Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 21 July

    Гадаадын иргэд хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

    Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирж буй түр ирэгч гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдлыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлээд байна. Уг үйлдэл гаргасан этгээдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар албадан гаргаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу. Иймд хил дээрээс виз хүсч …

  • 21 July

    Шинээр цэцэрлэгт элсэх хоёр настнуудын бүртгэлийг онлайнаар явуулна

    Жил бүрийн намар болохоор эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт яаж оруулах вэ гэдэг асуудал тулгардаг. Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлаж, хонож өнждөг билээ. Зарим нь хонож өнжөөд ч оруулж чадахгүй хоцордог. Харин энэ жилээс эхлэн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэх ажлыг нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран зохион байгуулахаар болсон байна. Ингэснээр эцэг эхчүүдэд …

  • 21 July

    Горхи- Тэрэлжийн цогцолбор газарт ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

    Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилдээ гадаадын 20 мянга, дотоодын 200 мянга орчим аялагч, жуулчид аялдаг бөгөөд нийслэлд хамгийн ойрхон, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм. Тэгвэл уг байгалийн цогцолбор газарт жуулчдад зориулж НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвийн санхүүжилтээр БОАЖЯ хамтран ариун цэврийн …

  • 21 July

    Өвөр Монголчууд хандивын аянд нэгджээ

    Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хандивлаж буй эд материалын болон мөнгөн хандив тасралтгүй ирсээр байгаа юм. Тэгвэл  Өвөрмонголчуудын “Би Монгол хүн” холбооноос өрнүүлсэн хандивын аяны хүрээнд цугларсан 1 599 999 төгрөгийг ӨМӨЗО-ны иргэн Д.Баянжаргал, “Нүүдэлчин сэрэхүй” ТББ-ын гишүүн Н.Бишгарам нар хүлээлгэн өгсөн байна.

  • 21 July

    Х.Баттулга: Монгол Улсын зэвсэгт хүчин жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэжсэн цэргийн стратегич удирдлагатай байх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад  төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар командалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад рапорт өгөв.  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэлсний дараа …

  • 21 July

    Ш.Анхмаа:Бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц 5-85 хувьтай явж байна

    Улаанбаатар хотод улс, нийслэл, гадаадын хөтөлбөр, концессийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсэгт нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Боловсролын газар болон гүйцэтгэгч …

  • 21 July

    ОБЕГ-ын хандивын дансанд 580.461.636 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна

    Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудаас ирүүлж буй хандив тусламж тасралтгүй үргэлжилсээр байна.     2017.07.20-ний өдрийн 18.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 595 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нийт 580.461.636 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна. Үүнээс гадна аж ахуйн нэгж байгууллага иргэдаээ …

  • 21 July

    Жолооны үнэмлэхний хэвлэлт түр саатжээ

    Жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж материал, бэлдэц тасалдах явдал гарч байна. Уг шалтгаан нь 2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсож жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын …

  • 21 July

    Элчин сайдыг эргүүлэн татах эрх Ерөнхийлөгчид байхгүй гэж үү

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Гадаад улсад суугаа зарим Элчин сайдыг эргүүлэн татах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод энэ сарын 19-нд албан бичиг хүргүүлсэн билээ. Тодруулбал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд, С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг хүргүүлсэн.Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас өчигдөр хариуг илгээсэн. Хариу бичигт “Монгол …

  • 21 July

    Хар тамхи худалдаалдаг 11 бүлгийн 71 этгээдийг баривчилжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай газраас 2017 оны эхний хагас жилд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан нууц далд аргаар үйлдэгдсэн 200 хүнд холбогдох 90 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Улмаар дээрх төрлийн бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэн бусдад зарж борлуулдаг бүлэг зохион байгуулалтад орсон 11 бүлгийн 71 этгээдийг баривчлан хууль бус үйл ажиллагааг нь …

  • 21 July

    Дагуурын дархан цаазат нутгийг Дэлхийн байгалийн өвд бүртгэлээ

    ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган Польш улсын Краков хотноо 2017 оны долоодугаар сарын 2-12-нд хуралдлаа. Энэ чуулганы долоодугаар  сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын хамтран нэр дэвшүүлж өргөн барьсан “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгэн авсан шийдвэрийг гаргасан юм. Дэлхийн өвийн хорооны гишүүн 21 улсаас 16 нь тус чуулган дээр үг хэлж, энэ номинацийг дэлхийн байгалийн өвд бүртгэх …

  • 21 July

    “Будапешт-2017” жүдо бөхийн ДАШТ-д Н.Түвшинбаяр зодоглоно

    “Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзэх талаар Монголын Жүдо Бөхийн Холбоо мэдээлжээ. Тухайлбал эрэгтэй 7 жинд манай улс 9 тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн 9 тамирчнаа сойно. Харин холимог …

  • 21 July

    Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

    Жил бүрийн намар эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ цэцэрлэгийн гадаа хонон өнжин бүртгүүлдэг билээ. Харин энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим …

  • 21 July

    Өгөөжийн уулзвараас хойш Баруун 4 замын уулзвар хүртэлх хэсгийн замыг түр хаана

    Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг ажилтай холбоотойгоор Өгөөжийн уулзвараас хойш Баруун 4 замын уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 22:00 цагаас 2017 оны долоодугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хязгаарлаж, цахилгааны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах …

  • 21 July

    “Хааны эрэлд 2017” нөгөөдөр эхэлнэ

    Энэ сарын 23-ны өдрөөс ирэх сарын 5-ныг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн болон Тэнгисийн явган цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болно. Энэ жилийн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд 26 орны цэргийн алба хаагчид оролцох юм байна. Сургуулиар бригад, батальоны түвшний команд штабын …