Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс болон МҮХАҮТ хамтран “Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо – 2017” анхдугаар бизнес чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Бизнес чуулга уулзалтын үеэр “Монгол Улс – ЕАЭЗХ: Хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, “Монгол Улс – ЕАЭЗХ. Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио …
Мэдээ мэдээлэл
October, 2017
-
4 October
ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд амилна
ДБЭТеатрын тайзнаа хүн төрөлхтний сонгодог хөгжмийн урлагийн “охь дээж” болсон бүтээлүүдийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагт эгшиглүүлэх гэж байна. Энэ удаагийн тоглолтод Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович болон бусад хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүдийг толилуулах юм. “Сонгодог урлаг – 80 жил” тоглолтод УДБЭТеатрын гоцлол дуучин Э.Отгонбат, Б.Энхнаран, Л.Болдцэрэн нарын …
-
4 October
УИХ-ын дарга М.Энхболд шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр хүлээн авч уулзан, ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ. Энэ үеэрээ тэрбээр “Таныг Улсын Их Хурлын гишүүд 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Төрийн хариуцлагатай, өндөр албанд тушаалд томилогдсон танд Улсын Их Хурлын зүгээс болон хувиасаа баяр хүргэе. Төрийн ажлыг төвшин нуруутай хашиж, шударга …
-
4 October
Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр хүлээн авч баяр хүргэв. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан даруйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг УИХ-д танилцуулсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлэв. …
-
4 October
Яармагийн түр гүүрийг хааж, засварын ажил хийнэ
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийг яаралтай засварлах шаардлагатай болсон тул 2017 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагаас 5-ны 06:00 цаг хүртэл түр хааж, засварын ажил хийхээр боллоо. Тиймээс дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн Яармаг чиглэлээс ирэх хөдөлгөөнийг Богд уулын арын замаар, Чингисийн өргөн чөлөөнөөс гүүр рүү чиглэх хөдөлгөөнийг Хуучин төмөр бетон гүүрээр сөрөг …
-
4 October
Энэ сарын 15-наас эхлэн дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ
Аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ. Өөрөөр хэлбэл хязгаарлалтын бүсчлэлийг хумьж, хязгаарт орсон зарим замыг хассан болохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Өглөө 08.00 цагаас 20.00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон дээрх замуудад хөдөлгөөнд оролцохгүй.
-
4 October
30 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон У.Хүрэлсүх тамгаа гардаж авлаа
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.
-
4 October
С.Жавхлан: У.Хүрэлсүх шадар сайд гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдийг бодвол ажлаа сайн хийсэн
УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшсэн У. Хүрэлсүхийг ерөнхий сайдад нэр дэвших эсэхийг хэлэлцэж чуулганд оролцсон 47 гишүүний 100 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн С. Жавхлан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Шадар сайд У.Хүрэлсүх урьд өмнө нь шадар сайд гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдийг бодвол ажлаа сайн хийсэн гэж …
-
4 October
У. Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо
УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгох эсэхийг хэлэлцлээ. Ийнхүү УИХ-ын намрын чуулганд оролцсон нийт 47 гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүх сонгогдлоо.Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон У.Хүрэлсүхийн намтрыг танилцуулж байна. 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн Эхнэр хоёр хүүхдийн …
-
4 October
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ /бүрэн эхээрээ/ Манай Улсын ард иргэд ээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ Надад итгэл үзүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн Монгол Ардын Намын хамт олондоо гүн талархал илэрхийлье. Миний бие та бүхний …
-
4 October
“Сайд нарынхаа талыг өгөхгүй бол чуулганд суухгүй” гэж бойкотолж байна
М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар ээлжит бохир улс төрөө яг одоо өрнүүлж байгаа мэдээлэл төрийн ордноос ирлээ. Тэр нь юу гэвэл, тэдний бүлэглэлийн зүгээс У.Хүрэлсүхд “Сайд нарынхаа 50 хувийн бидэнд өгөхгүй бол Ерөнхий сайдаар томилох хуралдаанд оролцохгүй” гэж ил шулуухан шантааж хэрэглэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сайд нараа бүрдүүлэхдээ бидэнтэй тохиролцохгүй бол өөрийн талын 30-аад гишүүдээ чуулганд оролцуулахгүй гэж …
-
4 October
60 тэрбумынхан улс төрийн “шантааж” хийлээ
УИХ-ын гишүүд хувийн эрх ашгийг бус зөвхөн улс орны эрх ашгийг энэ тэргүүнд тавьж ажиллана гэж төрийн сүлдний өмнө тангараг өргөдөг. Гэтэл УИХ-ын гишүүдийн тодорхой хэсэг буюу 60 тэрбумын багтай ямар нэг шижмээр холбоотой, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг кноп дарсан гишүүд буюу хувийн болон бүлэглэлийн эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүр тавьсан, өмнөх засгийн газарт сайдаар ажиллаж байсан …
-
4 October
Хан-уул, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүд мэс заслын тасагтай боллоо
Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг зарим дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул болон Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд дэргэдээ Мэс заслын тасагтай болж, өнөөдөр нээлтээ хийсэн юм. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан оролцов. Хан-Уул дүүргийн Нэгдсэн …
-
4 October
Х.Баттулга:У.Хүрэлсүхийг шударга ёсыг дээдэлж ажиллаж чадна гэдэгт итгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилуулах асуудлаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд танилцуулга хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулгадаа “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Нам Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад …
-
4 October
Шударга ёс, хариуцлагыг шинээр томилогдох Ерөнхий сайдаас нэхье
Монгол улс 4 жил тутамд сонгууль болж, сонгуулийн үр дүнд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалууд солигдож байдаг ардчилсан улс орны нэг. 2016 онд МАН УИХ-д 65 суудал авч олонхи болоод Мэргэжлийн засгийн газар гэх сүржин нэртэй, даржин үйлтэй засгийн газрыг байгуулаад тэр нь жил гаруй болоод огцорсон. Ж.Эрдэнэбатын засгийн газрыг УИХ-аас огцруулсаныг иргэд олон нийтийн дунд янз бүрээр л харж …