Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 24 July

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн …

  • 23 July

    “60 тэрбум”-ын эсрэг суулт эхэллээ

    УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулсан. МАН-ын гишүүд дэмжигчид болон орон нутаг дахь МАН-ын Үүрүүд хөдөлгөөнд нэгдэж ажиллахаа илэрхийлээд байгаа. Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн, намынхаа нэр хүндийг унагасан гэж үзэн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарыг эсэргүүцэгчдийн тоо нам дотор нь хүчээ авсаар …

  • 22 July

    Үр минь чи ээждээ өргүй

    Хэвлийдээ хэдэн сар тээхэд хэцүү байсан, Хорвоод мэндлэхдээ хэтэрхий их өвтгөсөн гэж гомдоллохгүй ээ Энэ хорвоод мэндэлснээ зарлан уйлахдаа л хүү минь чи ачийг минь хариулчихсан Шөнөжин уйлж хоночихоод, өдөржин ядраасан гэж би чамд гомдоллохгүй ээ Ганцхан инээдээрээ хүү минь чи ачийг минь хариулчихсан Хөлд орох үед чинь гэмтэх вий гэж, халуун цай татаад түлэгдчих вий гэж харц салгалгүй дагадаг …

  • 22 July

    ШТС дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

    Наадмын үеэр буюу энэ сарын 14-ний шөнө шатахуун түгээх станцын ажилтанг дээрэмдсэн хэрэг гарсан аж. Тодруулбал, СХД-ийн 20-р хорооны нутагт байрлах Сод монгол ШТС-ын түгээгчийн хоолойд үл таних хоёр этгээд хутга тулган сүрдүүлж, нэг сая 600 мянган төгрөгийг дээрэмдэн зугатаасан гэнэ. Хэргийг СХД-т оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, 31 настай иргэн А бусадтай бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн, …

  • 22 July

    Сайд Д.Оюунхоролын нэрийг барьсан хүмүүс Богд-Уул сувиллын газар руу дайрч байна

    Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг  БОАЖ-ын сайд Дуламсүрэнгийн Оюунхоролоор  хэрэгжүүлэх тал дээр дэмжлэг хүсэх тухай  Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн харьяа Богдуул сувиллын газрын хашаа руу өчигдөр /2017.07.20/ Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын нэр барьсан, сувиллын хашаанд газрын зөвшөөрөл авсан гэх хүмүүс дайрч, сувиллын хашааг эвдэлсэн хэрэг гарлаа. Сувиллын хашаанд Байгаль орчны яамны зарим сайд нар хууль …

  • 22 July

    Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудал дээр УИХ хууль зөрчсөн гэв

    Үндсэн хуулийн цэцэд хандав. Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудал дээр УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн тул УИХ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохоор ҮХЦ-д хандлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д “Ардчилсан ёс, шударга ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 21 July

    Туул голын хамгаалалтын бүсэд байгаа зарим өрхийг нүүлгэж, газрыг чөлөөлнө

    Сүүлийн жилүүдэд Туул голын хамгаалалтын бүсэд томоохон хотхон, хороолол байгуулж хүмүүс суурьшиж эхэлсэн билээ. Үүнийг дагаад худалдаа үйлчилгээний газрууд ч цөөнгүй  байгууллагдсан. Одоогоор Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд бусдын эзэмшил ашиглалтад шилжсэн 21,790 нэгж талбар бий гэсэн судалгаа гарчээ. Гол бохирдож, урсац нь татарч  гол  шалтгаан нь эрэг дагуу газар эзэмшүүлж, ашиглуулах болсонтой холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. …

  • 21 July

    Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпоос Б. Мөнх-Оргил хүрэл медаль хүртлээ

    Энэ сарын 18-нд Турк улсын Самсун хотноо Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпийн XXIII наадам эхэлсэн. Тус наадамд 97 орны 3000 гаруй тамирчин оролцож байгаа аж. Манай тамирчдаас Жүдо бөхийн төрөлд  эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Бадамсамбуугийн Мөнх-Оргил хүрэл медаль хүртжээ. Тэрбээр ийнхүү сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпоос гурав дахь медалиа зүүж байгаа юм байна. Мөн манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57-кг-д Б.Оюундэлгэрэх мөнгөн медаль, 52-д Г.Лхагвасүрэн …

  • 21 July

    Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын авто замыг хаана

    Сүхбаатар дүүргийн 100 айлын Сэлбийн гүүрийн хойд талын явган хүний зам, Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын авто зам, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Шинэ драгон төвийн ард авто зам, Баянзүрх дүүргийн Хүүхэд СОС төвийн урд авто замын гэмтэлтэй сувагчлал сэргээх ажлыг өнөөдрийн 23.00 цагаас энэ сарын 24-ний 06.00 цагийн хооронд хийнэ. Энэ хүрээнд дээрх хугацаанд Хан-Уул дүүргийн Оргил …

  • 21 July

    “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 41 сая төгрөг хандивлалаа

    Ойн түймрийг унтраах ажиллагаанд “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хүн хүч, техник хэрэгслэлийн тусламжийг үзүүлсээр байгаа билээ. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын Салхит, Зүүнхараа дахь Гал унтраах хэсгийн ажилтнууд Түнхэл тосгонд галын голомт дээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтан, алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн …

  • 21 July

    7,000 хүүхэд залуусыг хамарсан Скаутуудын майхант чуулга уулзалт болно

    Ази номхон далайн бүсийн Скаутуудын 31-р Жембори буюу скаутуудын майхант чуулга уулзалт энэ сарын 27-ны өдрөөс долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулахаар болоод байна. Энэхүү арга хэмжээнд Ази-номхон далайн бүсийн орнууд, Европ, Америк тивийн нийт 40 гаруй орны 7000 хүүхэд оролцож байгаа аж. Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү арга хэмжээ нь Монголд …

  • 21 July

    Гал түймэр болон үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    2017 оны долоодугаар сарын 21, 24-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хэт халалт, хуурайшилтын улмаас улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар үүлэнд нөлөөлж бороо орж байгаа нь хатаж хуурайшсан газрын хөрсөнд нэвчилгүй урсаж үер болох, гол, …

  • 21 July

    Баярын өдрүүдэд дээрмийн 11 гэмт хэрэг бүртгэгджээ

    Гэмт хэргийн илрүүлэлт 58.8 хувьтай байна Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилд 130.417 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь Улсын хэмжээнд бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 65.2 хувийг эзэлж байгаа юм байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49.698-аар буюу 27.5 хувиар буурсан үзүүлэлт байгаа аж. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын …

  • 21 July

    “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээ болно

    Монгол, БНХАУ, ОХУ-ын 2014 оны Ерөнхийлөгч нарын хэлэлцээгээр Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг хэлэлцээрт тусгагдсан гурван улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл орсон нь Цайны замын аялал жуулчлалын брэндийг бий болгож, хамтарсан маркетингийн …

  • 21 July

    Гадаадын иргэд хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

    Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирж буй түр ирэгч гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдлыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлээд байна. Уг үйлдэл гаргасан этгээдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар албадан гаргаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу. Иймд хил дээрээс виз хүсч …