Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 23 August

    ОХУ-аас 200 мянган тонн улаанбуудай нийлүүлэхээр болжээ

     ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д энэ сарын 19-21 өдрүүдэд албан ёсны айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев, орлогч сайд Е.В.Громыко болон бусад албаны төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд Монгол Улсад ОХУ-аас шүлхий болон бог малын мялзан өвчний эсрэг вакциныг нийлүүлэх, Монгол Улсын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор ОХУ-аас өвс тэжээл, улаан буудай худалдан …

  • 23 August

    ЭМГЭНЭЛ

    Чойжилжавын Чойсамба (1973-2017) Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор, дэд профессор, сэтгүүл зүйн нэрт эрдэмтэн Чойжилжавын Чойсамба 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт хүнд гарз учирлаа. Ч.Чойсамба 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд Нийслэлийн 23-р сургуулийг, 1995 онд ОУХДС-ийг тус тус дүүргэжээ. Тэрээр 1994-1999 онд “Хар …

  • 23 August

    Улсын хэмжээнд нийт ургацын 40 хувийг алдах төлөвтэй байна

    Улсын ургацын комисс өнөөдөр хуралдаж, ургацын нөхцөл байдал болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар хэлэлцлээ. Улсын хэмжээнд 2017 онд нийт  393,6 мянган га талбайд үр тариа, үүнээс 367,2 мянган га талбайд буудай, 14,9 мянган талбайд  төмс, 7,5  мянган га талбайд  хүнсний ногоо, 78,2  мянган га-д тосны ургамал, 28,2 мянган га-д тэжээлийн ургамал, 1,9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524,3 …

  • 23 August

    Х.Баттулга: Монгол Улс, ОХУ-ын харилцааг шинэ түвшинд гаргана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Владимирович Моргулов өнөөдөр бараалхав. Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов ирэх 9 дүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийх айлчлалын бэлтгэл ажлын явц байдлын талаар танилцуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын харилцааг шинэ түвшинд гаргах бодолтой …

  • 23 August

    Налайх дүүрэг доторхи гудамжны замууд хугацаанаасаа өмнө ашиглалтад орлоо

    Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон. Тус замын гүйцэтгэгчээр  “Эко тогтол” ХХК шалгарсан бөгөөд 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 2017 оны 10 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан ч ажлын хугацаанаас нь өмнө дуусгаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Хуучин 2 эгнээ байсан …

  • 23 August

    “Бяцхан Будда” хөшөөний нээлт маргааш болно

    Бурхан багш эхээс мэндэлж долоон Бадамлянхуа цэцгэн дээр алхаж, эгэлгүй их хувь заяатай нэгэн гэдгээ харуулсан сайхан түүхтэй гэрэлт хөшөөний нээлт маргааш Гандантэгчинлэн хийдэд 09.00 цагт болно. Бурхан багшийн эхээс мэндэлсэн тэрхүү гэрэлт дүрийг харуулсан хөшөө дурсгал дэлхийн цөөнгүй оронд байдаг бөгөөд Монгол Улсад анх удаа энэхүү гэрэлт хөшөөг бүтээж байгаа юм. Хүүхэд багачуудын төдийгүй хүн төрөлхтөний сайн сайхны төлөө …

  • 23 August

    Манай улсын 69 иргэн гадаадад нас баржээ

    Хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй мөн хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар буйг ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг онцлов. Тухайлбал,  Гадаадын 19 улсад Монгол Улсын 309 иргэн гэмт хэрэгт холбогдож, 14 улсад 161 монгол иргэн ял эдэлж байна. …

  • 23 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинтэй уулзаж санал солилцоно

     Гадаад харилцааны яам ээлжит “Мэдээллийн цаг”-аа  өнөөдөр хийж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийхээр болсон талаар мэдээлэв.  Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг тус эдийн засгийн гуравдугаар чуулга уулзалтын нэгдсэн …

  • 23 August

    Импортоор оруулж ирж байгаа автомашинуудыг маргаашнаас эхлэн авто худалдааны цогцолборт бүртгэнэ

    Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Авто худалдааны цогцолбор” маргааш буюу наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаатай холбогдуулан, үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон: Нийслэлд авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн таван салбар үйл ажиллагаа явуулж, импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох, шинээр бүртгэх, мөн шилжилт хөдөлгөөн хийх гэх зэрэг …

  • 23 August

    Гол ус гатлахгүй байхыг анхаарууллаа

    Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Өвтийн-Амны” гарманд Богдын голын усанд нэг зорчигчтой 35-90 ЗАА улсын дугаартай ачааны автомашин суусан тухай дуудлагаар /2017.08.22/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж автомашиныг шөнийн 02:20 цагт уснаас татан гаргажээ. Мөн тус аймгийн Алдархаан сумын Мандаат багийн “Хүрэн толгойн” гарманд Богдын голын усанд таван зорчигчтой 57-07 УБН улсын дугаартай суудлын автомашин суусан …

  • 23 August

    Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын ажил эрчимтэй үргэлжилж байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын ажилтай танилцжээ. Тэрээр зам, барилгын ажлыг эрчимжүүлж, батлагдсан график төлөвлөгөө, стандартын дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэх үүрэг өгсөн байна. Тус 32,2 км хурдны авто зам нь 32,5 метр зорчих хэсгийн өргөнтэй, 2 урсгал 6 эгнээтэйгээр баригдаж байгаа бөгөөд зорчих хэсэг нь …

  • 23 August

    Оюутны дотуур байрны үнэ нэмэгджээ

    Нийслэлд хөдөө орон нутгаас жил бүр 35-40 мянган оюутан ирдэг. Үүнээс 15 мянган оюутан сургуулийнхаа дотор байранд амьдардаг. Өөрөөр хэлбэл нийт оюутнуудын ердөө 10 хүрэхгүй хувь нь оюутны дотуур байранд амьдардаг гэсэн үг юм. Харин үлдсэн оюутнууд нь нийтийн байр болон айлын хажуу өрөө хөлслөх гэх мэтээр амьдардаг. Оюутны байрны төлбөр жил бүр нэмэгддэг. Энэ жил ч мөн дотуур байрны …

  • 23 August

    “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ы дүнг танилцууллаа

    Улсын хэмжээнд зохион байгуулсан “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” дуусч, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас дүн мэдээллийг танилцууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/319 дүгээр тушаалын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 16-наас 04 дүгээр сарын 01-нийг хүртэл 3 сарын хугацаанд зохион байгуулсан тус арга хэмжээний хүрээнднийт 381,5 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалган баталгаажуулжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд …

  • 23 August

    Тэтгэвэр авагч банкаа сонгох, өөрчлөх боломжтой боллоо

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдын тэтгэврийг хугацаанд нь шуурхай олгох, тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах ажлыг эхлүүлэв. Уг арга хэмжээг улсын …

  • 23 August

    Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо Азийн топ модель болжээ

    Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо Азийн Олон улсын хүүхдийн хувцас загварын долоо хоног болон Азийн телевиз, кино загварын топ модель шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Гранпри” буюу тэргүүн байранд шалгарчээ. Энэхүү тэмцээнд Азийн орны нийт 300 гаруй хүүхэд оролцож, авъяас чадвараараа өрсөлдсөн байна. Есөн настай бяцхан мисс С.Содонгоо нь уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч болох Шинэ Зеландын ‘ONE ONE’ хүүхдийн …