Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 5 August

    Даншиг наадмыг үзэхээр 3000 гаруй жуулчин иржээ

    “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээний нээлт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Нээлтийн эхэнд Тарнийн гүн ухааны бэлгэдэл  болон Соёмбот тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт залав. Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Энэ нь ХҮII зууны үед болон 1911-1912 онд Манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан …

  • 5 August

    Төв цэнгэлдэхэд 20 оюутан цагдаа ажиллаж байна

    Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 5, 6-нд “Даншиг-хүрээ цам” наадмыг зохион байгуулж байгаа билээ. Даншиг наадмын үеэр иргэдэд тусалж, аюулгүй байдлыг хангах үүднээс 20 оюутан цагдаа, 6 морьт цагдаа ажиллаж байгаа ажээ. Оюутан цагдаа нар  зургадугаар сараас эхлэн ажилж байгаа юм байна. Тэд гадаад иргэдэд Даншиг наадмын талаар мэдээлэл өгч байна. Мөн монголынхоо иргэдэд аль хаалгаар орж, хаана ямар газрууд байрлаж …

  • 5 August

    Богд Жавзандамбын гудамжны замын хөдөлгөөнийг өнөөдрөөс хаана

     Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд автозамын хучилтын ажил хийгдэх тул өнөөдөр өглөөний 06:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаахаар боллоо. Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд, -Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” -Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” -Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан” …

  • 5 August

    ‘Хааны эрэлд-2017” сургалт өндөрлөв

    Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр хаалтыг нь хийлээ. Хаалтын ажиллагаа Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр энэ цаг мөчид болж, өнгөрлөө. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн …

  • 5 August

    ОУВС-гийн шалгалтад бүдэрсэн Засгийн газар бодит дүгнэлтийг нуув

    Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд манай улсад ажилласан. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үнэлгээний талаар танилцуулж буй Засгийн газар, Монголбанкнаас өгч буй мэдээллүүд хол зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байгаа билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр хоногийн өмнө ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайг хүлээн авч уулзсан бөгөөд хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн хэмээн Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээнд дурджээ. Тодруулбал …

  • 5 August

    Тавантолгойд сум тэсэрч, нэг иргэн амиа алджээ

    Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо өчигдөр сум тэсэрч, нэг иргэн нь газар дээрээ нас барсан байна. Мөн  нэг иргэн нь бэртэл авч, эмнэлэгт хүргэгджээ.  Энэ хэрэг явдлыг тодруулбал, Тавантолгойпд сургалт болж байх үед баруун зүгт хоёр иргэн суманд өртсөн тухай дуудлага иржээ. Энэ хэрэг сургалт болж байгаа газраас баруун зүгт болсон бөгөөд Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р …

  • 5 August

    Төв цэнгэлдэх хүрээлэнд соёмбот тугийг заллаа

    Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Даншиг наадам- хүрээ цам 2017” наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлээд байна. Нээлтийн ёслолтой холбогдуулж, Гандантэгчинлэн хийдийн Соёмбот тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт заллаа. Үүний дараа Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц үг хэллээ. Энэ үеэрээ “Даншиг наадамд сүсэгтэн олон ихээр оролцохын зэрэгцээ Моногл туургатны төлөөлөл гадаадаас хүрэлцэн ирсэд бахдалтай …

  • 5 August

    Ц.Сувд-Эрдэнэ: Би М.Сарнай эгчийг шалгуулж, үнэнийг нь тогтоолгоно

    “Сарнай” асрамжийн төвийг барих хандивын аяны талаар мэдээлэл олны анхааралд өртөөд байна. Учир нь энэхүү аяныг санаачилсан “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан “Нэг хүн-нэг тоосго” аяныг албан ёсоор зогсоож буй тухай мэдээлсэн билээ.Харин  өчигдөр “Их нигүүлсэхүй” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэр, иргэн М.Сарнай нар мэдээлэл хийж, “Сарнай асрамжийн төвийг барих ажил эхэлсэн. Иймээс . барилгын суурийг …

  • 5 August

    Улаанбаатарт 24 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.2017 оны 08 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, баруун хагаст үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад …

  • 5 August

    “Даншиг наадам- Хүрээ цам-2017” шашин соёлын арга хэмжээ эхэллээ

    “Даншиг наадам- Хүрээ цам-2017” шашин соёлын арга хэмжээний нээлт өнөөдөр 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Нээлтийн өмнө Гандантэгчэнлин хийдэд 09.00 цагт Хүрээ жахар цамын хурал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилго бүхий “Аялал жуулчлалын үзэсгэлэн” нээлтээ хийнэ. 10.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд сүсэгтэн олонд Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх ном айлдсаны …

  • 5 August

    Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг өнөөдөр цэвэрлэнэ

    Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг өнөөдөр цэвэрлэнэ.Цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон зарим хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг оролцоно. Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Шинэ тосгон” …

  • 5 August

    Гашуунсухайт боомт шалган нэвтрүүлэх кабин байгуулжээ

    Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор эрдэс баялаг болон нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон арван км үргэлжилж, оочир үүссэний улмаас нэг удаа хил гарахдаа 3-4 өдрийн хугацааг зарцуулдаг байсан. Тэгвэл Хил хамгаалах байгууллагаас хүнд даацын автомашины хилээр орох гарах урсгалын тоог нэмэгдүүлж, хил хэвтрэх баримт бичиг шалгагчийн кабиныг байгуулснаар оочир дараалал эрс буурч, жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломж …

  • 5 August

    Үс засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр зуны адаг улаагчин хонь сарын нэг цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Нар 05:33 цагт мандаж, 20:21 цагт жаргана. Энэ өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, эм найруулах, …

  • 4 August

    “Даншиг”наадмаар 300 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

      Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа. Наадам энэ сарын05, 06-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон зохион байгуулагдана. “Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үеэр цагдаагийн байгууллагын  300 алба хаагч, олон нийтийн цагдаа 10, оюутан цагдаа 30, морьт эргүүл дөрөв, 20 машинтайгаар иргэдийн …

  • 4 August

    Г.Өсөхбаяр К2 ууланд ахин авиралт хийхээр боллоо

    Дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд авирахаар төлөвлөсөн гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнгөрсөн сарын 24-нд үндсэн авиралтаа эхлүүлсэн. Тэрбээр энэ сарын 26, 27-нд оргилд гарахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч тэрбээр  авиралтаа үргэжлүүлэх боломжгүй болсон тухайгаа фейсбүүк хуудаснаа бичиж, ард түмнээсээ уучлалт гуйсан билээ.Тэрбээр “Маш их хичээлээ. Оргилд хүрэх гэж би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт …