Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 5 July

    Орон нутгийн хэрэглэгчид цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдана

     Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.   Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана гэж тооцоолсон байна. Тухайн хэрэглэгч …

  • 5 July

    Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчино

    Засгийн газрын хуралдаанаар “Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт, хүндэтгэл үзүүлэх журам”, “Ахмадын сан байгуулах журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих журам”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санг удирдах, ашиглах журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг тус тус хэлэлцэн баталлаа. Журмын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэл, аймгийн төвийн нийтийн …

  • 5 July

    БНСУ-ын зээлээр 43 автобус авчээ

    БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд авсан эхний ээлжийн 43 автобус, хоёр дахь шатанд ирэх автобусны дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүг жилийн 2.25 хувь, хугацааг 12 жил, валютыг төгрөгөөр тооцож гэрээ байгуулахыг сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө. Улс, хот хоорондын нийтийн тээвэрт 1987 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй, аж ахуйн нэгжүүд санхүүгийн …

  • 5 July

    УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мэдэгдэл гаргалаа. Эх сурвалж: Монгол Ардын нам 

  • 5 July

    Франц онц байдал зарласан хугацаагаа дахин 3 сараар сунгалаа

    ПАРИС./TASS/. Францын парламентын Сенатын танхим онц байдлын хугацааг энэ оны 11 дүгээр сарын 1 хүртэл сунгах тухай засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг 312 депутатын саналаар дэмжжээ. Харин Сенатын 24 гишүүн эсрэг санал өгсөн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Тус улсын нийслэл Парис хотод террорист халдлага гарсны дараа 2015 оны 11 дүгээр сард онц байдлын дэглэм тогтоосон бөгөөд түүнээс хойш …

  • 5 July

    Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй болгочих нь яасан юм

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн  хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар АН, тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын амлаж буй ард түмний өрийг тэглэнэ гэх амлалтын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй болгочих нь яасан юм -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Өчигдрөөс  эхлэн АН-ынхан иргэдийн өрийг цайруулна гэсэн зүйл яриад эхэллээ. …

  • 5 July

    Засгийн газар БНХАУ-ын Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нэхэмжлэлтэй арбитрын маргаанд ялалт байгууллаа

    Монгол Улсын Засгийн газар “Төмөртэйн хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгууллаа. Маргааны нэхэмжлэлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын арбитрын шүүхэд гаргасан бөгөөд арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 …

  • 5 July

    Хоёр дахь санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан СЕХ-ноос УРИАЛГА гаргалаа

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан иргэд сонгогчдод хандаж Уриалга гаргалаа. УРИАЛГА Монгол Улсын иргэд, сонгогчид оо ! Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, шат шатны сонгуулийн байгууллагууд Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн ээлжит сонгуулийг 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулж явууллаа. …

  • 5 July

    “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаанаас иргэн бүрт хувь эзэмшүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө. Мөн “Эрдэнэт үйлдвэр”ийн дээрх хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. -“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны …

  • 5 July

    Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд  нөхөж олгох шийдвэрийг гаргалаа. -Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн …

  • 5 July

    Долоодугаар сарын 10-ны Даваа гарагийг Амралтын өдөр болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2017 оны 07 дугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гарагийн амралтын өдөрт шилжүүлэв. Өөрөөр хэлбэл 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гараг ажлын өдөр байхаар Засгийн газар шийдвэрлэлээ.  

  • 4 July

    Орхон, Сэлэнгэд осолдсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар хот болон бусад аймгаас амарч зугаалж явсан иргэд байна

    Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017 оны эхний 07 сарын байдлаар гол нуурын усанд унаж, осолдсон 3 удаагийн золгүй тохиолдолоор нийт 6 иргэн амь насаа алдаад байна. Тэрчлэн Сэлэнгэ аймгийн Орхон гол, Сэлэнгэ мөрөнд осолдож амь насаа алдсан иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас амарч зугаалж явсан иргэд байна. Тухайн иргэд тус орон нутгаар урсан өнгөрч буй гол, …

  • 4 July

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил БНЭУ-ын ГХ-ийн сайд Сушма Сваражтай утсаар ярив

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 29-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражтай утсаар ярив. Монгол, Энэтхэгийн уламжлалт, найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх,  дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, хэлхээ холбоог гүнзгийрүүлэхийн чухлыг хоёр тал онцолж, энэ онд хэрэгжүүлэх харилцан айлчлал болон олон улсын байгууллагын хүрээнд хоёр улс хамтран ажиллах талаар санал …

  • 4 July

    УДШ:Дүүргийн шүүхүүд өчигдрийн байдлаар 304 хүнийг ялаас чөлөөлжээ

    Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү нар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ялтнуудыг ялаас чөлөөлөх, ялаас дүйцүүлэн хасах үйл ажиллагааны явцтай 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр танилцлаа. Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, …

  • 4 July

    Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудас нээгдлээ

    Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт, “Ардын үг” аяны хаалтын ажиллагаа өнөөдөр “BLUE SKY” зочид буудалд болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, Монголын медиа корпорацийн удирдлагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны найман жилийн төгсгөлд “Ардын үг” …