Малчид, иргэдийн анхааралд: 25-26-нд ихэнх нутгаар халж, цаашдаа салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 мер хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын …
Мэдээ мэдээлэл
May, 2017
-
24 May
С.Молор-Эрдэнэ философичтой санал нийлэхгүй байна
Германы ард түмний суут хүү, яруу найрагч Гёте “Усан тэнэг юмуу, ухаан цэцэн хүмүүс бусдад гай чирч авчирдаггүй. Харин хагас тэнэг юмуу, хагас ухаантай хүн л хор уршиг тарьдаг” гэж болгоомжлуулсан байдаг. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр элгэн түмэн, эцэг эх, өвөг дээдэс, удам судар, ивээлт соёл, эх түүх, эх орондоо хар буруу санаж явдаг, үгүйсгэгчийн сэтгэлгээтэй, эс …
-
24 May
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Гандигийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө /Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэл/, Сансарын тунелийн дагуу, Турк Монголын цэцэрлэг, Амарын гудамжинд нийт 1972 ширхэг 4-6 м өндөртэй шилмүүст нарс модыг шинээр тарьж, Энхтайваны өргөн чөлөө /офицеруудын …
-
24 May
Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Инчеон хотын дарга Юү Жонбуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Залуучууд хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, Инчеон хотоос Инчеон хотын …
-
24 May
Ц.Мөнх-оргил: Ц.Элбэгдорж ШХАБ-ын хуралдаанд ажиглагчаар оролцохоор төлөвлөж байна
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 23-нд хэвлэл мэдээллийнхэнд зориулж гадаад харилцааны салбарт хийж буй голлох ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн айлчлал болон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтын үр дүнгийн талаар Сайд Ц.Мөнх-Оргил танилцуулж, Гадаад харилцааны сайдын хувиар Европын холбоонд …
-
24 May
Д.Ганбат: Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлууд ирэх сараас эхэлнэ
-Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш үргэлжилнэ- Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, салбарын бүхий л төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дор түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ …
-
24 May
Эрдэнэзуугаас бурхан хулгайлсан этгээдүүдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хэлэлцлээ. Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэзуу” музейн Гурван зуугийн зүүн зууд хууль бусаар нэвтрэн …
-
24 May
НЗДТГ-ын байрны гадна бие зассан гадаадын хоёр иргэнийг 15 мянган төгрөгөөр торгожээ
Улаанбаатар хотын төв талбай, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны гадна талд ил задгай бие зассан гадаадын хоёр иргэнийг тус бүр 15000 төгрөгөөр торгожээ. Зөрчил гаргагч нар “Тэр өдөр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн. Хэлмэрч хөтөчгүй явсан тул бие засах газар олоогүй. Бид өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж Монгол Улсын иргэдээс уучлалт …
-
24 May
БНЭУ-ын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулав
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эхлээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийг илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар, Бүгд …
-
24 May
Дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилно
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ талаархи Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …
-
24 May
Ерөнхийлөгч болох шаардлагыг өндөрсгөе
Боловсролыг чухам ямар түвшинд асуудлыг авч үзэж байгаагаас хамаарч өөр өөрөөр тодорхойлох боломжтой. Хэрвээ хувь хүний түвшинд буюу явцуу утгаар авч үзвэл боловсрол нь “Хүний өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн” гэж тодорхойлсон байдаг. Харин нийгмийн түвшинд буюу өргөн утгаар нь авч үзэж байгаа тохиолдолд боловсролыг “Иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд …
-
24 May
Т.Аюурсайхан: Монголбанкыг шалгасан дүгнэлтэд нууцын зэрэглэлтэй материалууд бий
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкинд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтын дүнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Улс орны язгуур эрх ашигтай холбоотой чухал асуудал хэлэлцэж байгаа учраас гишүүдийг ирцээ хангалттай бүрдүүлэх хэрэгтэй” гэв. Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан “Төрийн ажлын нэг жудаг байх ёстой. УИХ-ын ажлын хэсгээс бидэнтэй уулзаж яриагүй. Ажлын хэсгийн тайланг анх удаагаа …
-
24 May
БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Соёмботой ууланд газар ашиглах эрхийг цуцаллаа
Соёмботой уулыг ухаж байна гэсэн зураг, мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр гарсан. Тэгвэл өмнө нь зөвшөөрсөн Газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган цуцаллаа. Ингэснээр Зайсан толгойн аман дахь Соёмботой уулыг ухаж барилга барьж байсныг таслан зогсоосон юм. “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай “БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаал:
-
24 May
Австралид амарч яваа Н.Золжаргал Монголбанкны 488 тэрбумын алдагдлыг төлөх үү
Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын хууль зөрчсөн үйлдлүүд хэрээс хэтэрсэн тухай мэдээллийг эх сурвалж мэдээлж байсан. Хууль бусаар мөнгө хэвлэж, түүнийгээ Ардчилсан намын эрх баригчид болон арилжааны банкинд олгож, түүнээсээ хувь хүртэж байсан гэх Н.Золжаргалын үед монгол төгрөгийн бодлого хамгийн ихээр алдагдсан байдаг. Монголбанкны ерөнхийлөгч бол маш чухал албан тушаал. Гэтэл мань хүн өндөр үнэтэй зочид буудал, үе мултарсан охидуудаар …
-
24 May
Дэлхийн зүүний үзэл баримтлалтай намууд Улаанбаатарт чуулна
“Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл” Прогрессив Аллианс байгууллагын IV бага хурал Улаанбаатар хотод 5 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, Д.Цогтбаатар, Г.Занданшатар болон Прогрессив Аллианс байгууллагын ерөнхий зохицуулагч Константин Вайнофф нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн А.Ундраа”Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл”-ийн байгууллагын танилцуулыг хийв. УИХ-ын гишүүн А.Ундраа “Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл” байгууллага нь Дэлхийн …