Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 13 June

    Б.Хорлоо: Хүнээ бодож саналаа өгөөрэй

    –Сонгинохайрханы иргэд ярьж байна– Б.Хорлоо: Хүнээ бодож саналаа өгөөрэй -Монгол Ардын Нам бол монгол түмний нам. Тиймээс би улстөрийн ууган хүчин болох Ардын намынхаа нэр дэвшигчид саналаа өгнө. Энэ намын түүхийг бид сайн мэднэ. Сүүлийн үеийн залуучууд намын үүх түүхийг сайн мэдэхгүй байж магадгүй. Олон жилийн турш ачааны хүндийг үүрч, хүнд үеэс гаргаж явсан түүхтэй. Одоо ч нийгэм, эдийн засаг …

  • 13 June

    Туулын хайргыг хулгайгаар зөөсөөр байна

    Одоогоос хоёр сар гаруйн өмнө Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэвлэлийн бага хурал зарлан Туул голын сав газраас хайрга олборлохыг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Түүний дараахан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мөн ийм утга бүхий мэдэгдэл хийж, туул голын орчмын тусгай зөвшөөрлүүдийг цуцална хэмээсэн. Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр болсон Туул голоос компаниуд олон жилийн турш хайрга, дайрга олборлосоор ирсэн нь …

  • 13 June

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    06 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:. Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө …

  • 12 June

    Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо

    Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 05-р сарын 19-ны А/321 дүгээр захирамжийн хүрээнд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан батлагдсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага Монгол улсын MNS5633:2013 стандартын хэрэгжилтэнд 2017 оны 06-р сарын 05-ны өдрөөс 06-р сарын 08-ны өдрийг хүртэл нийт 24 хүүхдийн зусланд хяналт шалгалт хийсэн. …

  • 12 June

    Саналын хуудас хэвлэх ажил үргэлжилж байна

    Зургаадугаар сарын 26-нд саналаа өгөх 2026154 сонгогчдын саналын хуудсыг хэвлэх ажил өнөөдөр эхэллээ.  Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, санал авах байранд хүргүүлэх хугацаа хуульд заасны дагуу 6 дугаар сарын 23-наар дуусгавар болно.   Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг батлагдсан загварын дагуу, тоогоор хэвлүүлэхээр “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-тай  гэрээ байгуулан ажиллаж байна. Саналын хуудасны …

  • 12 June

    Н.Номтойбаяр: Ажлын байрны эрэлт хэрэгцээг боловсон хүчин бэлтгэх бодлоготой уялдуулна

    Өргөдлийн байнгын хороогоор өнөөдөр Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар санал солилцов. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Цаашид хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг зөвхөн нэг яам хариуцах бус төрийн салбар байгууллага өөр …

  • 12 June

    “Үнэгүй бяслаг хавханд л байдаг”

    Манай улсын АН-ынхны балгаар “элгээр нь хэвтүүлсэн” эдийн засгаа өөд нь татахын тулд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болж, түрүүчийн санхүүжилт орж ирсэн нь хүн бүхэнд цаад утгаараа хүртээлтэй л асуудал. Үүний төлөө ОУВС-гийн  өмнө тодорхой үүрэг хүлээж, хэд хэдэн татварын хувь хэмжээг өөрчлөхөөр болсон. Тэдгээрийн нэг нь импортын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн явдал байлаа. Манайхны хошигнон ярьдгаар “нүдээ …

  • 12 June

    Монгол төрийн өндөр босгоос боловсролыг хасч хөрөөдөх эрх хэнд ч үгүй

    Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөний хамгийн хурц “үзэгдэл”-үүд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын зүгээс өрнөсөөр байна. “Телевизийн мэтгэлцээнд оролцохгүй” гэсэн түүний хувьд нэр дэвших цагаасаа л нэг  айдас, эмзэглэлийн сэдэвтэй байсан нь “боловсрол” байлаа. Зайлшгүй нэхэгдэх, жишиж харьцуулагдах энэ сэдвийн өөдөөс түүнийг дэмжигчид “булчин” ярьсаар өнөөг хүрэв. Гэвч сонгогчид “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь боловсролгүй” гэдгийг сонсоод зүрх сэтгэлдээ сонголтоо хийх …

  • 12 June

    Уймарч явсаар туйлдаж гүйцлээ, хөөрхий …

    Энэ нийгэмд зурагтаар л гарч байвал ямар ч нэвтрүүлэгт орсон ч хамаагүй гэж боддог хүмүүс байна. “Бонгын ертөнц” хүүхдийн нэвтрүүлгээр орж, улс төр яриад л, “Өдөн дэр” шөнийн нэвтрүүлэгт орж ном зараад явдаг хүмүүсийг хэлээд байна л даа. Тэдэнд ерөнхий дөө нэг зорилго байна. Тэр нь олны танил болох. Тэгвэл ийм зорилготой нэгэн өмгөөлөгч бидний дунд байдаг. Нэрийг нь Г.Батбаяр …

  • 12 June

    ЭМЯ:Хачигт энцефалитын хүний өвчлөл өсөх хандлагатай байна

    Хачигт энцефалит өвчнийг дамжуулагч ойн хачгийн идэвхжил ихсэж байгаа тул ой модонд ажил эрхлэх, зугаалах, жимс, эмийн ургамал түүх, ууланд алхах үед ард иргэд ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Хачиг ихэвчлэн хүний нимгэн арьстай, чийглэг газар болох суга, цавь,  хөхний дор, чихний  ард, үсэн дотор байрлаж хаздаг. Хачгийн шүлсэнд байдаг мэдээ …

  • 12 June

    Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн “Сохо мебель”ийн захирал хил даван зугтжээ

    Өнгөрсөн долоо хоногийн даваа гариг буюу энэ сарын 5-нд 22 настай бүсгүй Нарны хорооллын …р байрны 22-р давхраас унаж амь насаа алдсан билээ. Талийгаач Ж нь өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргасан байдаг. Гэвч цагдаагийн байгууллагад гаргасан түүний гомдол бүхий бичиг алга болж, цагдаагийн алба хаагч авлигад идэгдсэн нь тодорхой болсон. …

  • 12 June

    Хот үмхийрлээ

    “Аз жаргалтай” тодотголтой Улаанбаатарын иргэд үнэндээ улсынхаа нийслэлд амьдраад байна уу, нийтийн жорлонд бүтэж үхэх гээд байна уу гэлтэй л аж төрж байна. Ялангуяа, 22-ын товчоо, Буянт-Ухаа, Нисэх, Яармагийн ойролцоо байнга, салхи баруунаас байх юм бол хотын төв рүү ч хааяа хааяа цэвэрлэх байгууламжийн үмхий үнэртдэг боллоо. Тэртээ 1964 онд 500 мянган хүн амтай хотод зориулж барьсан Төв цэвэрлэх байгууламж …

  • 12 June

    Дува сохор 1970 онд дахин төрснийг До яам ихэд нууцлан, устгасан байна

     1970 оны сүүлээр Говь-Алтай аймагт ганц нүдтэй хүү төрсөн байна. Хөдөөгийн алс бөглүү суманд амьдардаг Гарамжавын гэр бүл шинэ хүнээ хүлээж авахад ердөө хэдхэн хоног дутуу байлаа. Олон охин хүүхэдтэй болохоор хэнзэлж ирж байгаа үрээ голомт залгах хүү байгаасай гэж битүүхэн горьдоно. Сумын эмнэлгийн эмчээр тухайн үед орос мэргэжилтэн ажиллаж байсан болохоор хэдий хожуу төрөлт ч гэсэн нутагтаа амаржихаар шийджээ. …

  • 12 June

    Зодуулсан ТҮК-ийн ажилтаны гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандсан

    Энэ оны 06 дугаар сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээнд тохижолт үйлчилгээний ажилтан 50 орчим насны эрэгтэйг хоёр эмэгтэй зодсон талаарх бичлэг тавигдсан. Уг үйл явдлын мөрөөр СХД-ийн 3-р цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллагаа хийн, гомдлын бүртгэлд авч шалгахад СХД-13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын 11 дүгээр байрны хойд талын засмал зам дээр болсон ба тохижолт үйлчилгээ компаний ажилтан иргэн …

  • 12 June

    “Лоолойгийн найзууд”-ын хөтлөгч Б.Ариунгуа сонсогч болжээ

    Нэг үе бяцхан үзэгчдийг байлдан дагуулж, олон ангит кино төсөл болтлоо өргөжсөн Тv9 телевизийн “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуа Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч болжээ. Тэрээр өдгөө хоёрдугаар курст суралцдаг бөгөөд үе тэнгийнхэнтэйгөө мөр зэрэгцэн Батлан хамгаалахын салбарт хүчин зүтгэхээр шамдаж байгаа аж. Тэрээр МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын салбарынхантай хийх уулзалтын үеэр залуусаа төлөөлөн нэр дэвшигчид хандан үг хэлж, …