Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 31 July

    С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурал ирэх сарын 4-нд болно

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал ирэх сарын 4-нд өдөр Улсын дээд шүүхэд болохоор товлогдсон байна. Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох энэ хэргийн эхний хоёр шатны шүүхийн шийдвэр гарч, тэдэнд 24-25 жилийн ял оноогоод байгаа билээ. Харин тун удахгүй болох Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргана. Дээд шүүхийн хурал өмнө …

  • 31 July

    Жаргалант тосгонд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дууссан байна

    Улаанбаатар хотод энэ сарын 25-ны өдрийн 16:00 цагийн орчим хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 1, 2 дугаар хэсгийн Жаргалант, Аюуш, Өндөрхааны гудамжуудаар үер бууж 12 айл орон гэргүй болж, 28 айлын гэр хашаа нурж нийт 40 айл өрх өртсөн. Мөн гурван хүний амь нас эрдсэн аюулт үзэгдэл болсон. Үүссэн гамшгийн цагийн байдал, учирсан хохирлыг арилгах, …

  • 31 July

    Налайх дүүрэг соёл урлагийн ордны таазаа заслаа

      Налайх дүүргийн 2017 оны Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Хөрөнгөөр  Соёл урлагийн ордны таазыг засварлах ажлын хяналтын төсөв боловсруулах, засварын ажлыг хийхээр тусгагдсан. Үүний дагуу 2017 оны 06-р сарын 15-ны өдрөөс 07-р сарын 10-ны өдрийн хооронд “Ай Ти Ти Ай” ХХК олон жил засвар хийгдээгүй Соёл урлагийн ордны таазыг засаж, 210м2 дуу шингээгчтэй дүүжин таазыг, лед гэрэлтүүлгийн хамтаар хийсэн бөгөөд …

  • 31 July

    Чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг …

  • 31 July

    Дархан-Уул аймагт байгалийн аюултай үзэгдэл болж, таван том объектын дээвэр хуурчээ

    Өчигдөр буюу долдугаар сарын 30-ны орой 19:49 цагаас 21:49 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт хүчтэй салхи шуурч, аадар бороо орон цаг агаарын аюултай үзэгдэл болжээ. Тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын ажиглалтын талбайд Дархан суманд салхины хурд 18 м/сек хүрсэн үзүүлэлттэй байсан аж. Цаг агаарын аюултай үзэгдлийн дараа мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь ажиллаж барилга байгууламжид …

  • 31 July

    ЦУОШГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орно

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо, аадар орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас онцгойлон анхааруулж байна. 2017 оны 07 дугаар сарын 31-ний 20 цагаас 08 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу …

  • 31 July

    Хоёр үхэр аянгад цохиулж үхжээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд аянга цахилгаантай аадар бороо орсон. Хүчтэй аадрын улмаас өнгөрсөн бямба гарагийн 22.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу УСУГ-ын ундны усны хамгаалалтын бүсэд хоёр үхэр аянгад цохиулж үхсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид болон бусад холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авчээ.  Мөн дүүргийн …

  • 31 July

    Замын хөдөлгөөний ачаалал бага үед жолооч нар хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа

    Амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж Улаанбаатар хотоос гадагш чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа бол нийслэл хотын хувьд эдгээр өдрүүдэд замын ачаалал, хөдөлгөөн харьцангуй сийрэг байна. Замын хөдөлгөөний ачаалал бага, хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчих, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн …

  • 31 July

    Эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ

    Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоон гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 25 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, …

  • 31 July

    Хүрээ цам-Даншиг наадмын тасалбарыг үнэ төлбөргүй тараана

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ ирэх сарын 4-7-ны хооронд зохион байгуулахаар болсон. Олон нийтийг хамарсан, аялал жуулчдад зориулсан хөтөлбөрөө 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх юм. Албан ёсны нээлт наймдугаар сарын 5-ны 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Энэ талаар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн …

  • 31 July

    Наадам өндөрлөсөн болохоор одоо намрын ажилдаа орцгооё

     “Наадмын дараа намар”. Гэтэл манайд наадмын маргааш наадам гэдэг  болжээ. Улсын их баяр наадам өндөрлөөд 20  шахам хонож байхад наадам үргэлжилсээр. Тухайлбал, Ханхөхий, Алтан-Овооны тахилга наадам  болсон. Энэ мэтээр зуны дунд сард эхэлсэн наадам намрын адаг сард дуусдаг уламжлал тогтож байна. Зун намрын урин дулаан цагаар ирэх өвөл хаврын бэлтгэлээ базаах, хот суурин газар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтаа урагшлуулах гээд ажил дэндүү их. Иймээс наадам гэхээс илүүтэй намрын ажилдаа анхаарах хэрэгтэй байна. Энэ жил Ховд, Говь-Алтай, …

  • 31 July

    Түймэрт явсан машин осолдож, таван хүн гэмтжээ

    Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг Устын ам гэдэг газарт цурман дотроо асч байгаа түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байсан Гурванбулаг, Рашаант сумын иргэд автомашины осолд оржээ. Тодруулбал, гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагч  таван хүн УАЗ фермер машинтай осолдож, хоёр хүнийх нь биеийн байдал хүндэвтэр, гурав нь хөнгөн гэмтэл авчээ. Одоогийн байдлаар осолд орсон хүмүүсийг гэмтлийн эмнэлэгт …

  • 31 July

    Наймдугаар сард халуун ус хязгаарлах хуваарь

    Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сард халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна. VII/31-VIII/04 Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯам, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15-р хороолол орчим VIII/07-VIII/11 3, 4-р хороолол, Гандантэгчилэн хийд орчим VIII/14-VIII/18 …

  • 31 July

    Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 1-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна. Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн, -Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх -Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх …

  • 31 July

    Автобусны эцсийн 11 зогсоолд амрах байр барина

    Нийслэлийн Тээврийн газраас автобусны эцсийн 11 зогсоолд жолооч нарт зориулсан байгууламж барихаар төлөвлөжээ. Байгууламжуудыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд зураг төслийг нь боловсруулаад байгаа аж. Жолооч нар шинэ байгууламжид ээлжээ хүлээлцэхээс гадна амарч, хооллох өрөөтэй болох юм байна. Мөн автобус угааж цэвэрлэх гарааштай байхаар тусгажээ. Нийслэлд автобусны 716 буудал байдгийн 65 нь эцсийн зогсоолтой юм байна. Одоогоор эцсийн зургаан …