Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 30 October

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Налайх дүүрэг “Онц сайн” үнэлэгдлээ

    4 жил тутам  зохион байгуулагддаг “Гашгаас хамгаалах иж бүрэн сургууль” дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж 2017 оны 10 сарын 26-ны орой 21 цагт хаалтын ажиллагааг хийж дүн мэдээгээ гарган, сургамжтай болон сайшаалтай   дүгнэлээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дүүргийн Онцгой комисс, хороодын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 11 …

  • 30 October

    Зоонозын гаралтай халдварт өвчнийг хээрийн нөхцөлд богино хугацаанд оношлох боломж бүрдлээ

    ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ЗӨСҮТ-тэй хамтран “Монгол – Оросын нутагт хил залгасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг судлах, тархвар судлалын эрсдлийг бууруулах” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс тус төвд хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53.100.000 төгрөгний үнэ бүхий иж бүрэн …

  • 30 October

    Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогджээ

    Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурал энэ сарын 28-ны өдөр болж даргаа сонгожээ. Хуралд 468 төлөөлөгч оролцож, гуравдах ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулсан байна. Санал хураалтын дүнгээр: Нэр дэвшигч П.Амаржаргал 190, Ж.Хунан 176, П.Эрдэнэбат 56, Г.Нацагдорж 25, Д.Түвшинтамир 20 санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй аж. Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу П.Амаржаргал, …

  • 30 October

    НИТХ дахь МАН-ын бүлэг баасан гариг хүртэл завсарлага авахаар боллоо

    НИТХ-ын ээлжит XII хурал өнөөдөр Хангарьд ордонд эхэллээ. Нийт 45 төлөөлөгч гишүүдээс 27 гишүүн хүрэлцэн ирсэн бөгөөд 57.8 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэл хотын 2018 оны эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхээр цуглажээ. Энэ онд Нийслэлд 334 төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тусгаснаас 86 хувийн хэрэгжилттэй байна. НИТХ-ын ээлжит XII дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал 1. Нийслэлийн эдийн засаг нийгмийн …

  • 30 October

    Өмнөд Солонгост Трампийг эсэргүүцэж жагсав

    Өнгөрөгч бямба гаригт хээл хахуулийн хэрэгт холбогдсон Пак Гын Хэ ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид ажлаас нь буулгасны нэг жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа болсон. Гэвч энэ өдрийг тохиолдуулан  Америкийг эсэргүүцэгч бүлгийнхэн өөрсдийн суртал ухуулгыг хийж амжжээ. “Gwanghwamun” талбайд болсон арга хэмжээний үеэр тэд “Трампгүй, дайнгүй байя!” гэсэн лоозон барьжээ. Мөн тэд дараа сард ерөнхийлөгч Трампийн эх оронд нь хийхээр байгаа төрийн айлчлалыг эсэргүүцээд …

  • 30 October

    “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжих биш хөшөө болон мөнхөрлөө

    Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээх хөшөөг байрлуулжээ. Нийслэлийн МАН-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа вэ гэдгийг уншигчид та бүхэн сайн  мэдэж байгаа биз. Ямартай ч авдаг цалин нь амьдралд хүрэлцдэггүй нийслэлчүүд та бид утаатай, түгжрэлтэй, уур бухимдал стресстэй амьдардаг энэ төлөв байдал 2020 онд арилах бүү …

  • 30 October

    Г.Эрдэнэчимэг: Манайх хамаг Монголчуудын хөлд дарагдсан айл болсон

    Хайр хүндлэл хийгээд монгол өв уламжлалыг дээдлэх эрхэм чанарыг дагуулсан бүсгүйг энэ удаад “Гэргий” буландаа урьж ярилцлаа. Энэ бол УИХ-ын гишүүн С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг. Монголын авьяаслаг үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг гэгддэг түүнийг үндэсний хэв соёлоо сэргээхэд өөрийн хувь нэмрээ оруулж буйг бид бүгд мэднэ. Түүний энгийн хэр нь эгэл ертөнцөд уншигч та түр саатна уу.  -Сайхан намаржиж байна уу. Ярилцах …

  • 30 October

    Шимпанзе сармагчинд дайруулан амьд гарсан залуу тусламжийн төвөө нээжээ

    Эндрю Обэрль гэх 31 настай залуу таван жилийн өмнө Өмнөд Африкийн “Jane Goodall” институтэд ажиллаж байхдаа шимпанзе сармагчинд дайруулсан юм. Уг харамсалтай үйл явдлын улмаас  чих, хамар, хуруунууд болон хоёр хөлөө алдсан байдаг. Өмнөд Африкт энэ явдал тохиолдоход тэр төгсөх курсийн оюутан байсан. Институтийн менежер түүнийг олж хараад даруй туслахаар очин шампанзенын гараас аварсан аж. Уг нь тэрбээр багаасаа амьтны хүрээлэнгийн ажилтан болохыг хүсдэг байж. Эмч …

  • 30 October

    Мэдээллийн технологийн анхны ХК-аас хувьцаа эзэмших эрх нээгдлээ

    “Айтүүлс” ХК олон нийтэд хувьцаагаа санал болгосон анхны мэдээллийн технологийн салбарын компани боллоо. Тус компани 2011 онд байгуулагдсанаас хойш дата төв, домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлж иржээ. Айтүүлс ХК нь цаашид үйл ажиллагаагаа тэлж, олон улсын TIER III стандартыг хангасан сертификат бүхий газар зүйн нөөц модуляр дата төвийн паркийг Дархан хотод байгуулахаар …

  • 30 October

    Монголын Сайтын холбооны 8 жилийн ойн мэнд дэвшүүлье!

    Өнөөдрөөс 8 жилийн өмнө иргэд  интернет сайтуудаас мэдээлэл авдаг байсан ч өнөөдрийнх шиг цахим мэдээллийн хэрэгслийн ач холбогдол, нөлөөллийг төдийлөн сайн ойлгоогүй байжээ. Ийм цаг үед буюу 2009 оны 10 сарын 29-ны  эл өдөр zaluu.com, bolod.mn, medee.mn, sharmedee.mn, fact.mn тэргүүтэй сайтуудын удирдлага, төлөөллийн санаачлагаар Монголын Сайтын Холбоо ТББ-ын анхны хурлыг хийж, тус холбоог байгуулах шийдвэрийг гаргаж анхны дүрмээ баталж байжээ. МОСАХ-ын холбооны дүрмийн дагуу хоёр жилд …

  • 30 October

    Нийслэл хотын 378 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье

    Бидний хойч ирээдүй хүүхэд багачууд, Улаанбаатарын бахархал болсон залуучууд, өнөөгийн хотыг өдий зэрэгт хүргэж, дэлхийд дансалсан ахмадууд Та бүхэндээ Нийслэл хотын 378 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хүнээ дээдэлсэн үзэлд суурилсан бодлого хэрэгжүүлнэ гэдгээ амласан Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлүүлээд жил гаран болжээ. Энэ хугацаанд иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах асуудалд түлхүү анхааран ажиллаж, чамгүй олон бүтээн …

  • 30 October

    “Нийслэл–378 жил”Хүндэтгэлийн тоглолт боллоо

    Нийслэлийн хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Нийслэл–378 жил” мэргэжлийн урлагийн байгууллагуудын хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд боллоо. Хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар нээж үг хэллээ. Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас зохион байгуулсан“Нийслэл–378 жил” мэргэжлийн урлагийн байгууллагуудын хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээнд нийслэл хотын …

  • 30 October

    Нийслэл хотын үе үеийн удирдлагууд “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлэх, “Нийслэлийн сүлдэт морин хуур”-ыг цэнгүүлэх ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Нийслэлийн үе үеийн удирдлагууд зочид төлөөлөгчид оролцлоо. Хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 30 October

    Өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 30-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 20-р хороо Хадатын амны зуслангийн 3-8-р гудамж, энэ орчмоор, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 20-р хороо Туулын 1-8-р гудамж, Дай Ниппон констракшн ХХК, Могойт, Бухын дэнж, Бурханы авралын сүм, эдгээрийн ойр орчмоор. Цахилгаан эрчим …

  • 30 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2017 оны 10 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар …