Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 24 May

    Өмгөөлөгч гэх  Г.Батбаярыг хуулийн байгууллагад шалгуулахаар ханджээ

    Сүүлийн үед  сошл орчинд О.Осоржаамаа гэх залуу, өмгөөлөгч Г.Батбаяр нар “од” болоод байгаа. О.Осоржаамаагийн тухайд фэйсбүүкт live хийсэн шууд бичлэгийг 120,000 гаруй хүн үзэж, 500-800 шэйр хийгдэж, 4000 гаруй хүн сэтгэгдлээ илэрхийлж сошл орчинд шуугиан тариад байгаа билээ. Харин хэвлэлийн хурал бүхэнд  бараг л “оролцож”, өөрийгөө мундаг сайн  өмгөөлөгч  мэтээр  “пиардаж ” явдаг өмгөөлөгч Г.Батбаярын хувийн асуудалтай нь холбоотой мэдээлэл хэвлэлээр …

  • 24 May

    Яллагдагч Ерөнхийлөгчтэй болох уу

    Монгол төрийн босго өндөр. Гэтэл энэ босгыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгөнөөс завшсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаж байсан хүн давахаар нэр дэвшчихсэн явж байна. Үүнийг гаднынхан ч хэлж ярьж, бичсээр байна. Ядаж л Монгол Улсын Ерөнхийлөгч нь нэр цэвэр хүн баймаар. Бид ч гэсэн нэр цэвэр хүмүүс нэр дэвшихийг харж, тэндээс сонголтоо хиймээр байна. Тэгтэл хуулийн байгууллагаас …

  • 24 May

    Спортод ээлтэй “Алтан Дорнод Монгол” АНУ-д оффистой боллоо

    “Алтан Дорнод Монгол” группын захирал Т.Ариунболд спортод элэгтэй эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүнийг залуу үеийн тамирчиддаа санаа сэтгэл тавин, захыг нь мушгин суудаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болжээ. Тус компаний дэргэдэх Алтан Дорнодын Дайчид клуб нь сагсан бөмбөг, бөх, боксын төрлийн тамирчдыг илүүтэй дэмжиж, хамтран ажилладаг. Үүний нэгээхэн тод жишээ бол Архангай Алтан Дорнодын Дайчид” баг билээ. Тус баг нь Үндэсний супер лиг 2016 оны аварга болсон чансаа өндөртэй баг. Мөн …

  • 24 May

    ДЭМБ-ын шинэ Ерөнхий захирал сонгогдлоо

    Дэлхийн эрүүл мэндийн 70-р чуулганы нэг онцлог нь ДЭМБ-ыг ирэх 4 жилд удирдах шинэ Ерөнхий захирлыг сонгох явдал байлаа. 2017 оны 5-р сарын 23-ны өдөр Этиоп улсын иргэн Др.Тедрос Адханом Гебрейсус, Их Британи Умард ирландын нэгдсэн вант улсын иргэн Др.Дэвид Набарро, Пакистан улсын иргэн Др. Саниа Ништар нар өрсөлдөж ДЭМБ-ын гишүүн орнуудын олонхын саналаар Др.Тедрос Адханом Гебрейсус сонгогдлоо. Ийнхүү Африк …

  • 24 May

    Herbalife ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ амьдралыг ямагт дэмжинэ

    Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” боллоо. Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхтэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, Монголчууд төдийгүй олон улсын гүйлтийн тамирчид оролцдог уг тэмцээн 20 мянга гаруй хүнийг хамарсан нийтийн биеийн тамир, спортын томоохон наадмыг Herbalife компани гурав дахь …

  • 24 May

    Б.Энхбаяр: Шүүхээс хэргийг мөрдөн байцаалт руу буцаахгүй болно

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр хуулийн төслийг хэлэлцүүлэх шатанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж ажилласан юм.      -УИХ өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталлаа. Хүний эрхийг хангах чиглэлд хэр дэвшил авчирсан хууль болов?      -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт …

  • 24 May

    Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглалтаар гурван удаагийн тайлан гаргана

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Элчин сайд Герт-Хинрич Арэнс тэргүүтэй  Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны төлөөлөгчдийг  өчигдөр хүлээн авч уулзав. БНХАУ, Вьетнам зэрэг улсад Элчин сайдаар  ажиллаж байсан ноён Герт-Хинрич Арэнс  ярианыхаа эхэнд, дэлхийн түүхтэй Монгол Улсад анх удаа ирж сонгууль ажиглах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр цааш нь, …

  • 24 May

    Төр тэргүүлэх хүн боловсролтой байхаас аргагүй

    Сүүлийн үед төрийн тэргүүн хүн ямар байх ёстой талаар нэлээд нухацтай ярилцаж байна. Яагаад ч юм урьд өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ сэдвийг төдийлөн хөнддөггүй байжээ. Сурсан сургуультай, мэдлэг боловсролтой, дотоод төдийгүй гадаадын нэртэй сургуулиудыг төгссөн хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг байсан болохоор энэ тийм чухал сэдэв биш байжээ. Харин өнөө жил чухал сэдвүүдтэй зэрэгцээд ямар хүн төрийн тэргүүн болох ёстой …

  • 24 May

    Б.Баттүшиг Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд томилогдлоо

    “Дэлхийн Бадминтоны Холбоо зөвлөлийн 7 гишүүнийг шинээр томилов“ Дэлхийн Бадминтоны Холбоо нь Австралийн Gold Coast-д болсон ээлжит хуралдаанаар зөвлөлийн 7 гишүүнийг шинээр, мөн 11 гишүүнийг улируулан дахин сонгов. “Имарт” болон “Скайтел” компанийн ТУЗ-ын дарга, Монголын үндэсний олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч, “Монголд та хэрэгтэй” ТББ үүсгэн байгуулагч Б.Баттүшиг Дэлхийн Бадминтоны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Маркетинг хариуцсан Дэд даргаар сонгогдлоо. Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөвлөлийн бүхэлдэхүүнд шинээр орж буй …

  • 24 May

    Монголчууд бид Африкаас дор орно гэж байх уу?

    Монголчууд сарын дараа ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн монголчууд бид шинэ зууны хөгжлийн жолоогоо атгуулах хүнээ зөв сонгох эгзэгтэй мөчид ирлээ. Энэ цаг үед ерөнхийлөгч ер нь боловсролтой хүн байх ёстой юмуу, эсвэл сэтгэл байхад боловсрол хамаагүй юмуу гэсэн хэлэлцүүлэг сошиал сүлжээ болон олны дунд өрнөж байна. Нэр дэвшигчдийн боловсролын талаар янз бүрийн байр суурь, сэтгэгдлүүд харагдах …

  • 24 May

    Дэлхийн 140 оронд оффшорын асуудлыг шийдсэн! Харин Монголд?

      Саяхан ЭЗХАХБ-ын Татварын Бодлогын Газрын дарга Паскал Сеинт-Аманс (Pascal Saint-Amans) Франц 24мэдээллийн сувагт өгсөн ярилцлагадаа дэлхийн олон улсад оффшор банк, банкны нууцлал, түүнтэй холбоотойтатвар, хууль бус орлогын асуудал үндсэндээ шийдэгдээд хэдэн жил болж байна. Хамгийн алдартай оффшор бүсболох Швейцарь улс оффшор банкны асуудлыг бүрмөсөн шийдэхэд идэвхтэй оролцон 2018 оноос банкныхарилцагчдын мэдээллээ бусад улсуудтай авто­матаар солилцох ажил­лагааг хэрэгжүүлж эхэлж байна. …

  • 24 May

    Тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэллээ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж байна. Сүүлийн жилүүдэд тархац нутаг нь эрчимтэй хумигдаж, амьдрах орчин нь зуслангийн бүсийн суурьшлаар хязгаарлагдсан тоо толгой нь цөөрч цаашлаад устах аюулд хүрээд байгаа цөөнгүй тооны тарвага нийслэлийн ногоон бүсэд байдаг. Газар малтагч энэ амьтныг амьд “экскаватор” хэмээн зүйрлэдэг. Учир нь гурван метр гүн, олон салаа нүх ухдаг газрын …

  • 24 May

    Хотын удирдлагууд үүл даргын багийн 39 тэрбум төгрөгийн зөрчлийг хэзээ ил болгох вэ?

      -Аудитийн хийсэн шалгалтаар ганцхан жилийн дотор 39 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь ихээхэн асуудал дагуулж мэдэхээр нөхцөл байдал үүсчээ- Өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан болж энэ оны төсвийн тодотголыг хэлэлцсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг хурлаар анхааралт татсан нэг сэдэв нь хотын дарга асан Э.Бат-Үүлийн үеийн төсөв санхүүгийн зарцуулалтанд хийсэн аудитын байгууллагын дүгнэлт …

  • 24 May

    Тэнгис кино театрт Солонгос киног үнэ төлбөргүй үзүүлнэ

    Монгол Улс – БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 27 жилийн ойн хүрээнд Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран “Солонгосын долоо хоног 2017” арга хэмжээг “Монголд Солонгын орон Солонгостой танилцах нь” сэдвийн дор 2017 оны тавдугаар сарын 23-28-ны өдрүүдэд KCBN телевиз хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү арга хэмжээ нь олон улсын Улаанбаатар их сургууль, Тэнгис …

  • 24 May

    Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөгийг тавдугаар сарын 26-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбай болон 9 дүүргийн Засаг даргын Тамгын газарт 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов. Өмнөх саруудад Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн …