АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны клиник эмнэлэгт энэ сарын 18-ныг дуустал эцэг, эхчүүдэд хүүхдийн хөлний талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, шаардлагатай хүүхдэд эмчилгээний тусгай улавч, чиг зэргийг хямдралтай үнээр худалдаж байна. Тус арга хэмжээний үеэр Японы уламжлалт бариа засал болох Жүдо терапигаар мэргэшсэн эмч Г.Мөнхзул үзлэг хийж, түнхний мултрал, түнхний үений өсөлтийн хоцрогдлын үед хүүхдийг хэрхэн зөв асрах, яаж тэврэх талаар …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
8 August
Ч.Саранзаяа:500 сая төгрөг авсан бол би өнөөдөр ингэж явахгүй
УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх 25 настай Н-ын эгч Ч.Саранзаяа түүний өмгөөлөгч Хүний эрхийн хуульч М.Ичинноров нар АТГ-аас Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн талаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Хүний эрхийн хуульч М.Ичинноров “УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод зөндөө хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд цагдаа, прокурор, авлигатай тэмцэх газар хандсан. Долдугаар сарын 27-нд АТГ-т өгсөн өргөдлийн хариуг тав хоногийн дотор шалгаад гишүүн Д.Гантулгатай холбоотой авлигалын үйлдэл илрээгүй гэсэн байна. Дараа нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй тул прокурорт шилжүүлээд нийслэлийн прокурор нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү эрүүгийн хэрэг үүсгэх …
-
8 August
3-5 настнуудыг энэ сарын 21-ний өдөр бүртгэнэ
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 17.648 мянган хүүхэд бүртгүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд 2015 онд төрсөн хоёр настай хүүхдүүд 39 мянга байгаа бөгөөд одоогийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэл 45 хувьтай явж байгаа талаар мэргэжилтнүүд мэдээллээ. Энэ хичээлийн жилд гурван настай 1847 хүүхэд, дөрвөн настай 1439 хүүхэд, таван настай 2573 хүүхдийг нэмэлт элсэлтээр авах юм байна. Төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн хоёр …
-
8 August
Аавын хайр /Аавуудын баярын өдөрт зориулав/
80 настай өвгөн өндөр боловсролтой хүүтэйгээ хамт буйдан дээр сууж байлаа. Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув. Аав нь хүүгээсээ “Энэ юу вэ?” гэж асуужээ. Хүү нь хэрээ л байна гэж хариулав. Хэсэг байснаа аав нь “Энэ юу вэ?” гэж асуув. Хүү нь, ааваа би танд хэлсэн шүү дээ гэжээ. Тун удалгүй аав нь гурав дахь удаагаа …
-
8 August
Дундговь аймагт өвчилсөн малыг устгалд оруулж эхэлжээ
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ Ус багийн нутаг Цагаан хошуу хэмээх газар мал амьтны гоц халдварт шүлхий өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар өвчилсөн малын тоо 62 байсан бол үдээс хойш 40 мал нэмэгдэж, Онцгой байдлын хэлтэс, ХХАА-н газар, сумын онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг өвчилсөн малыг устгалд оруулж эхэлжээ. Тус хорио цээрийн …
-
8 August
Шөнийн цагаар дрифт хийдэг залууст ЗЦГ-аас сануулга өгөв
Замын цагдаагийн алба “Сансрын аюулгүйн тойрог дээр шөнийн цагаар спорт машинтай хүмүүс ирж дрифт хийж, амгалан тайван байдал алдагдууж байна” гэсэн гомдлыг иргэдээс хүлээн авсан байна. Энэ дагуу шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа дүүргүүдийн алба хаагч нарт дээрх төрлийн үйлдлийг таслан зогсоох, тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллажээ. Өгсөн үүрэг чиглэлийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн …
-
8 August
Найман тарвага хот руу нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна
Энэ сарын 7-ны өдөр найман тарвагыг шалган нэвтрүүлэх товчоогоор оруулж ирэх гэж байжээ. Тодруулбал,’Эмээлт’ авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Төв аймгийн Аргалант сумаас агнасан найман тарвагыг хот руу оруулах гэж байсныг Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид илрүүлсэн байна. Уг агнасан найман тарвагыг Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Харин зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа байна.
-
8 August
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье
Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэд үхсэн сэг зэмд хүрэхгүй байх, мэргэжлийн байгууллагад хандах, тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. Манай улсын Хөвсгөл, Баян-өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймгуудад сүүлийн жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан,идэвхтэй голомттой байгаа …
-
8 August
Дарь эхийн замыг хаана
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд баригдаж байгаа явган хүний гүүрэн гарцын барилгын ажлын хүрээнд зам хаахаар болжээ. Тодруулбал маргааш буюу энэ сарын 9-ны 23.00 цагаас энэ сарын 10-ны 06.00 цаг хүртэл Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж гүүрийн дам нурууны угсралтын ажлыг хийх байна. …
-
8 August
Д.Ууганбаяр:Б.Цэрэндоржийн гудамжин дахь хөшөө, усан оргилуурыг үгүй болгохгүй
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон бусад албаныхан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Иргэд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Дэд бутэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “”Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийн …
-
8 August
Гурван сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ
Дундговь аймгийн Гурвансайхан сумын II багийн нутаг Цагаан хошуу гэдэг газар малын гоц халдварт шүлхий өвчин гарч лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Одоогоор тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Мөн малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт авч хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгажээ. Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I, XXII хороонд шүлхий өвчин …
-
8 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 08-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд 10:30-16:00 цагт: 10, 20, 23, 28-р хороо 120-р сургууль, 203-р цэцэрлэг, ОБЕГ-ын харьяа Гал унтраах анги, 015-р ЦА, Мобиком корпорацийн ДДС, Цагдаагийн пост, Эн Эф Ти, Грийн сити, Собт трейд ХХК-ууд, иргэн Чинбат, …
-
8 August
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна
Малчид, ард иргэдийн анхааралд: 9, 10-нд ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. …
-
7 August
Дуучин Т.Амина УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын даргаар томилогджээ
Дуучин Т.Амина УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын даргаар томилогджээ. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт болж өнгөрсөн төмөр замчдын баяраар томоохон албан тушаалд заларсан гэнэ. Шинэхэн уран бүтээл гэхээсээ илүүтэй “даргын” ажилдаа орохоор бэлтгэлээ хангаж байгаа аж. Т.Аминагийн хувьд бие даасан хоёр ч цомгоо гаргаад амжсан билээ. Багаасаа урлагт элэгтэй байсан Амина СУИС-д суралцах явцдаа УБТЗ-ын лавлан мэдээлэгчээр ажиллаж эхэлсэн. Дуучин бүсгүй төмөр замчин болсон учир нь түүний …
-
7 August
Мод, модон материалын төрөлжсөн захуудад шалгалт хийж байна
Нийслэлд мод, модон материалын төрөлжсөн “Мөстийн гол трейд” ХХК-ийн “Хангай” зах, “Цайз” ХХК-ийн “Цайз” зах, “Улаанбаатар төмөр зам”-ын “Гурвалжин-44” зах, “Дата төв” ХХК-ийн “Хялганат” зах, “Ворм Энержи ХХК-ийн “Сонсголон” зах, “Шинэ Үйлс” ХХК-ийн “Гялгар” зах, “Цолмонбадрах” ХХК-ийн “Цолмонбадрах” зах, “Доной Трейд” ХХК-ийн “Доной” зах ,”Зонхова” ХХК-ийн “Тэнгэр” гэсэн нийт 9 зах үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр захуудтай Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл