Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 1 August

    М.Баярмаа: Дэлхийн наадамд эх орноо төлөөлөн оролцоод мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна

    Польш улсын Варшав хотноо болох Дэлхийн наадмаас мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлээд буй “Garuda” клубын тамирчин Мөнхгэрэлийн Баярмаатай ярилцлаа. Тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, Гардан тулааны дэлхийн наадмын аварга тамирчин юм.  -Польш улсын Варшав хотноо болсон Дэлхийн наадмаас жюүжицүгийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн таньд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?  – Маш их …

  • 1 August

    60 тэрбумынхаан, та нөхдөд 9 дүгээр сарыг хүлээх шаардлага юу байна вэ

    МАН-ын бага хурал 9 дүгээр сард болно гэж намын дарга М.Энхболд мэдээлсэн. Энэ хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагыг хэн нэгэнд үүрүүлэх нь ойлгомжтой. М.Энхболдын хувьд ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл түүний Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь сонгууль штаб, намын уур амьсгалтай огтхон ч хамааралгүй байлаа. Харин М.Энхболдыг өвдөг шороодуулсан асуудал бол 60 тэрбумаар албан тушаал наймаалцах тухай …

  • 1 August

    Даншиг наадмаар сур харваа болон морь уралдуулахгүй

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрээ цам-Даншиг” наадам ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд болон нийслэлийн Соёл урлагийн газраас хамтран зохион байгуулахаар болсноо өчигдөр мэдэгдсэн. “Хүрээ цам-Даншиг” наадмын хурал номын ёслолын ажил ирэх пүрэв гаригт /08.03/ 15.00 цагт Гандантэгчинлэн хийд дээр Жахар цамын балин тахил, …

  • 1 August

    Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ

    Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Финландын Тампере хотод монголын цагаар өнөөдөр 15:00 цагт эхэлнэ. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян, 60 кг-д Ц.Цогбадрах, 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн, 84 кг-д М.Цогтгэрэл, 125 кг-д Д.Эрдэнэтулга, эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн, 48 кг-д Б.Чимгээ, 55 кг-д Б.Болортуяа, 59 кг-д Б.Болор-Эрдэнэ, 63 кг-д Э.Дэлгэрмаа, 67 кг-д Э.Даваанасан, 72 кг-д Б.Цэцэгбаяр нар оролцож байгаа. …

  • 1 August

    УИХ-ын гишүүн холбогдсон хүчингийн хэргийг яаж шийдвэрлэх талаар өмгөөлөгч Г.Батбаяраас асуу

    Ч.Саранзаяа гэх бүсгүй УИХ-ын гишүүн Д.Гантулгатай “үзэлцсээр” л байна. Гэвч түүний бяр үнэхээр дутаж байгаа бололтой юм. Харин эрхэм гишүүн хамаг нотлох баримтыг устгуулчихаад л 20, 30 саяыг хаа уулзсан газартаа хаяж яваад л сүрийг үзүүлж байгаа тухай мэдээллүүд хэвлэлээр хөвөрч байна. Уг нь хуульч н.Ичинноров Ч.Саранзаяад хууль зүйн туслалцаа өгч байгаа ч цаанаасаа л чадвар нь дутагдаад байна уу …

  • 1 August

    T.Prius маркийн автомашин онхолдож, бага насны хүүхэд нас баржээ

    Амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж, Улаанбаатар хотоос гадагш чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Харин  нийслэл хотын хувьд замын ачаалал, хөдөлгөөн харьцангуй сийрэг байгаа билээ. Гэвч жолооч нар замын хөдөлгөөний ачаалал бага, хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчих, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн …

  • 1 August

    Киргизийн ерөнхийлөгчийн охины хүүхдээ хөхүүлж буй зураг шуугиан тарив

    Киргизийн ерөнхийлөгчийн охины хүүхдээ хөхүүлж буй зураг шуугиан тарилаа. Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Раиса нарын охин Алия Шагиева BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Би хүүхдээ хэрэгтэй бол хаана ч хөхөөр хооллоно” гэж ярилцлага өгчээ. Гэвч уг зураг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгэн дэлгэрч түүнийг ёс суртахуунгүй үйлдэл хийсэн гэж шүүмжлээд авав. Зөвхөн олон нийт уг үйлдэлд бухимдсангүй түүний эцэг эх, сэтгэл дундуур …

  • 1 August

    Унаач хүү хөл дээрээ босчээ

    Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмаар их насны морины уралдаанд уралдаж явсан 13 настай унаач хүү мориноос унаж, маш хүнд бэртсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан. Л.Баасандорж хүү 48 цагийн дотор яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай байсан учраас Д.Тамир, Л.Батсайхан нар  хамтран “Blue Sky Aviation” компаниас 11 мянган ам.долларын нислэг үйлдэх зардалын асуудлыг шуурхай шийдвэрлэн тусалж, хүүгийн …

  • 1 August

    “Дэлхийн мисс Монгол 2017” тэмцээний бүртгэл эхэллээ

      “Дэлхийн мисс Монгол 2017” тэмцээн ирэх 10 дугаар сард БНХАУ-ын Саньяа хотод болно.Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүсэлтэй бүсгүйчүүдийг бүртгэж байгаа талаар “Мисс Монголиа Team” фэйсбүүк хуудсаар мэдээллээ. Бүртгэлийг ирэх сарын 11-нийг хүртэл “M Plaza” төвийн I давхарт зохион байгуулж байна. Оролцогчид 10 дугаар сарын 18-ны байдлаар 16 нас 6 сар хүрсэн байх. Мөн 26 нас хүрээгүй байх …

  • 1 August

    Эхийн сүүгээр хооллолт ухаалаг хөрөнгө оруулалт

    Жил бүрийн 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЭМГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллолтбуурсаар байгаа нь сэтгэл зовоосон …

  • 1 August

    Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ

    Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд долдугаар сарын 31-ний 23:00 цагаас энэ сарын 10-ны 23:00 цаг хүртэл 21-р хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчилэн түр хааж автозамын хучилтын ажил хийгдэхээр болсон байна. Энэхүү хучилтын  ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлд түр өөрчлөлт оруулаад …

  • 1 August

    Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон

    “Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын санаачилгаар шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний албан хаагчдын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт нийслэлд цуглаж, туршлага солилцсон юм. Энэ үеэр Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаатай ярилцлаа. -Та олон жил шүүгчээр ажилласан. Шүүгчээр ажиллаж байгаад шүүхийн захиргааны байгууллагад ажиллахад ямар байна вэ?     -Би шүүхийн байгууллагад 42 жил ажиллаж байна. …

  • 1 August

    Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 01-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд, СҮХБААТАР ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 19-р хороо Санзай, Баянбулагийн зуслан, Голомт хотхон, эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах …

  • 1 August

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо, аадар орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар …

July, 2017

  • 31 July

    С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурал ирэх сарын 4-нд болно

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал ирэх сарын 4-нд өдөр Улсын дээд шүүхэд болохоор товлогдсон байна. Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох энэ хэргийн эхний хоёр шатны шүүхийн шийдвэр гарч, тэдэнд 24-25 жилийн ял оноогоод байгаа билээ. Харин тун удахгүй болох Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргана. Дээд шүүхийн хурал өмнө …