МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн агентлагын Ерөнхийлөгч Ким Ик Хуан нар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо 2017-2018 онд хамтран ажиллах хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү Санамж бичиг байгуулагдсанаар уул уурхайн нөхөн сэргээлт болон техник хамтын ажиллагааг өргөжүүлж, хөдөө орон нутгийн ундны усны шинжилгээ, судалгаа хийх, …
Мэдээ мэдээлэл
May, 2017
-
23 May
Авлигын хэрэгт холбогдон шалгагдсан АНУ-ын тэнгисийн цэргийн адмиралыг 18 сарын хорих ялаар шийтгэжээ
Авлигын хэрэгт холбогдон шалгагдсан АНУ-ын тэнгсийн цэргийн адмирал Роберт Гилбод тус улсын Калифорни мужийн шүүх 18 сарын хорих ял оноосон байна. Роберт Гилбогийн хувьд, тэрбээр АНУ-ын тэнгисийн цэргийн ар тал, хангалтын албанд өндөр албан тушаал хашиж байсан бөгөөд өнгөрсөн оны 6-р сард прокурорын газартай тохиролцоо хийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, худал мэдээлэл өгч байснаа хүлээн зөвшөөрчээ. Уг хэрэг …
-
23 May
Олон улсын валютын сан авлигын эсрэг байгууллагын чиг үүргийг хязгаарлахгүй байхыг сануулжээ
Украины парламент Авлигын эсрэг байгууллагын чиг үүргийг өөрчлөх асуудлаар хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Олон улсын валютын сангаас Украины Ерөнхий сайд Владимир Гройманд сануулга хүргүүлсэн байна. Украины авилгын эсрэг байгууллагын чиг үүргийн нэмэлт өөрчлөлтөөр Авлигын хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийн асуудлаар өөр байгууллага шийдвэр гаргасан бол Авлигын эсрэг байгууллага мөрдөн шалгах эрхгүй болох аж. “Энэ хуулийн төслийг баталвал …
-
23 May
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 23-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу… БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-16:00 цагт: 14-р хороо 14-р хороолол Нарны замын 58, 71, 72, 253, Ахмадын хорооллын 1-9 байр, Эрэл, Монполимент, Мавангүй ЗГБХН, Өгөөмөр зах, Кинг палас, Цагаан Алтай ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 3-р …
-
23 May
О.Баасанхүү: Хар тамхины хэргийн ялыг 3 дахин хөнгөрүүлсэнд харамсч байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүү, Зөрчлийн хуулийн зарим заалттай холбогдуулан байр суурь илэрхийлэв. Тэрбээр Эрүүгийн хуульд өөрчлөлт орж байгаад талархаж байгаа ч зарим заалтад шүүмжлэлтай байгаагаа хэлэв. Тодруулбал “Эрүүгийн хуульд сая 40 орчим заалтыг өөрчилсөн гэх нэрээр зарим зүйлийг оруулж ирсэн. Тэгсэн хэрнээ гол өөрчлөлтүүдийг оруулаагүй. Үүний нэг нь хар тамхитай холбоотой хэргийг ялаас чөлөөлчихсөн байна. Хуучин Эрүүгийн хуулийн 192, 196 …
-
23 May
Д.Миеэгомбо: Улс төрийн нам төрийн албыг зардаг лангуу болсон
Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн өнөөгийн тогтолцооны талаар хуульч Д.Миеэгомботой ярилцлаа. -Улс төрийн намуудын өнөөгийн санхүүжилтийн тогтолцоонд хуульч хүний хувиар та ямар дүгнэлт өгөх вэ? -Монгол Улс олон намын тогтолцоонд шилжээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан 1990 онд Улс төрийн намын тухай хуулийг баталсан. Энэ хуульд нам өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана гэдэг үндсэн зарчмыг оруулж байсан. Улс төрийн намын тухай …
-
23 May
Гадаадад суугаа 7374 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ
Гадаад улсад байгаа монгол иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ сарын 20-ны өдөр бүртгүүлж дууслаа. Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан билээ. Эдгээр салбар комиссууд гадаад улсад байгаа иргэдийн нэрийн жагсаалтыг Төв комисст ирүүллээ. Салбар комисст нийт 7374 иргэн бүртгэгджээ. …
-
23 May
Хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан багшид арга хэмжээ авчээ
Урин дулаан цаг ирж, бага насны хүүхдүүд замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцох тохиолдол нэмэгдэж байгааг Замын цагдаагийн газраас мэдээлэлж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тул Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа бага насны хүүхдүүдэд хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Тухайлбал хяналт шалгалтын үеэр Хан-уул дүүргийн 18 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч харгалзах хүнгүйгээр хичээлээ тараад замын хөдөлгөөнд оролцож …
-
23 May
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. 2017 оны 05 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор болон …
-
22 May
Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгох ажил ирэх сард ДУУСНА
Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулах төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулжээ. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын боловсруулсан зургийн дагуу: 440 метр урт газрын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэх, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгох, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, автозам болон явган замын …
-
22 May
н.Батболд:Бид хүчтэй салхи, хур бороо 2-оос айж амьдарч байна
Хотын даргын ажилласан дараагийн газар бол Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо. Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байгаа юм. Үүний нэг жишээ нь нисэхийн 34, 35 дугаар байр. 2014 онд уг байрыг ашиглалтын шаардлага хангахгүй, мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн …
-
22 May
Гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх ажил 65 хувьтай явж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, үржил хязгаарлах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-оос хэрэгжүүлж эхэлсэн. Чингэлтэй дүүргийн 12, 13, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 9, 12, 13, 14, 16, 17 дугаар хорооны гэр хорооллын нохойг бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, үржил хязгаарлахтай холбоотойгоор …
-
22 May
Ч.Содномцэрэн:Нэр дэвшигч болон намд иргэн, хуулийн этгээд нэг удаа л хандив өгч болно
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцав. Нэр дэвшигчид тодорлоо, сонгуулийн зардлаа яаж бүрдүүлэх вэ? Сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулахад зардал гаргана. Сонгуулийн зардал нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн хөрөнгө гэсэн гурван төрлийн хөрөнгөөс бүрддэг. Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээлгэх үү? Нэр дэвшигч, …
-
22 May
Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ойн өдөр тохиолоо
Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг Иргэний хамгаалалтын байгууллагын суурийг тавьсан нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ойн өдөр өчигдөр тохиолоо. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги 2006 онд хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит болсон юм. Түүний 110 жилийн ойтой давхцан Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ангийн хамт олон С.Равдангийн …
-
22 May
“Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг чимэглэлээ
Иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангах, их хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрлээр чимэглэлээ. Уг гүүрний урт нь 25 метр бөгөөд хоёр талын хашлага буюу бариул, лифтэнд гэрэлтүүлэг суурилуулаад байна. Ийнхүү гэрлэн чимэглэл нь гүүрэн гарцыг бүхэлд нь гэрэлтүүлж, өнгө нэмж байна гэж Улаанбаатар зам …