Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 3 July

    “Дээлтэй Монгол наадам” 11 дахь жилдээ болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр /Даваа гараг/ 14:00-18:00 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Наадмын энэ жилийн гол онцлог нь хамгийн том Хүннү дээлийг дэлгэж үзүүлэхээс гадна Киви хамтлагийн дуучин Ука ерөнхий дүр төрх болж байгаа бөгөөд ая дуугаа өргөнө.  Арга …

  • 3 July

    АН: Эрдэнэс-Тавантолгойн экспортоос олох орлогоос иргэдийн хэрэглээний зээлийг төлөх бүрэн боломжтой

    УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, үндсэн дөрвөн асуудал хэлэлцжээ. Хурлаар хэлэлцсэн асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Ж.Батзандан нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. Хаврын чуулган завсарлахтай холбогдуулан өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг тоон үзүүлэлтээр мэдээлэх хэрэгтэй гэж АН үзсэн байна. Ингээд жилийн хугацаанд нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт гарсныг УИХ …

  • 3 July

    УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацааг 7 дугаар сарын 06-ны өдрийг дуустал түр сунгалаа

     Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 01-ний хооронд тус тус хуралдахаар заасан.            Харин хуульд заасан энэ хугацааг шаардлагатай бол Улсын …

  • 3 July

    ЭМЯ:Наранд цохиулахаас сэргийлээрэй

    Цаг уур, орчны шинжилгээний газрын “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ”-гээр ойрын өдрүүдэд +30 градусаас дээш халж бүгчим халуун болох төлөвтэй байгаа тул Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд та бүхэнд нарших, наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

  • 3 July

    Монгол Улсаас Иран улс руу мах экспортолж эхэллээ

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд /2017.06.30/ Монгол Улсаас Иран улс руу хонины мах экспортолж эхэллээ. Тодруулбал, “Eco food trading” ХХК, “Darkhan meat foods” ХХК хамтран Иран улс руу 4000 тонн мах экспортлох гэрээ …

  • 3 July

    Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

    Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 2017 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 …

  • 3 July

    Баянзүрх дүүргийн 7, 8, 14 дүгээр хороодод гэмт хэрэг олноор үйлдэгдэж байгаа нь тогтоогджээ

    Баянзүрх дүүргийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөөгөөний дагуу хяналтын прокурор П.Даваасүрэн, М.Эрдэнэзаяа, Х.Ням-Эрдэнэ нар гэмт хэрэг хамгийн их үйлдэгдэж байгаа хороог судалсан байна. Судалгаагаар тус дүүргийн 7, 8, 14 дүгээр хороодод гэмт хэрэг олноор үйлдэгдэж байгаа нь тогтоогджээ. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн хэв журмын тасгуудтай хамтран тухайн хороодод гарч байгаа …

  • 3 July

    Н.Уламбаяр:Үүлний нөхцөл бүрдсэн тохиолдолд зориудаар нөлөөлж хур тунадасыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7202 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 157 нэгж буюу 7.8 хувиар буурсан …

  • 3 July

    Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор төслийн шилдэгүүд тодорчээ

    Засгийн газрын ‎2016-2020 оны мөрийн хөтөлбөрт нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын төв, цогцолборыг төр хувийн хэвшлийн түншлэл гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжих зорилт тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд санаачлагыг гаргаж, Засгийн газарт чиглэл үүрэг өгч, дэмжин төслийн шилдэг санаа, зураг төсөл шалгаруулах уралдаан зарлагджээ.       Монголын өмнөө барьдаг …

  • 3 July

    Түвд нэрийнхээ утга учрыг мэдмээр байна уу

    Нэр бол хүний амьдралын утга учирыг тодорхойлдог зүйлийн нэг. Нэгэн насныхаа турш тэр нэрээрээ л дуудуулж амьдрах тохиолтой. Тиймээс хүн бүр нэрээ хичээж амьдрах нь зүй ёс. О.Дашбалбар аганы хэлсэнээр “Надаас нэр, хувцасыг нь авчихвал Би хэн юм бэ?!” гэдэгчлэн… Мэдээж аав, ээж маань бидний нэрийг өгөхдөө ямар нэгэн утга учир, билэг ерөөл бодсон л байгаа. Тэгэхээр хүн өөрийгөө мэдье …

  • 3 July

    БНСУ-д визгүй нэвтрэх боломж

    Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол энэ жилийн шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд мөн визгүй нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ тухайн иргэн БНСУ-д 30 хоногийн хугацаанд визгүй нэвтэрч болох юм байна. Өмнө нь Европын найман орноос Солонгосын онгоцоор дамжин ирж байгаа иргэдийг визгүй нэвтрүүлдэг байсан. Найман орны тоог 30 болгон нэмэгдүүлжээ. Үүнд: Грек, …

  • 3 July

    Голд живж байсан хүүхдийг аварчээ

    Иргэдийг Туул голын усанд осолдож эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр бүр завьт эргүүл ажиллаж буй. Завьт эргүүлийн бүлэг энэ сарын 01-ний өдөр эргүүлээр явж байхад нь Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити хорооллын харалдаа туул голд хүүхэд усанд живж байхтай таарчээ. Аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг уснаас гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна. Биеийн …

  • 3 July

    Мүн Жэ Ин Чусоны үеийн эзэн хааны хоёр тамгыг эх орондоо эргүүлэн авчирчээ

    АНУ-д ажлын айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын хойгийн дайны үед хулгайлагдсан Чусоны үеийн эзэн хааны хоёр тамгыг эх орондоо эргүүлэн авчирчээ. 16-17 дугаар зууны үед хэрэглэж байсан эдгээр тамга нь 1950-1953 оны Солонгосын хойгийн дайны жилүүдэд хулгайлагдаж, сүүлийн хэдэн жилийн турш БНСУ-ын Засгийн газар эх оронд нь эргүүлэн авчрах яриа хэлэлцээрийг хийж иржээ. Харин тус улсын шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин …

  • 3 July

    Удахгүй нээгдэх соёл, амралтын “ZAISAN HILL” цогцолборын онцлох ЗУРГААН үйлчилгээ

    – Соёл, амралтын “Zaisan Hill” цогцолбор тун удахгүй ашиглалтад орох гэж байна – Улаанбаатарчууд гэлтгүй хөдөө орон нутгаас хотын төвийг зорин ирэх, цаашлаад дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж буй жуулчид, зочдын сонирхон очиж, Улаанбаатар хоттой танилцдаг нэгэн газар бол Зайсан толгой. Сүүлийн хэдэн жилийн турш Зайсан толгойн энгэрт нэгэн томоохон байгууламж баригдаж байгааг бид ажиглаж, ямар барилга баригдах гэж буйг сонирхон, …

  • 3 July

    Автобусны ягаан суудал ямар учиртайг мэдсэн үү?

    “Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ нь нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээгч, шинэлэг санаатай, идэвхитэй, урам зоригтой энтрепренёр болон ажил эрхлэгч ээжүүдийн бизнес санаагаа хөгжүүлэх, амжилтаа ахиулах, нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэхэд туслахад чиглэсэн харилцан суралцах, хэлхээ холбоо тогтоох, өөрийгөө чадавхижуулах нэгдсэн боломж бий болгох үндсэн зорилготой. “Монголын Энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ МАМААПП санаачлан НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газрын дэмжлэгтэйгээр …