“Linkin Park” хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон өнгөрсөн шөнө амиа хорложээ. Честер Беннингтоны цогцсыг Лос Анжелесийн ‘Palos Verdes Estates’ гэх өөрийнх нь хувийн орон сууцнаас олсон байна. Тэрээр хар тамхи, архинд донтох өвчтэй байсан юм. Честер Бэннингтон 1996 онд Саманта Мэри Олит бүсгүйтэй гэрлэж, 2005 онд салж, дараа нь Тайлер Ли Бэннингтонтой гэрлэж, гурван хүүхдийн эцэг болсон юм. Линкин Парк хамтлаг бол АНУ-ын Калифорн мужийн Агоура Хиллс хотоос гаралтай Америкийн рок хамтлаг юм. 1996 онд байгуулагдсан тэдний дебют цомог болох Hybrid Theory цомогоор олон улсын хэмжээнд алдартай …
Мэдээ мэдээлэл
July, 2017
-
21 July
Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг өргөжүүлэх, цахим талбараар дамжуулан оролцох бэлтгэл ажлыг эхлүүллээ
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгасны дагуу валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлж амжилттай ажиллаж байна. Энэхүү цахим талбарын арилжаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь харилцагч банкаараа дамжуулан валют худалдах, худалдан авах саналаа оруулах боломжтой. Түүнчлэн цахим …
-
21 July
Өмнөговь аймагт “Ми ми” гэх нэршилтэй бодист холбогдох 11 хэргийг илрүүлжээ
“Caffeine Sodium Benzoate” буюу “Ми Ми” гэх нэршилтэй бодисыг БНХАУ-ын иргэд гэрийн нөхцөлд гарган авч сэргээш байдлаар өргөн хэрэглэдэг. Монгол Улсаас БНХАУ-д нүүрс экспортлох болсонтой холбоотойгоор нүүрс тээврийн, хүнд даацын автомашины Хятад, Монгол жолооч нар ажлын ачаалал даах чадвараа нэмэгдүүлэх, нойр хүрэх, ядаргаанаас сэргийлэхийн тулд 2008 оноос “Ми ми” гэх бодисыг хэрэглэж эхэлжээ. Энэ хэрэглээг даган Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан …
-
21 July
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна. 2017 оны 07 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар …
-
20 July
Мэндчилгээ
Налайх дүүргийн Баяр наадмын үйл ажиллагаа 7 сарын 21-22 өдрүүдэд болохтой холбогдуулан Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. Ugluu.mn
-
20 July
Ерөнхийлөгч Х.Баттулга 60 сая төгрөг хэмнэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж өнөөдөр гаргалаа. Уг захирамжид 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болох Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилов. Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томилоо. Төрийн элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, …
-
20 July
Х.Баттулга:Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ/Бүгд Найрамдах Энэтхэг Улс/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд Нарендра Моди нарын илгээсэн талархлын захидлыг гардуулан өгсөн юм. Монгол, Энэтхэг хоёр орон эрт цагаас шашин, соёлын харилцаатай явж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд …
-
20 July
Дональд Трамп, Эмануэль Макрон нар 430 сая төгрөгний үнэтэй оройн зоог барив
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхнэр Меланигийн хамтаар Франц улсад айлчилсан. Энэ үеэр тус улсын шинэ Ерөнхийлөгч Эмануэль Макрон болон түүний эхнэр Брижит Троньео нартай уулзаж Эйфлийн цамхаг дахь Le Jules Verne гэх өндөр зэрэглэлийн ресторанд оройн зоог барьсан байна. Ерөнхийлөгчид уулзаж, оройн зоог барих явдал байлгүй яах вэ. Гэвч тэдний хоолны зардал л анхаарал маш ихээр татсан юм. Оройн зоогийн …
-
20 July
Шүүхийн хайр ивээлийг дааж явах тухай л бодож байна
-10 жилийн ялаас долоог нь хасуулсан бүсгүйн яриаг хүргэж байна- Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр ял эдэлж байсан цөөнгүй иргэн суллагдсан. Тэдний нэг Ү-тэй ярилцлаа. Тэрбээр эмэгтэйчүүдийн хорих анги буюу 407 дугаар ангид хоригдож байгаад, ялын тэгшитгэлээр суллагджээ. -Уучлаарай, та ямар хэргээр ял шийтгүүлсэн юм бэ? -Амар хялбар аргаар амьдрах гэсэн ухаан мөчид бодол, шуналаасаа болж …
-
20 July
12 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 10:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1, Хүдэр суманд 1, Төв аймгийн Эрдэнэ суманд 1, нийт 3 түймэр асаж байна. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал сумын 3, Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 4, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, нийт 12 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Түүнчлэн …
-
20 July
Өнөөдөр Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр тохиож байна
1990 оны 7 дугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлан гаргаж, уг хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулсан …
-
20 July
ШТС-ын хажууд гарсан галыг шуурхай унтраав
Хан-Уул дүүргийн Өлзийтийн Авто Тээврийн Шалган Нэвтрүүлэх Товчооны дэргэдэх Мон-Суль шатахуун түгээгүүрийн зогсоолд 2017.07.20 ний өглөөний 5 цаг 5 минутад цемент тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн дугуй буудаж гал гарсан байна. Гал түймрийн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. …
-
20 July
“МИАТ” компанийнхан 10 алба хаагчид гэр бүлийн хамтаар нэг удаа үнэгүй зорчих эрх бэлэглэв
Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх хандив, тусламж Онцгой байдлын ерөнхий газарт тасралтгүй ирсээр байна. Энэхүү сайн дурын аянд нэгдсэн “Төрийн банк”-ны бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбалсүрэн 10 сая төгрөгийг, “Чингис хаан олон улсын нисэх буудал”-ын хамт олноос 7,720,000 төгрөгийг тус тус хандивлалаа. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн зүгээс хамт олныхоо дунд хандивын аян өрнүүлж …
-
20 July
Д.Оюунхорол:Төрийн шийдвэрийг үл тоодог аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэнэ
Богдхан уулын байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газарт иргэд, аялагчид, жуулчдад зориулан автомашин, дугуйны зогсоол, стандартад нийцсэн хогийн цэг зэргийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Богдхан уулын тус байгалийн цогцолбор газарт газар эзэмшиж байсан “Энигма” компанийн 42 га газраас 3 га-г нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Гэвч “Энигма” компани 3 га газрыг чөлөөлж өгөхгүй хэмээн эсэргүүцсээр …
-
20 July
Австралийн “АВС” телевизийн бүсгүйчүүдийн ижил оноштой үхэл, тэднийг нүүхэд хүргэжээ
Австралийн АВС телевиз Брисбен хотод байрлах оффисын байрнаасаа нүүхээс аргагүйд хүрчээ. Шалтгаан нь тус телевизэд ажилладаг бүсгүйчүүдийн өвчлөлтэй холбоотой аж. Тус телевизэд ажиллаж байсан Тина Гирдс хөхний хорт хавдраар нас барсан. Түүний дараа хэд хэдэн эмэгтэй сэтгүүлч, уран бүтээлчид энэ өвчний улмаас хорвоог орхисон байна. Тиймээс байгууллагын зүгээс учир шалтгааныг тодруулахаар ажилласан бөгөөд хамаг шалтгаан Брисбен хотод байрлах оффисын барилгад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл