Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 18 July

    Ганданд хадгалагдаж байгаа эртний ном судрыг сэргээн засварлаж, цахим хэлбэрт оруулна

    Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй танилцлаа. Төлөөлөгчид төв хийд болон ховор үнэт номын сангаар орсон юм. Мөн Берлин хотын төлөөлөгчдөд Гёте институт хэрэгжүүлж буй төслөө танилцууллаа. “Гандантэгчинлэн хийдийн сэргээн засварлах урлан байгуулах” төсөл нь 2 жилийн хугацаанд хэрэгжих юм байна.  Ганданд хадгалагдаж байгаа эртний ном …

  • 18 July

    Ерөнхийлөгчид хэн зөвлөх вэ

    Монгол Улсын 19 газарт түймэртэй байгаа учраас Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч, төр засгийн тэргүүнүүд түймрийн голомтод завгүй ажиллаж байна. Гэвч түймрээс өөр асуудал Монгол Улсад олон бий. Улс төрийн хүрээнд ч шийдэгдэх ёстой олон ажлууд хүлээгдэж байна. Түүний нэг нь шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчид хэн зөвлөх вэ гэсэн асуудал юм. Манай Ерөнхийлөгч долоон зөвлөхтэй байдаг. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид …

  • 18 July

    С.Ганбаатар дэд дарга болов

    МАХН энэ сарын 9-нд Бага Чуулганаа хуралдуулж Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр тус намаас Ерөнхийлөгчид өрсөлдсөн С.Ганбаатарыг намын дэд даргад гишүүдийн олонх дэмжсэн байна. С.Ганбаатар намын бодлого шийдвэрийг тууштай дэмжиж ажиллах учраас ийнхүү дэд даргааар сонгосон байна. Ингэснээр МАХН хоёр дэд даргатай болж байгаа бөгөөд Шадар сайд асан Ц.Оюунбаатар тус намын дэд даргаар ажилладаг билээ. Эх сурвалж:Зууны …

  • 18 July

    Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

    2017 оны 07 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос …

  • 17 July

    Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчний анги нэгтгэлээс 754 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

    Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, түймрийн нөхцөл байдал, иргэдээс ирүүлж буй хандив тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян,  Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү, Улсын …

  • 17 July

    Хурд хамтлаг хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ

    Улсын хэмжээнд ой хээрийн түймэр ихээр гарч, онц байдал зарлахад хүрээд байгаа энэ үед хүн бүр өөрсдийн чадах чинээгээрээ гар бие оролцож, хандив мөнгө цуглуулж байгаа билээ. Олон нийтийг уриалан дуудаж түүчээлэн хөдөлдөг урлагийнхан маань энэ удаад нэг л нам жим байгааг олж харсан Хурд хамтлагийнхан энэ бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ. Тэрээр хандивын тоглолт …

  • 17 July

    71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, 30.1 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ

    Цагдаагийн байгууллага 2017 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай нийтдээ 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Цагдаагийн байгууллага нийт шалгасан ой хээрийн 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна. Энэ төрлийн 4 хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68 түймрийн зөрчлийг Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан …

  • 17 July

    Нийслэлийн ногоон бүсэд амарч зугаалахыг хориглолоо

    Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстой гэж үзсэн юм. Захирамжид : Хуурайшилтын түвшин аюулгүй зэрэглэлд шилжтэл нийслэлийн ногоон бүсэд аялал …

  • 17 July

    Хөвсгөл далай үүссэн тухай домог

    Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутагт нуур байгаагүй байгаагүй үед үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ургамалтай, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг байсан юмсанж. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ. Энэ хөндийд нутаглагсад дутагдах гачигдахын зовлонгүй амар амгалан амьдардаг байв. Нутгийнхан энэ хөндийгөө диваажингийн хөндий …

  • 17 July

    Налайхчууд түймрийн эсрэг аянд нэгдлээ

      Өчигдөр Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гал Түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүүтэй уулзаж, түймэр унтраах ажлын явцын талаар ярилцлаа. Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа ч түймэр унтраадаг зориулалтын онгоцгүйгээр тэмцэхэд хүнд, уулын оройд гарсан түймрийг унтрааж чадах техник илүү хэрэгтэй байгаа талаар ярьж байлаа. Одоогийн байдлаар, Сэлэнгэ …

  • 17 July

    ХЗДХ-ийн салбарын 30 мянган ажилтан, албан хаагч түймэртэй тэмцэхэд нэг өдрийн цалингаа хандивлана

    Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн тархалт онц аюултай хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан өчигдөр ХЗДХ-ийн сайд шуурхай хуралдаан зохион байгууллаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн удирдлагуудад ой хээрийн түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Тухайлбал цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ашиглагддаг тусгай зориулалтын туулах чадвар сайтай КАМАЗ, УРАЛ, ЗИЛ 131 маркийн 21 …

  • 17 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа Төрийн ордноос биш түймэртэй ойгоос эхэллээ

    Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, уржигдар Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол өчигдөр  өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа.  Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаагийн …

  • 17 July

    Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал олгоно

    Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа зовниж байна. Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил …

  • 17 July

    ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ

    Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр  Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ. ОХУ-ын тал таван …

  • 17 July

    Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 15-ны бямба гаригт өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан баг түймэртэй нутгуудад ажиллаж, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийжээ. Олон өдөр ажиглалт хийж, үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө мөн Төв аймгийн Батсүмбэр суманд бороо орж байна. Цаашид үргэлжлэн орох төлөвтэй байна.