зүйтэй гэж үзсэн юм.  Тэгвэл УИХ-ын Ж. Батзандан  нийтийн сонсголтой холбоотой  асуудлаар УИХ-ын АН-ын бүлгээс  өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Б.Хурцтай холбоотой олон өргөдөл, гомдол УИХ дээр байгаа. Тиймээс нийтийн сонсголоор оруулж, өргөдөл, гомдол гаргасан хүмүүсийн үгийг сонсох ёстой. УИХ …

  • 22 November

    “Эрүүл агаарт-Гэр бүлээрээ” уриалгыг гаргалаа

    Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зүгээс Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Эрүүл агаарт-Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна. Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм. Одоогийн байдлаар “Dream Terelj lodge” амралтын газар …

  • 22 November

    Пак Гын Хэгийн туслахууд мөнгө авдаг байсан нь тогтоогджээ

    БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гынхэгийн ойрын туслахуудын холбогдсон авлигын хэрэг тусгай үйл ажиллагааны дансанд хамаарах асуудлуудыг олон нийтэд ил болголоо. Гүйцэтгэх ажлын уулзалт зохион байгуулах, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах зэрэгт зарцуулагдах зориулалттай тус дансыг хууль бусаар ашигласан хэрэг өмнө нь хэд хэд гарч байсан ч энэ удаагийнх хамгийн их шуугиан тарьж байна. Энэ удаагийн хэрэгт Үндэсний Тагнуулын газрын удирдлагууд …

  • 22 November

    Филиппин улс авлигатай үр дүнтэй тэмцэхгүй бол санхүүжилт авах боломжгүй

    Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн засаглал Мянганы сорилтын сангаас үргэлжлүүлэн санхүүжилт авахын тулд авлигатай тэмцэж буй хүчин чармайлтаа АНУ-д батлан харуулж, ятгах шаардлагатай тулгараад байна. 2016 оны 5 дугаар сард эхний таван жилийн 434 сая ам долларын буцалтгүй тусламж дуусгавар болсон юм. Тус сангаас Филиппиний талаар хийсэн дүгнэлтдээ авлигатай үр дүнтэй тэмцээгүйн дээр хар тамхины дайн нэрээр хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа …