Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд буюу хоёр сарын дараа болно. Одоогоор намуудаас хэн, хэн нэр дэвших нь тодорхойгүй байна. Хуулиараа намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу ирэх тавдугаар сарын 2-ноос эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах ёстой. Энэ хугацаа дууссанаас хойш тав хоногийн дотор буюу ирэх тавдугаар сарын 11-ний дотор нэр дэвшигчдийн …
Мэдээ мэдээлэл
April, 2017
-
26 April
Цагдаагийн тодорхойлолтыг гурван цэгээс олгож байна
Энэ сарын 19-өөс эхлэн виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараас авах боломж бүрдсэн. Энэ тухай Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий:Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цагдаагийн тодорхойлолтыг гурван газраар олгодог боллоо. Өдөр дунджаар 500 …
-
26 April
42, 47 настай хоёр Монгол эмэгтэй Өмнөд Солонгост хулгай хийгээд баригджээ
Өмнөд Солонгост гурван сарын визээр очсон хоёр Монгол эмэгтэй удаа дараа хулгайн гэмт хэрэг хийгээд баригджээ. Өмнөд Солонгосын Тэгү хотын цагдаагийн газраас тус хотын нутаг дэвсгэр дээр санаатайгаар хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн тэдгээр эмэгтэйчүүд болох Монгол улсын иргэн 42 настай Б болон 47 настай А нарыг баривчлан саатуулаад байгаа юм байна. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Солонгос …
-
26 April
Я.Цэцэгдарь: Ажилласан жилийг минь шүүх тогтоож өгснөөр тэтгэвэр нэмэгдлээ
Баянгол дүүргийн VII хорооны иргэн Я.Цэцэгдарьтай ярилцлаа. Аав нь хэлмэгдсэнээс үүдэж цагдаа, шүүхийн байгууллагын нэр сонсохоос жийрхдэг байсан тэднийхэн шүүхийн шинэтгэлийг биеэр мэдэрч, бодлоо өөрчилснөө ярьсан юм. -Та өөрийгөө товч танилцуулаач? -Би өндөр насны тэтгэвэрт байдаг. Өөрийгөө танилцуулахын оронд аавынхаа тухай яривал сонирхолтой болов уу. Би аавынхаа хэнз, ганц охин нь. Тавь шүргэж байхад нь би төрсөн …
-
26 April
Зөрчлийн тухай хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тохиолдолд торгох, баривчлах шийтгэл сонгож оногдуулахаар тусгажээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2017.04.25) хуралдаан 73.7 хувийн ирцтэйгээр 09 цаг 50 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдаанаар эхлээд Зөрчлийн тухайхуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцуулав. Зөрчлийн тухай хуулийн төсөлд баривчлах шийтгэлийг …
-
26 April
9 хуруугаа тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй болсон залуу ил захидал бичжээ
Сайн байна уу? Намайг Баярцогт гэдэг. Цэрэгт яваад хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн байна. Гадуур үнэн тодорхой мэдээлэл байхгүй байгаа учир 4 сарын 23-нд LIVE хийж хүргэсэн боловч төдийлөн олонд хүрээгүй. Би 2016 оны 5 сарын 6-нд цэрэгт татагдаж Зэвсэгт хүчний Дорноговь аймагийн Зүүн баян сумын 336-р ангид хувиарлагдсан. 2017 оны 1 сарын 17-ноос 1 сарын 25-ныг хүртэл хүрээ нэг байгууламжид харуулын …
-
26 April
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж сэрүүхэн байна. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос …
-
25 April
Б.Өнөрмаа:Бэлэн мөнгөний сүлжээний бизнес хаана ч байхгүй
Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа МҮОНТ-ийн “Сүлжээний бохир бизнес” сэдвээр хийсэн нээлттэй хэлэлцүүлэг шууд нэвтрүүлэгт оролцсон ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. prokuror.mn
-
25 April
УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа нар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос /2017.04.25/ Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах үйл ажиллагааг Монгол Улсын их сургуульд зохион байгууллаа. Тус Байнгын хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоороо Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, боловсролын тухай хуулиудын хэрэгжилт, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн …
-
25 April
Гал түймэр унтраах ангиуд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт явуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс …
-
25 April
Д.Оюунхорол:Улаанбаатар хотын хувьд анх зураг төслийг нь 500 мянган хүн амтай байхаар боловсруулсан ч одоо 1.3 сая хүн амьдарч байна
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Шведийн вант улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Анна Линдстедийг хүлээн авч уулзлаа. Швед улс нь ногоон бодлогыг нэвтрүүлсэн туршлагатай цөөн орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай зогсож, аялал жуулчлалын тогтвортой шийдвэр гаргадгаараа үлгэр жишээ. Уулзалтад Шведийн талаас Бээжин дэхь Шведийн ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Якоб Холтхуйс, II нарийн бичгийн дарга Кристер Льюнгвал …
-
25 April
Лед гэрэлтэй замын тэмдэг суурилуулжээ
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба энэ сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын Их Дэлгүүрийн өмнө буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд лед гэрэл бүхий явган хүний гарцын тэмдэг хоёр ширхгийг суурилууллаа. Уг тэмдэг нь хоёр талтай, нараар цэнэглэгдэх бөгөөд хураасан цэнэгээрээ 10 цаг тасралтгүй асахаас гадна цэнэг хураах хугацаа нь 6 цаг юм. Мөн -45о С …
-
25 April
Буйр нуурын эмгэнэл бүү давтагдаг
Одоогоос яг нэг жилийн өмнө /2016.04.24/ Дорнод аймгийн Халх гол сумын нутагт нэгэн эмгэнэлт хэрэг гарч, дөрвийн дөрвөн хүн Буйр нуурт эндсэн. Буйр нуурын эрэг дээрх Загасчдын хотхоны цөөхөн эрчүүдийн дөрөв нь цаг бусаар хорвоог орхисноос хойш нэгэн жил хэдийнээ өнгөрчээ. Нуурын ус бүрэн гэсээгүй гэдгийг мэдсээр хэр нь загасчлахаар гарсан залуусын хоёр нь усны гүнд живсэн бол хоёр нь …
-
25 April
Олон нийтийн цагдаа нар замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавина
Замын цагдаагийн албанаас нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслээр болон явганаар хөдөлгөөнд оролцогч зорчигч-хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нас баралт, гэмтлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах зорилгоор “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд явган зорчигчдын замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналт тавих, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам …
-
25 April
“Ногоон технологитой хороо” төслийн шалгаруулалт боллоо
Гэр хорооллын суурьшлын бүсэд ногоон технологи дээр суурилсан, бие даасан дэд бүтэцтэй, хэсэгчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх шинэ санал, санаачилгыг дэмжиж, агаарын болон хөрсний бохирдолтой тэмцэх үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас санаачлан “Ногоон технологитой хороо” төсөл шалгаруулах ажлыг гуравдугаар сарын 10-наас зургаадугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байгаа. Эхний шатны шалгаруулалт гуравдугаар сарын …