Шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны гэсэн тодотголтой улс төрийн үйл ажиллагаанууд үргэлжилж байна. Тэрээр өчигдөр өмнөх Ерөнхийлөгчид зөвлөж байсан орон тооны бус зөвлөхүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган, бидэнд Форумын гэж танигдсан Дангаасүрэнгийн Энхбат, эмч Б.Болдсайхан, МАК-ийн Б.Нямтайшир нарын орон тооны бус зөвлөхүүдийг чөлөөлсөн байна. Харин Д.Сосорбарам, Хөдөлмөрийн …
Мэдээ мэдээлэл
July, 2017
-
19 July
С.Баяр нарыг элчин сайдаас эргүүлэн татах албан бичиг хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурдавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан …
-
19 July
Түймрийн голомтонд ажиллаж буй 150 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ
Улсын онцгой комиссоос энэ сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх …
-
19 July
Өвс, тэжээл экспортлохыг хориглолоо
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар өвс тэжээл экспортлохыг хориглосон байна. Нийт нутгаар гандуу, зуншлага тааруу байгаа учир одоо бэлтгэсэн болон цаашид бэлтгэх өвс, тэжээлийн нөөцийг нэн шаардлагатай газруудад оновчтой хуваарилж, яаралтай хүргэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо.
-
19 July
Тадамори Оошима:Монгол Улс юугаар ч орлуулшгүй түнш юм
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима өнөөдөр (2017.07.18) сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өгөв. Ноён Тадамори Оошима “Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монголд айлчлахыг хүсч, намайг урьж байсан юм” гээд өнгөрсөн хугацаанд Япон Улсын …
-
19 July
Т.Оошимад зориулсан Монгол үндэсний бэсрэг наадам Хүй долоон худагт боллоо
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Оошима болон дагалдан яваа төлөөлөгчдөд зориулсан монгол үндэсний бэсрэг наадам Хүй долоон худагт боллоо. Энэ үеэр хүчит бөхчүүдийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болж, үндэсний дуу бүжгийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид тоглолтоо хүндэт зочдод сонирхуулсан юм. Ноён …
-
19 July
Налайх дүүргийн залуус түймрийн эсрэг аянд нэгджээ
Улсын хэмжээнд гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаа гал сөнөөгчид, иргэддээ туслах аяныг Налайх дүүргийн ЗДТГ-ын залуучууд санаачилан 2017 оны 07 сарын 15-ны өдөр дүүрэгтээ Гал түймрийн эсрэг аян зохион байгууллаа. Налайхчууд хандивын аянд идэвхтэй оролцон нийтдээ нэг сая гаруй мянган төгрөгний үнийн дүн бүхий хоол хүнс, эд материалын тусламжийг бүрдүүлжээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга …
-
19 July
Д.Даваадулам:Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн иргэдийн өргөдлийг 3 цэгт авна
Улаанбаатар хотын хэмжээнд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байна. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал болох урьдчилгаа төлбөрийг шийдэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр …
-
19 July
“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авна
Засгийн газрын хуралдаанаар “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувь буюу 10 сая 348 мянга 111 ширхэг хувьцааг давуу эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын “Кореа телеком корпораци”-аас ирүүлсэн саналыг хэлэлцээд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэлээ. “Кореа телеком корпораци” өөрийн эзэмшдэг хувьцаагаа хоёр сая таван зуун тавин мянган ам.доллараар худалдах санал гаргасан байна. “Монголын цахилгаан …
-
19 July
Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байна. 2017 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар …
-
18 July
“Дэлхийн тоглолт-2017”-д оролцох тамирчдаа үдэн гаргалаа
Польшийн Вроцлав хотод олимпийн бус төрлийн олимп хэмээн нэрлэгддэг “Дэлхийн тоглолт-2017” их наадам энэ сарын 20-30-нд болно. Арав дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол БСШУСЯ-ны хүндэтгэлийн танхимд болов. Энэ ёслолд БСШУСЯ-ны сайд Г.Чулуунбаатар, Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй салбарын удирдлагууд тус наадмын Монголын багийн тугч Д.Нацагдоржид алтан …
-
18 July
Ж.Мөнхбат: Олон нийтийн хэлэлцүүлэг гурван үе шаттай явагдана
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хүрээнд “Улсын Их Хурлын гишүүд, аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудын цахим хурал” өнөөдөр Төрийн ордонд боллоо. Цахим хуралд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Цэрэнбат, Д.Гантулга, Ж.Батзандан, Зөвлөлдөх зөвлөлийн дарга …
-
18 July
Ерөнхийлөгч Х.Баттулгад Берлин хотын дарга Михаель Мюллер бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ХБНГУ-ын Берлин хотын дарга Михаель Мюллер өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд Берлин хотын дарга Михаель Мюллер Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Уулзалтын үеэр Берлин хотын дарга Михаель Мюллер зүүн Берлин хотын утааг арилган агаарыг цэвэрлэж, замын түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдсэн тухай туршлагаасаа хуваалцсан юм. Айлчлалын бүрэлдэхүүнд хүрэлцэн …
-
18 July
Венецийн кино наадмын хүндэт шагналыг Жейн Фонд, Роберт Редфорд нарт олгоно
РОМ./TASS/. Кино урлагт гаргасан гарамгай амжилтыг нь үнэлэн “Гэгээн Маркийн алтан арслан” шагналыг энэ онд Холливүүдийн ахмад жүжигчин Жейн Фонда, Роберт Редфорд хоёрт хүртээхээр шийдвэрлэжээ. Ийм шийдвэрийг 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 9-ны хооронд Лидо арал дээр болох 74 дэх удаагийн олон улсын Венецийн кино наадмын шүүгчид гаргасан тухай даваа гарагт тус кино наадмын хэвлэлийн алба мэдээллээ. “Шагнал …
-
18 July
Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр бараалхлаа. Энэхүү айлчлал Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Уулзалтын үеэр хоёр тал стратегийн харилцаагаа үргэлжлүүлнэ гэдгээ нотлов. Мөн хоёр талын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл