Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 25 July

    Хепатитийн В,С вирүсийн илрүүлэг шинжилгээ 9-р сарын 25-ныг дуустал үргэлжилнэ

    Нийслэлийн хэмжээнд 62,000 иргэн Хепатитийн В,С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдсан байна. Нийслэл хотноо өнгөрсөн зургадугаар сарын 15-нд эхэлсэн энэхүү илрүүлэг шинжилгээ нь 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Иймд 40-65 насны иргэн та элэгний хавдар, элэгний хатуурал өвчний голлох шалтгаан болдог хепатитийн В, С вирүсийн халдвар авсан эсэхээ тодруулж илрүүлэг шинжилгээндээ хамрагдан өөрийн эрүүл мэндийн асуудалдаа анхаарал …

  • 25 July

    Даншиг наадам төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    “Хүрээ Цам-Даншиг Наадам”-ыг ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Даншиг наадмыг хийхгүй байх шийдвэрийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан. Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай, Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд энэ жилийн хувьд тус наадмыг үзэх жуулчдын захиалга …

  • 25 July

    Хутаг-Өндөр суманд хүчтэй мөндөр орж, 50 гаруй байшингийн дээвэр цөмөрчээ

    Булганы Хутаг-Өндөр суманд өчигдөр их хэмжээний мөндөр орж, иргэдэд багагүй хохирол учирчээ. Одоогийн байдлаар  Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга ажлын хэсгийг ахлаад газар дээр нь ажиллаж байгаа аж. Тус сумын төвд байрлах 50 гаруй байшингийн дээвэр цөмөрч, 150-160 машины цонх хагарч, 20 айлын гэр нурсан байна.. Мөндрийн хувьд одоо ч хайлаагүй байгаа гэнэ.  Иргэд болоод улсад учирсан хохирол эцсийн байдлаар …

  • 25 July

    Путин албан тушаалаа өгөх сонирхолгүй байна

    Владимир Путины бүрэн эрхийн хугацаа 2018 оны гуравдугаар сард дуусч байгаа. Гэвч тэрээр ирэх сонгуульд нэр дэвшиж, дахин зургаан жил ажиллах зорилготой байгаа гэдгээ хэлжээ. Путин 2000 оноос хойш ОХУ-ыг удирдаж байгаа. Засвар нь 2008-2012 онд Ерөнхий сайдын албан тушаалыг хашч байсан билээ. Тэрээр саяхан Сочи хотод хүүхэд багачуудтай зангиагүй уулзалт хийж. Энэ үеэр “Та Ерөнхийлөгчийн албанаас буугаад юу хийх …

  • 25 July

    Нийслэлд шүлхий өвчин гарч голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо

    Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурал өчигдөр боллоо. Хурлаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний хэв шинж, нөхцөл нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.  СХД-ийн 22 дугаар хорооны Шижирийн ам гэдэг газар иргэн н.Серкболын 17 үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин батлагдсан тул өвчин гарсан …

  • 24 July

    Бумбаны Их Тахилга Сайн Номуун Хийдэд болно

    Налайх дүүргийн Сайн Номуун Хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эд баялгийг эрхшээгч Намсрай, Гонгор, Замбала, Дарь эх, Лусын бумбаны тахилга 2017 оны долоодугаар сарын 28, 29, 30-ний өдрүүдэд Сайн номуун хийдэд зохион байгуулагдах гэж байна. Тахилгын бүртгэлийг: Долдугаар сарын 20–27-ны өдрүүдэд 9:00–18:00 цагийн хооронд Налайх дүүргийн Сайн Номуун Хийдэд хийж байна. Холбоо барих утас: 99050052, 99794601 Сайн Номуун Хийдийн байршлыг энд дарж үзнэ үү. ӨНМӨХ ЖИЛИЙН …

  • 24 July

    “Төвийн бүсийн хурд” наадмыг цуцлуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо

    Нийслэлийн онцгой комисс өнөөдөр яаралтай хуралдаж мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан голомтод хорио цээр тогтоож, тархалтыг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хурлын үеэр  ирэх наймдугаар сарын эхээр хийхээр төлөвлөөд байсан “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг цуцалсан юм. Түүнчлэн Төв аймаг болоод Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ сарын 28-30-ны өдрүүдэд …

  • 24 July

    Х.Баттулга улстөрчдийг 49 хоногийн дотор оффшор дансан дахь хөрөнгөө Монголд оруулж ирэхийг уриаллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар өнөөдөр уриалга гаргалаа. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас  нууж байршуулж …

  • 24 July

    Хайлаастад түргэн тусламжийн төв барихаар болжээ

    Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо буюу Хайлаастад шинээр түргэн тусламжийн төв барихаар болжээ. Энэхүү төвийг барих хөрөнгийг  2017 оны төсөвт тусгагдсан байна. Мөн  түргэн тусламжийн төвийг барих газрыг сонгожээ. Нийслэлийн газрын албанаас Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дахь гурван байршлаас сонгож, аль нэгт нь шинээр түргэн тусламжийн төв барихаар төлөвлөөд байгаа аж. Дээрх байршлуудаас Хайлаастын 12 …

  • 24 July

    Том оврын автобусны ар талд сэрэмжлүүлэг байршуулжээ

    Амралт, аялал жуулчлалын цаг эхэлж хөдөө орон нутагт хувийн тээврийн хэрэгслээр зорчих, аялал зугаалга хийх нь ихэсдэг. Иймд орон нутагт зорчиж буй нийт жолооч, зорчигчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах сэрэмжлүүлгийг байршуулжээ. Тодруулбал, орон нутгийн замд дүрмээ баримтлан, соёлтой оролцох, буруу дадал зуршил, хандлагыг өөрчлөх зорилгоор Автотээврийн үндэсний төвөөс гэрээт даатгалын компаниудтай хамтран хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ …

  • 24 July

    Энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам” хийхгүй

    Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурал  өнөөдөр боллоо. Хурлаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний хэв шинж, нөхцөл нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Шижирийн ам гэдэг газар иргэн н.Серкболын 17 үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин батлагдсан тул өвчин гарсан …

  • 24 July

    Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн осол нэмэгджээ

    2017 оны хагас жилийн зам тээврийн осол, хэргийн тоон мэдээллийг Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ. Тодруулбал, улсын хэмжээнд энэ  оны хагас жилд бүртгэгдсэн 21,808 зам тээврийн ослын 19,711 буюу 90.4 хувь нь мөргөлдөх, 1,227 буюу 5.6 хувь нь явган зорчигч мөргөх, 399 буюу 1.8  хувь нь онхолдох, 324 буюу 1.5 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх /хашаа, хайс, гэр, шон мөргөсөн/, 23 осол нь …

  • 24 July

    Өр тэглэх асуудлаар тодорхой тайлбар өгөхийг хүслээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын дарга С.Эрдэнэ нар долдугаар сарын 3-ны өдөр “ард түмнийг нэг удаа өргүй болгоно” хэмээн амласан. Уг амлалтаа биелүүлэхийг хүсч “Өргүй Монгол” сонгогч ард түмний хөдөлгөөнөөс өнөөдөр мэдэгдэл хийлээ. АН-аас гаргасан ард түмний өрийг тэглэх тухай мэдэгдэлд “аливаа сонгууль улс төрийн намуудын хувьд хууран мэхлэлт, худал амлалт бус бодит ажил, бодлогын зөв шийдэл байх ёстой” гэдгийг …

  • 24 July

    Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана

    Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн V хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Уг ажлын хүрээнд дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан шугамын шилжүүлэг, нөөц трубо байрлуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн гудамж Сөүлийн гудамжны уулзвараас “Өгөөж чихэр боов” ХХК хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ …

  • 24 July

    Ц.Шижир:”Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аян есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижирээс дараах тодруулгыг авлаа. -Иргэдийг хоггүй, цэвэр цэмцгэр орчинд ажиллаж, амьдрахыг уриалсан аяныг эхлүүлжээ. Энэ аяныхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? -Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аяныг санаачлан эхлүүлээд байна. Аян есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ аяны гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт зориулалтын бус газар ил, задгай хог хаяхыг …