Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 20 July

    Чингис Хааны онгон олдоогүйн учир

    Чингис хааны онгоны эрэл хайгуулын эргэн тойрны асуудлаар BBC агентлагийн сэтгүүлч Эрин Крэйгийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Эртний Монголын Эзэнт гүрний эд баялаг, асар их түүхийг өөртөө шингээсэн агуу дайчны олдоогүй онгон монголчуудын газар нутгийн нэгэн нууц хэвээр байна. Энэ бол тайлагдаагүй газар бас тайлагдаагүй домог. Түүнд хүрэх зам үгүй, зөвхөн хаяа нь үл хүрэх тэнгэр, хуурай зүлэг, бас …

  • 20 July

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байна. 2017 оны 07 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны …

  • 19 July

    Х.Баттулга оффшор бүст байгаа Монгол Улсын хөрөнгийг эргүүлж авч ирүүлэх талаар АНУ-аас тусламж хүслээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргээд, тангараг өргөж ажлаа эхэлсэн даруйдаа өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлэв.Монгол Улсын …

  • 19 July

    З.Энхболд: Зарим Элчин сайдыг улсынхаа нэрийг гутааж байхаар боль гэж байгаа юм

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах тухай зөвшилцөхөөр УИХ-д албан бичиг хүргүүлсэн. Тэгвэл Ерөнхийлөгчид томилогдсон Элчин сайдуудыг эргүүлэн татах эрх бий эсэх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад “Ерөнхийлөгч ямар ч тайлбаргүйгээр Элчин сайдыг эргүүлэн татаж болно. Заавал тайлбар шаардлагатай бол бүх шатны засаг дарга нараас бусад бүх төрийн албан хаагч улстөрийн сонгуульд оролцох …

  • 19 July

    Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 12 төрлийн тэмдэг, тэмдэглэгээ байршууллаа

    Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа Байгал орчны тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горим, дэглэмийг сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд хуучин тэмдэг тэмдэглэгээг сэргээн засварлах шинээр тэмдэг тэмдэглэгээ шаардлагатай газруудын судалгааг гарган тусгай хамгаалалттай газрын тэмдэг тэмдэглэгээний стандартын дагуу 12 төрлийн 51 ширхэг анхааруулах болон хориглох мөн мэдээллэх тэмдэг ойжуулалт хийсэн талбайн тэмдэг тэмдэглэгээг шинээр байршууллаа. Эх сурвалж: БОАЖЯ

  • 19 July

    Төмөр замчид ойн түймрийг унтраахад оролцлоо

    Монгол орны хойд болон төвийн аймгуудад гарсан ой хээрийн түймэрийг унтраахад төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэж буй. Зам тээврийн салбарынхан ч ой хээрийн түймрийг унтраахад бие сэтгэлээрээ оролцож байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 16-ны өдөр ой хээрийн түймэрт шаардлагатай гал унтраах ажилд бэлэн байх үүрэг чиглэлийг салбар газруудад өгсөн …

  • 19 July

    Эрх нь зөрчигдсөн хүүхдүүд өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчид хандахаар боллоо

    Бид саяхан болоод өнгөрсөн анхаарлын төвд байсан асуудлыг их л амархан мартчихсан бололтой юм. Гэвч сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэн нь өөрсдөд нь тохиолдсон, тэдний эрх ашгийг зөрчсөн асуудлыг марталгүй санасаар яваа аж. Тусгай 29 дүгээр сургуульд дохионы хэл мэддэг багш тун цөөхөн байв. Энэ нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал юм. Тиймээс хүүхдүүд …

  • 19 July

    Долдугаар сард нийт 68 удаагийн ой хээрийн түймэр гараад байна

    2017 оны 07 дугаар сард улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот болон 16 аймгийн 25 суманд нийт 68 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 61337 га ой, хээрийн бүс шатсан байна. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 1071 албан хаагч, 87 автомашин, Зэвсэгт хүчнээс 461 албан хаагч, 39 автомашин, орон нутгаас 1358 иргэн, 143 автомашин тус тус дайчлагдан нийт 2890 …

  • 19 July

    Үндэсний их баяр наадмаар 386 байцаагч хяналт тавьж ажиллажээ

    Үндэсний их баяр наадмын үеэр МХЕГ, НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн,  Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж, шалгалтыг зохион байгууллаа. 2017 оны 07 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд 386 улсын байцаагч албан хаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын …

  • 19 July

    Д.Ганбат:Хөшигийн хөндийн ОУ-ын нисэх онгоцны буудал 2018 оны наймдугаар сард ашиглалтад орно

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошима өнөөдөр  Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцав. Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошимаг дагалдан тус танхимын гишүүн Хиромичи Күмада, Кэнтаро Мотомүра, Тоорү Күнишигэ, манай талаас УИХ-ын гишүүн …

  • 19 July

    Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын санхүүгийн корпораци тусална

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банк группын гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нуген нар өнөөдөр Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн улмаар хөрөнгө оруулалт татах зорилготой юм. Засгийн газар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг …

  • 19 July

    Ш.Мягмар:Ерөө гол дагуу алт олборлож байсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон

    Цахим орчинд Ерөө гол дагуу хууль бус алт олборлож, байгаль орчинд хохирол учруулж байгаа тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар тодруулга өглөө. -Хууль бусаар алт олборлогчид Ерөө голыг их хэмжээгээр бохирдуулж байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч байна. Салбарын яамнаас энэ чиглэлд ямар ажил хийж байгаа вэ, тодорхой мэдээлэл өгөхгүй …

  • 19 July

    “Оюу-Толгой ХХК” 53 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгсэл, мөнгөн хандив гардууллаа

    “Оюу-Толгой ХХК” болон тус компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” –аас ой хээрийн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад зориулж хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл болон бэлэн мөнгө нийлсэн 53 сая төгрөгийн хандивыг гардууллаа. https://www.facebook.com/588990477781350/videos/1721300514550335/ Энэ үеэр Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Ой хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад Монголын ард түмэн хандиваа өргөсөөр байгааг хараад бахархаж …

  • 19 July

    АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа монголчууд 1,116,000 мянган төгрөгийг хандивлалаа

    Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор  төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өчигдөр АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа 10,000 гаруй монголчуудын төлөөлөл болж яруу найрагч Х.Тэргэл болон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг н.Батцэнгэл нар хандив цуглуулах аян өрнүүлж, 1,116,000 мянган төгрөгийг хандивлалаа.

  • 19 July

    ХХААХҮЯ-наас ОБЕГ-т 32,2 сая төгрөгийн тусламж үзүүллээ

    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас  санаачлан түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчид,  галыг унтраахад оролцож буй иргэдийн хэрэгцээнд 32,2 сая төгрөгийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн тусламжийг үзүүллээ. Тусламжийн хүрээнд 6 тонн мах,  хатаасан болон лаазалсан мах, бээлий хувцас хэрэглэлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн  Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал …