Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 25 October

    “Ларьдма” киноны хоёрдугаар анги дэлгэцнээ гарна

    Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг нэлээдгүй шуугиулж байсан цаг үе саяхан. Одоогоос гурван жилийн өмнө уг бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж,  гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар ажиллаж “Navchaa film” студи бүтээж  байсан. Тэгвэл тус киноны уран бүтээлчид киноны хоёрдугаар ангийг хийхээр зураг авалтдаа оржээ. Тухайлбал өнгөрсөн зунаас зураг авалтдаа орсон талаар жүжигчин Б.Навчаа …

  • 25 October

    2017 оны “Нийслэлийн тэргүүний өрх ”-үүд шалгарлаа

    Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжилдөг. 1995 оноос хойш 22 дахь жилдээ зохион байгуулж 143 өрхийг шалгаруулаад байна. Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд 2017 оны “Нийслэлийн …

  • 25 October

    Гишүүн бүрт тэрбум төгрөг хуваарилсан байсан уу

    Хэдэн долоо хоног дараалан дуншсан энэ оны төсвийг тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр байнгын хороо хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг хөндсөн нь өчигдрийн дуулианыг дэгдээлээ. Энэ нь гишүүн бүрт хуваарилсан гэх тэрбум төгрөгтэй холбоотой мэдээлэл байв. Гишүүд байнгын хорооны хуралдааны үеэр багш, эмч нарийн цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой шийдвэр гаргасан эсэх талаар Сангийн сайдаас хариулт авахыг …

  • 25 October

    Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэллээ

    Энэ оны 10 дугаар сарын 16-наас эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлага хангасан АНУ-ын “Протейн Сайнс” үйлдвэрийн 50,000 хүн тун, БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн 45,000 хүн/тун вакцинаар томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна. Эхний ээлжинд нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төв, аймаг орон нутагт өрх, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг …

  • 25 October

    Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийллээ

    Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гүн эмгэнэл илэрхийлье. Ослоор сураггүй болсон хүмүүсээс эсэн мэнд гарч ирэхийг Та бүхний нэгэн адил хүсэн хүлээж байсан боловч ийнхүү горьдлого тасарсанд гүнээ харамсан гашуудаж байна. Уулын аялал, авиралт тэр дундаа …

  • 25 October

    Т.Аюурсайхан: Оффшортой нийтээрээ тэмцэх хэрэгтэй

    УИХ дахь офшорын эсрэг бүлгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  “Оффшорын эсрэг хуулинд 2017 оны дөрөвдүгээр сарын 13-нд нэмэлт өөрчлөлт хийсэн. Хууль батлагдсанаас хойш Засгийн газар бүтэн дөрвөн сарын дараа оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан гэдэг мэдээллийг хийсэн. Гэвч тогтоолыг батлахдаа оффшор бүсийн жагсаалтыг батлаагүй. 2017 оны аравдугаар сарын 2-ны өдөр тогтоолын хавсралтаар оффшор …

  • 25 October

    “Очир төв” зочид буудал Д.Дамба-Очир гишүүнийх биш гэв

    Дарь-Эхэд байрлалтай “Очир төв” зочид буудалд 13 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг нийгмийг цочроосон билээ. Хэргийг эргэн сануулахад 13 настай охиныг буудал руу дагуулан орж гэмт хэрэгтнүүд ёс бусаар бэлгийн дур хүслээ хангаж, амь насыг хэрцгийгээр хөнөөснөөс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Эл хэрэгтэй холбогдуулан “Очир төв” зочид буудлыг насанд хүрээгүй хүүхдийг бичиг баримтыг шалгаагүй хариуцлагагүй хандсан байдлыг …

  • 25 October

    Хөхөө авахуулсан эмэгтэй шүүхдэлцэв

    АНУ-ын Ореган мужийн 36 настай Элиша Күүкь-Мүүр хэмээх бүсгүйн сав, өндгөвч болон хоёр хөхийг нь мэс заслаар эмч нар авсан байна. Тэрээр өөрт нь эмчилгээ хийсэн эмч нар болон сувилагчийг өнгөрөгч пүрэв гаригт “өвчтөнд хайнга хандсан” гэх үндэслэлээр шүүхэд өгч 1.8 сая.долларыг нэхэмжилжээ. Түүний гэр бүлийнхний дунд хөхний хорт хавдартай хүн байсан бөгөөд эмч нартайгаа зөвлөлдөн генийн шинжилгээнд орохоор шийдсэн …

  • 25 October

    Гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ

    Нийслэлийн Онцгой байдлын газраас хүйтний улирал эхэлж айл, өрхийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын  2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний сайд болон Нийслэлийн Засаг …

  • 25 October

    Нийтийн тээврийн Ч:61а, Ч:61б чиглэлийг өөрчиллөө

    Ч:61а “Мишээл Экспо” -“Говь” үйлдвэр-Нарны хороолол-Цэцэг төв-Баянмонгол хороолол, Ч:61б “Мишээл Экспо”-“Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард кино театр” чиглэлийг нэгтгэн Ч:61 “Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-Мишээл экспо” болгон өөрчилж үйлчилгээг энэ сарын 27-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс тус чиглэлээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн доорхи зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Ч:61 “Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-Мишээл экспо” чиглэл нь 10 тээврийн хэрэгслээр 9 минутын хүлээгдлийн …

  • 25 October

    Ж.Эрдэнэболд:68 гэмт хэргийг илрүүлж ажилласан

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26586 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3078 нэгж …

  • 25 October

    Арабын Йемен улсад болсон дайнаас болж олон хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна

    Йемен улсад хоёр жил хагасын хугацаанд үргэлжлээд байгаа иргэний дайнаас болж хэдэн 1000 иргэн өлсгөлөнд нэрвэгдэн нас бараад байна. Ази тивд ордог уг улс нийт 28 сая хүнтэй ба 1/4 нь өлсгөлөнгийн байдалтай байгаагийн 500,000 орчим нь таваас доош насны хүүхдүүд гэдгийг НҮБ-ээс хэлсэн. Улаан тэнгисийн эргийн орчимд гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаг, 18 настай Сааяда Ахмэд Багили хэмээх энэ охин …

  • 25 October

    Хэлэлцээр амжилттай үргэлжилж байна

    МҮЭ-ийн холбооноос есдүгээр сарын 19-нөөс улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газартай хөдөлмөрийн хамтын маргаан үүсгээд байгаа. Энэ дагуу Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, АОЭНХ-ны төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээрийг өчигдөр /2017.10.24/ эхлүүллээ. Багш, эмч төдийгүй бага цалинтай олон мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцээрийн хүрээнд МҮЭ-ийн холбооноос тавьж эхний ээлжинд 2017 онд цалинг …

  • 25 October

    Отгонтэнгэр буюу Очирваань хайрханы тухай

    Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жилийн, Гималайн нурууг 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсон гэж үздэг бол Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” нь дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн үед буюу гурван тэрбум жилийн өмнө усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэн гэдэг. Ертөнцийн эх газрын анхдагч ч гэж үздэг билээ. Халх …