Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 30 November

    Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

    UNMISS буюу Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч , цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар нь 2016 оны 11 дүгээр сараас цагдаагийн байгууллагаас анх удаа цагдаагийн чиг үүрэгтэй гүйцэтгэж, албаны нэр хүндийг өндөрт өргөн, үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ. Алба хаагчдыг Нийтийн …

  • 30 November

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр баталлаа

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, аргазүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгалаа. Хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэг, ойлголтыг нийгмийн бүх түвшинд түгээх, төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрт асуудлыг тусгах, тэдэнд хүргэх …

  • 30 November

    АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр Дэнжийн мянга болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлнэ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдахь үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлэхэд зарцуулах юм. Дэнжийн 1000 дэд төв нь Чингэлтэй дүүргийн 11, 12, 13 дугаар хороо, Дамбадаржаа …

  • 30 November

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлжээ

    2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган …

  • 30 November

    Чингэлтэй хайрханы явган аяллын замыг тохижууллаа

    Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ. Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан, анхааруулах тэмдгүүдийг суурилуулан тохижуулснаар иргэд …

  • 30 November

    “Хийморь 11” орон сууцны хороолол дунд баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

    Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, “Хийморь 11” орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын норм норматив болон холбогдох бусад хуулийг зөрчин эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох шийдвэрийг хотын дарга гаргалаа. Уг шийдвэрт …Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300м2 иргэн Ц.Батбаатарт эзэмшүүлсэн нь Хот, …

  • 30 November

    Муланы дүрд Хятадын жүжигчин Кристофер Лю тоглохоор боллоо

    Дисней кино компанийн Мулан хүүхэлдэйн киноны Муланы дүрд Хятадын жүжигчин Кристофер Лю /Лю Ифэй/ тоглохоор сонгогджээ. Тэрбээр өдгөө 30 настай бөгөөд БНХАУ-д томоохон жүжигчдийн нэгд тооцогддог бүсгүй юм. Тус киноны гол дүрийн шалгаруулалтад 1000 гаруй жүжигчдээс сонгон шалгаруулалт явуулж тулааны урлагийн ур чадвар, англи хэл дээр цэвэр аялгаар ярьж чадах шалгуурыг тавьсан байна. Мулан киног Ники Каро найруулагчаар ажиллаж ирэх …

  • 30 November

    Х.Баттулга:Монгол Улс дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Нээлттэй хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны Академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 36 байгууллагын нийт 100 гаруй эрдэмтэд оролцож илтгэл сонсож, байр сууриа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг нээлттэй хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн юм. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Улсын хөгжил, …

  • 30 November

    Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлжээ

    Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дундажаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн. Тухайлбал, Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”, Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”, Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”, Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн …

  • 30 November

    Н.Наранбаатар: Үндэсний өв соёлоо хамгаалах шинэ хууль, төрийн бодлого хэрэгтэй

    Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатартай монгол соёлын хөгжил, өв уламжлал түүнийг хэрхэн хамгаалах талаар ярилцлаа. -Бид өнөөдөр монгол гэж омогшдог хэр нь хайрлаж, хамгаалах ёстой үндэсний өв уламжлал, соёлоо хэр мэддэг юм бэ? -Бид дэлхийд гайхуулах түүхтэй ард түмэн. Хятад, Солон­гос зэрэг бидэнд хам­гийн ойрхон Азийн орнууд түүх, соёлоо хэрхэн хамгаалж, дэлхийд суртал­чилж байна вэ. Гэтэл бид үндэслэлтэй мөртөө түүнийгээ харуулж …

  • 30 November

    Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ

    “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд …

  • 30 November

    Экспортын нүүрсний тээвэрт зохицуулалт хийлээ

    Нүүрс тээвэрлэлтэд  үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ. Энэ дагуу Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт боомт гэсэн чиглэлээр тээвэр хийх боллоо. Цагаан хад-Гашуунсухайт хооронд тээвэр хийхдээ орон нутгийн чанартай шороон зам ашиглах, гаалийн хяналтын талбайд нүүрс буулгах, ачихдаа байгаль …

  • 30 November

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргйин цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон …

  • 29 November

    Нийслэлийн ирэх оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж байна

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын 2018 оны төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 90.1 хувь буюу 721.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 9.9 хувь буюу 78.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байгаа юм. …

  • 29 November

    Толгойн алчууртайгаа гулгадаг Арабын уран гулгагч Захра Лари

    Арабын Нэгдсэн Эмирт Улсын 22 настай уран гулгагч Захра Лари ОУ-ын мэргэжлийн уран гулгагчдын тэмцээнд толгойн алчууртай гулгасан анхны болоод Персийн булангаас ОУ-ын тэмцээнд оролцсон анхны тамирчин болсон билээ. Түүний эх оронд +48 хэм хүртэл халдгийн зэрэгцээ Формула 1, морь, тэмээний уралдаан, крикет болон шүхрийн спортын тэмцээн болдгоороо алдартай. Харин Араб саяхнаас Олон Улсын Уран Гулгалтын Холбоонд нэгдсэн нь Захра Ларигийн …