Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 25 April

    Гал түймэр унтраах ангиуд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт явуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс …

  • 25 April

    Д.Оюунхорол:Улаанбаатар хотын хувьд анх зураг төслийг нь 500 мянган хүн амтай байхаар боловсруулсан ч одоо 1.3 сая хүн амьдарч байна

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Шведийн вант улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Анна Линдстедийг хүлээн авч уулзлаа. Швед улс нь ногоон бодлогыг нэвтрүүлсэн туршлагатай цөөн орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай зогсож, аялал жуулчлалын тогтвортой шийдвэр гаргадгаараа үлгэр жишээ. Уулзалтад Шведийн талаас Бээжин дэхь Шведийн ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Якоб Холтхуйс, II нарийн бичгийн дарга Кристер Льюнгвал …

  • 25 April

    Лед гэрэлтэй замын тэмдэг суурилуулжээ

    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба энэ сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын Их Дэлгүүрийн өмнө буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд лед гэрэл бүхий явган хүний гарцын тэмдэг хоёр ширхгийг суурилууллаа. Уг тэмдэг нь хоёр талтай, нараар цэнэглэгдэх бөгөөд хураасан цэнэгээрээ 10 цаг тасралтгүй асахаас гадна цэнэг хураах хугацаа нь 6 цаг юм. Мөн -45о С …

  • 25 April

    Буйр нуурын эмгэнэл бүү давтагдаг

    Одоогоос яг нэг жилийн өмнө /2016.04.24/ Дорнод аймгийн Халх гол сумын нутагт нэгэн эмгэнэлт хэрэг гарч, дөрвийн дөрвөн хүн Буйр нуурт эндсэн. Буйр нуурын эрэг дээрх Загасчдын хотхоны цөөхөн эрчүүдийн дөрөв нь цаг бусаар хорвоог орхисноос хойш нэгэн жил хэдийнээ өнгөрчээ. Нуурын ус бүрэн гэсээгүй гэдгийг мэдсээр хэр нь загасчлахаар гарсан залуусын хоёр нь усны гүнд живсэн бол хоёр нь …

  • 25 April

    Олон нийтийн цагдаа нар замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавина

    Замын цагдаагийн албанаас нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслээр болон явганаар хөдөлгөөнд оролцогч зорчигч-хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нас баралт, гэмтлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах зорилгоор “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд явган зорчигчдын замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналт тавих, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам …

  • 25 April

    “Ногоон технологитой хороо” төслийн шалгаруулалт боллоо

    Гэр хорооллын суурьшлын бүсэд ногоон технологи дээр суурилсан, бие даасан дэд бүтэцтэй, хэсэгчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх шинэ санал, санаачилгыг дэмжиж, агаарын болон хөрсний бохирдолтой тэмцэх үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас санаачлан “Ногоон технологитой хороо” төсөл шалгаруулах ажлыг гуравдугаар сарын 10-наас зургаадугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байгаа. Эхний шатны шалгаруулалт гуравдугаар сарын …

  • 25 April

    “1000 эргүүл-2” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

    Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтсээс хамтран “1000 эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт өсч, гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан эерэг үзүүлэлт гарсан юм. Иймд дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс санаачлан “1000 эргүүл-2” арга хэмжээг эхлүүллээ. Энэ …

  • 25 April

    Таван аймагт УАЗ-Пургон хүлээлгэн өглөө

    “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь явуулын техник хэрэгслийг шинэчлэх, стандартын дагуу үзлэг, оношлогоо хийх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах явдал юм. Явуулын техникийн хяналтын үзлэгээр автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тормозны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлтүүд …

  • 25 April

    Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан БНХАУ-ын Бээжин хотноо болж байна

    Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан энэ сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Хуралдаанд тус зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон албаны бусад төлөөлөгчид оролцож байна. Зөвлөлийн нэгдсэн хуралдаан өнөөдөр эхлэх …

  • 25 April

    Өнөөдөр дэлхийн хумхаа өвчинтэй тэмцэх өдөр

    2007 оноос хойш Дэлхий нийтээрээ жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдрийг хумхаа өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тус өдрийг“Сайн сайхны төлөө, хумхаа өвчнийг зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хумхаа өвчин нь шумуулаар дамждаг эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдэгээр голчлон илэрдэг …

  • 25 April

    Түймрийн аюултай саруудад бугын эвэр түүж, бэлтгэхийг хориглолоо

    Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 35 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. “Түймрийн аюултай үе” буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр …

  • 25 April

    Киргизийн парламент дахь сөрөг хүчний тэргүүнд шүүхээс ял оноолоо

      Киргиз улсын парламент дахь сөрөг хүчний тэргүүн, социалист Ата-Мекен (“эх орон”) намын дарга Омурбек Текебаевт ял оногдуулсан тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын хороо (ҮАБХ)-ноос мэдээлсэн байна. Тухайлбал, ҮАБХ-ноос: “Омурбек Текебаев болон Онцгой байдлын дарга асан Дуйшонкулу Чотонов нарыг Киргиз улсын Эрүүгийн хуульд заасан хахуулийн гэмт хэрэгт сэжиглэн шалгаж, шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ” гэжээ. Тус хороо нь энэ оны …

  • 25 April

    Урантай холбоотой авлигын хэрэгт Украины төрийн хоёр өндөр албан тушаалтан баривчлагджээ

      Украины парламентын гишүүн асан болон эрчим хүчний компаний орлогч захирал нар баяжуулсан ураны үнийг хөөрөгдөж, 17.3 сая ам.доллар залилах гэж байсныг илрүүлэн шалгаж байгаа талаар тус улсын Авлигын эсрэг товчооноос мэдээллээ. Уг хэрэгт парламентын эрчим хүчний хорооны дарга асан Микола Мартиненко Австри Улсад бүртгэлтэй өөрийнхөө эзэмшдэг гэх компаниар дамжуулан ашиг олсон байж болзошгүй хэмээн сэжиглэгджээ. Товчооноос мэдээлснээр, “Steuermann investitions …

  • 25 April

    Сэрэмжлүүлэг: “Номин”-д нэг өдөрт таван хүн гэмтэх ёстой юу

    “Номин холдинг” ХХК  хүнс, хувцас, цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээс гадна даатгал, харуул хамгаалалт, цэцэрлэг, цэвэрлэгээ зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг. Зарим нэг үйлчилгээ хэл ам дагуулдаг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дүүрэн байгаа.  Энэ удаад тус байгууллагын “Терранова”-аар орж гарахдаа дээд зэргээр сэрэмжтэй байхыг олон нийтэд сэрэмжлүүлж байна. 2017 оны 04-р сарын 02-ны өдөр 3,4-р хорооллын “Терранова”-ын дүүжин тааз нуран үйлчлүүлж …

  • 25 April

    “ДЦС-IV”-өөс зарласан тендер хэн нэгний халаасыг дүүргэх ажил биш баймаар сан

    Нар, салхи, усан гэсэн сэргээгдэх эрчим хүчээр улсынхаа хэрэгцээг бүрэн хангаж, цаашлаад эрчим хүч экспортлох зорилт төр, засгаас тавьж байгаа. Түүний зэрэгцээ V цахилгаан станц барих гэж олон жил ярьж буй ч өдий хүртэл ажил хэрэг болгож чадаагүй л яваа. Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн хэрэгцээг орос ах нарын барьж өгсөн II, III, IV цахилгаан станц хангасаар байна. Хамгийн гол …