Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 21 July

    Жолооны үнэмлэхний хэвлэлт түр саатжээ

    Жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж материал, бэлдэц тасалдах явдал гарч байна. Уг шалтгаан нь 2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсож жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын …

  • 21 July

    Элчин сайдыг эргүүлэн татах эрх Ерөнхийлөгчид байхгүй гэж үү

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Гадаад улсад суугаа зарим Элчин сайдыг эргүүлэн татах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод энэ сарын 19-нд албан бичиг хүргүүлсэн билээ. Тодруулбал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд, С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг хүргүүлсэн.Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас өчигдөр хариуг илгээсэн. Хариу бичигт “Монгол …

  • 21 July

    Хар тамхи худалдаалдаг 11 бүлгийн 71 этгээдийг баривчилжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай газраас 2017 оны эхний хагас жилд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан нууц далд аргаар үйлдэгдсэн 200 хүнд холбогдох 90 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Улмаар дээрх төрлийн бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэн бусдад зарж борлуулдаг бүлэг зохион байгуулалтад орсон 11 бүлгийн 71 этгээдийг баривчлан хууль бус үйл ажиллагааг нь …

  • 21 July

    Дагуурын дархан цаазат нутгийг Дэлхийн байгалийн өвд бүртгэлээ

    ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган Польш улсын Краков хотноо 2017 оны долоодугаар сарын 2-12-нд хуралдлаа. Энэ чуулганы долоодугаар  сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын хамтран нэр дэвшүүлж өргөн барьсан “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгэн авсан шийдвэрийг гаргасан юм. Дэлхийн өвийн хорооны гишүүн 21 улсаас 16 нь тус чуулган дээр үг хэлж, энэ номинацийг дэлхийн байгалийн өвд бүртгэх …

  • 21 July

    “Будапешт-2017” жүдо бөхийн ДАШТ-д Н.Түвшинбаяр зодоглоно

    “Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзэх талаар Монголын Жүдо Бөхийн Холбоо мэдээлжээ. Тухайлбал эрэгтэй 7 жинд манай улс 9 тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн 9 тамирчнаа сойно. Харин холимог …

  • 21 July

    Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

    Жил бүрийн намар эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ цэцэрлэгийн гадаа хонон өнжин бүртгүүлдэг билээ. Харин энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим …

  • 21 July

    Өгөөжийн уулзвараас хойш Баруун 4 замын уулзвар хүртэлх хэсгийн замыг түр хаана

    Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг ажилтай холбоотойгоор Өгөөжийн уулзвараас хойш Баруун 4 замын уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 22:00 цагаас 2017 оны долоодугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хязгаарлаж, цахилгааны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах …

  • 21 July

    “Хааны эрэлд 2017” нөгөөдөр эхэлнэ

    Энэ сарын 23-ны өдрөөс ирэх сарын 5-ныг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн болон Тэнгисийн явган цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болно. Энэ жилийн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд 26 орны цэргийн алба хаагчид оролцох юм байна. Сургуулиар бригад, батальоны түвшний команд штабын …

  • 21 July

    Мэндчилгээ

    Налайх дүүрэг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр 7 дугаар сарын 21-22 өдрүүдэд тохиож байна. Энэ баярын өдөртэй холбогдуулан Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй  мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. Налайх дүүргийн ИТХ

  • 21 July

    “Linkin Park” хамтлагийн дуучин Честер Беннингтон амиа хорложээ

    “Linkin Park” хамтлагийн  гоцлол дуучин Честер Беннингтон өнгөрсөн шөнө амиа хорложээ. Честер Беннингтоны цогцсыг  Лос Анжелесийн ‘Palos Verdes Estates’ гэх өөрийнх нь хувийн орон сууцнаас олсон байна. Тэрээр хар тамхи, архинд донтох өвчтэй байсан юм. Честер Бэннингтон 1996 онд Саманта Мэри Олит бүсгүйтэй гэрлэж, 2005 онд салж, дараа нь Тайлер Ли Бэннингтонтой гэрлэж, гурван хүүхдийн эцэг болсон юм.  Линкин Парк хамтлаг бол АНУ-ын Калифорн мужийн Агоура Хиллс хотоос гаралтай Америкийн рок хамтлаг юм. 1996 онд байгуулагдсан тэдний дебют цомог болох Hybrid Theory цомогоор олон улсын хэмжээнд алдартай …

  • 21 July

    Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг өргөжүүлэх, цахим талбараар дамжуулан оролцох бэлтгэл ажлыг эхлүүллээ

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгасны дагуу валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлж амжилттай ажиллаж байна. Энэхүү цахим талбарын арилжаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь харилцагч банкаараа дамжуулан валют худалдах, худалдан авах саналаа оруулах боломжтой. Түүнчлэн цахим …

  • 21 July

    Өмнөговь аймагт “Ми ми” гэх нэршилтэй бодист холбогдох 11 хэргийг илрүүлжээ

    “Caffeine Sodium Benzoate” буюу “Ми Ми” гэх нэршилтэй бодисыг БНХАУ-ын иргэд гэрийн нөхцөлд гарган авч сэргээш байдлаар өргөн хэрэглэдэг. Монгол Улсаас БНХАУ-д нүүрс экспортлох болсонтой холбоотойгоор нүүрс тээврийн, хүнд даацын автомашины Хятад, Монгол жолооч нар ажлын ачаалал даах чадвараа нэмэгдүүлэх, нойр хүрэх, ядаргаанаас сэргийлэхийн тулд 2008 оноос “Ми ми” гэх бодисыг хэрэглэж эхэлжээ. Энэ хэрэглээг даган Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан …

  • 21 July

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа  нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна. 2017 оны 07 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн,  зүүн аймгуудын нутгийн хойд болон говийн аймгуудын нутгийн өмнөд  хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар …

  • 20 July

    Мэндчилгээ

    Налайх дүүргийн Баяр наадмын үйл  ажиллагаа 7 сарын 21-22 өдрүүдэд болохтой холбогдуулан Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар   мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. Ugluu.mn

  • 20 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга 60 сая төгрөг хэмнэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж  өнөөдөр гаргалаа. Уг захирамжид 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болох Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилов. Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томилоо. Төрийн элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, …