Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 18 July

    Хакүхо М.Даваажаргал Японы мэргэжлийн сүмогийн түүхэн амжилтын эзэн болоход хэдхэн даваа үлдлээ

    Японы мэргэжлийн сумогийн Нагоя башёгийн ес дэх өдөр Хакүхо М.Даваажаргал 1045 дахь түүхэн даваагаа авснаар мэргэжлийн сумогийн домогт их аварга Чёонофүжигийн түүхэн амжилтыг давтлаа. Хакүхо аварга өвдөг шороодохгүй башёг амжилттай үргэлжлүүлээд байвал 12 дахь өдөр Кайогийн дээд амжилтыг эвдэж, 1048 даваатай болж сумогийн бүх цаг үеийн хамгийн олон даваа авсан бөхчүүдийн жагсаалтын тэргүүнд бичигдэх юм.

  • 18 July

    Ой, хээрийн түймэр тавьсан этгээдүүдийг шалгаж, 36 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна

    Цагдаагийн байгууллагад энэ оны долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүнээс 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, 34 хэрэг, зөрчлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна. Мөн ой, хээрийн түймэр тавьж байгаль экологид хохирол учруулсан этгээдүүдийг Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж, 36 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ. …

  • 18 July

    Түймэр унтраахад сайн дураар ажиллаж буй иргэн бүрт өдрийн 40 мянган төгрөг олгоно

    Ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулан эрчимтэй ажиллаж байна. Ням гарагт шуурхай зарласан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гал түймрийг унтраахад Онцгой байдлын албан хаагчдыг дэмжиж, сайн дураараа нэгдэж буй иргэдэд урамшуулал олгох тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт чиглэл өгчээ. Энэ чиглэлийн дагуу урамшууллын мөнгийг нэг хүнд өдөрт 40 мянган төгрөгөөр тооцон олгохоор боллоо.  …

  • 18 July

    Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгавар гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа. Албан даалгаварт улс, нийслэлийн болон бусад хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэн өвлийн улирал эхлэхээс өмнө байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг шуурхай …

  • 18 July

    Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимаг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

     Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимаг өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ …

  • 18 July

    Ганданд хадгалагдаж байгаа эртний ном судрыг сэргээн засварлаж, цахим хэлбэрт оруулна

    Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй танилцлаа. Төлөөлөгчид төв хийд болон ховор үнэт номын сангаар орсон юм. Мөн Берлин хотын төлөөлөгчдөд Гёте институт хэрэгжүүлж буй төслөө танилцууллаа. “Гандантэгчинлэн хийдийн сэргээн засварлах урлан байгуулах” төсөл нь 2 жилийн хугацаанд хэрэгжих юм байна.  Ганданд хадгалагдаж байгаа эртний ном …

  • 18 July

    Ерөнхийлөгчид хэн зөвлөх вэ

    Монгол Улсын 19 газарт түймэртэй байгаа учраас Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч, төр засгийн тэргүүнүүд түймрийн голомтод завгүй ажиллаж байна. Гэвч түймрээс өөр асуудал Монгол Улсад олон бий. Улс төрийн хүрээнд ч шийдэгдэх ёстой олон ажлууд хүлээгдэж байна. Түүний нэг нь шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчид хэн зөвлөх вэ гэсэн асуудал юм. Манай Ерөнхийлөгч долоон зөвлөхтэй байдаг. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид …

  • 18 July

    С.Ганбаатар дэд дарга болов

    МАХН энэ сарын 9-нд Бага Чуулганаа хуралдуулж Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр тус намаас Ерөнхийлөгчид өрсөлдсөн С.Ганбаатарыг намын дэд даргад гишүүдийн олонх дэмжсэн байна. С.Ганбаатар намын бодлого шийдвэрийг тууштай дэмжиж ажиллах учраас ийнхүү дэд даргааар сонгосон байна. Ингэснээр МАХН хоёр дэд даргатай болж байгаа бөгөөд Шадар сайд асан Ц.Оюунбаатар тус намын дэд даргаар ажилладаг билээ. Эх сурвалж:Зууны …

  • 18 July

    Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

    2017 оны 07 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос …

  • 17 July

    Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчний анги нэгтгэлээс 754 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

    Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, түймрийн нөхцөл байдал, иргэдээс ирүүлж буй хандив тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян,  Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү, Улсын …

  • 17 July

    Хурд хамтлаг хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ

    Улсын хэмжээнд ой хээрийн түймэр ихээр гарч, онц байдал зарлахад хүрээд байгаа энэ үед хүн бүр өөрсдийн чадах чинээгээрээ гар бие оролцож, хандив мөнгө цуглуулж байгаа билээ. Олон нийтийг уриалан дуудаж түүчээлэн хөдөлдөг урлагийнхан маань энэ удаад нэг л нам жим байгааг олж харсан Хурд хамтлагийнхан энэ бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ. Тэрээр хандивын тоглолт …

  • 17 July

    71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, 30.1 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ

    Цагдаагийн байгууллага 2017 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай нийтдээ 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Цагдаагийн байгууллага нийт шалгасан ой хээрийн 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна. Энэ төрлийн 4 хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68 түймрийн зөрчлийг Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан …

  • 17 July

    Нийслэлийн ногоон бүсэд амарч зугаалахыг хориглолоо

    Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстой гэж үзсэн юм. Захирамжид : Хуурайшилтын түвшин аюулгүй зэрэглэлд шилжтэл нийслэлийн ногоон бүсэд аялал …

  • 17 July

    Хөвсгөл далай үүссэн тухай домог

    Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутагт нуур байгаагүй байгаагүй үед үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ургамалтай, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг байсан юмсанж. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ. Энэ хөндийд нутаглагсад дутагдах гачигдахын зовлонгүй амар амгалан амьдардаг байв. Нутгийнхан энэ хөндийгөө диваажингийн хөндий …

  • 17 July

    Налайхчууд түймрийн эсрэг аянд нэгдлээ

      Өчигдөр Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гал Түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүүтэй уулзаж, түймэр унтраах ажлын явцын талаар ярилцлаа. Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа ч түймэр унтраадаг зориулалтын онгоцгүйгээр тэмцэхэд хүнд, уулын оройд гарсан түймрийг унтрааж чадах техник илүү хэрэгтэй байгаа талаар ярьж байлаа. Одоогийн байдлаар, Сэлэнгэ …