Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болох “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд гагнуурт Ж.Жанлав-Ойдов, сантехникт Ц.Долгормаа, өрлөг угсралтад Ц.Мягмарсүрэн, цахилгаанд Л.Төгөлдөр, мужаанд Н.Эрдэнэмөнх нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг …
Мэдээ мэдээлэл
June, 2017
-
7 June
С вирусийн эсрэг эмийг хөнгөлөлттэй бичих эмч нарын тоог нэмэгдүүллээ
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд В, С, Дельта вируст хепатитийн илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээ, хяналт хийх зааврыг хэрэгжүүлэх ээлжит сургалт ЭМЯ дээр болж, нийслэлийн 9 дүүрэг, 4 тосгоны 15 эрүүл мэндийн байгууллагаас 23 эмчийг хамруулж, эмч нарт сертификат олголоо. Тус сургалтыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын зорилт, Засгийн газрын 2016-2020 …
-
7 June
Улсын хэмжээнд хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна
2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа (үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай), 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна. Тодруулбал, 350.7 мянган га-д үр тариа, 11633 …
-
7 June
Жорж Клуни хоёр ихэр хүүхдийн аав боллоо
Холливудын алдартай жүжигчдийн нэг Жорж Клуни болон түүний эхнэр Амайл Клуни нар аав ээж болох гэж байгаа мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байсан билээ. Жорж Клуни, Амайл Клүни нар 2014 онд хуримаа хийсэн ба ийнхүү гурван жилийн дараа 55 настай Жорж Клуни, 39 настай Амайл Клуни нар хоёр ихэр хүүхдийн аав ээж болжээ. Хосууд охиндоо Элла, хүүдээ Александр гэдэг нэр хайрлажээ. Энэ …
-
7 June
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Японы “Никкэй CNBC” телевизэд ярилцлага өгөв
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Токио хотноо болж буй “Азийн ирээдүй” форумд оролцлоо. Азийн улс орнуудын хөгжил, бодлогын зангилаа асуудлуудыг хэлэлцдэг энэхүү форумын 6 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойшхи хуралдаанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил илтгэл тавьж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, …
-
7 June
Т.Мэндсайхан: Хуулиуд албан ёсоор нийтлэгдээгүй нь бэлтгэл ажилд хүндрэл учруулж байна
Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдсан эсэх талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас тодрууллаа. –Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил, Зөрчил шалган шийдвэрлэх тухай зэрэг шинээр батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг шүүх хэрхэн хангаж байна вэ? -Эрүү, захиргааны хэргийн шүүхүүд эдгээр хуулийг хэрэгжүүлэхийн тулд …
-
7 June
Нийслэл хот цэцгэн гоёлоо өмслөө
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр “Хот тохижилтын газар “ болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран 15000 м2 талбайд цэцэгжүүлэлт хийж эхлээд байна. Энэ жилийн цэцэг тарилтын ажил 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 15 ны хооронд хийгдэнэ.
-
7 June
Улаанбаатарт 21-23 дулаан байна
2017 оны 06 дугаар сарын 06-ны 20 цагаас 06 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм өдөртөө 18-23 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө …
-
6 June
Приус машины онцгой албан татварыг буцаан олгох гурван нөхцлийг журамд тусгана
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн төсөл батлагдах хүртэл хугацаанд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид …
-
6 June
Б.Оюумаа: Нэр дэвшигчдийн сурталчилгаа 19 хоногийн туршид үргэлжилнэ
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа. -Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Сурталчилгааны арга, хэлбэрийн талаар болон сурталчилгаа явуулахад юуг анхаарах вэ? -Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс 19 хоногийн туршид үргэлжилж энэ сарын 24-ний өдөр дуусна. Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар …
-
6 June
“Эвийн хадагтай ээжүүд” бид долоодугаар сарын нэгнийг мартаагүй
Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Эвийн хадагтай эмэгтэйчүүд” сэдэвт хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө. “Эвийн хадагтай эмэгтэйчүүд” уриан дор нэгдсэн 200 гаруй эхчүүд эмэгтэйчүүд тус хурлыг зохион байгуулсан бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй өрсөлдөгчдөд зөв шударгаар өрсөлдөхийг уриалж, хэн нэгнийг гүтгэн доромжлохгүй байх, ард иргэд болон хүүхэд залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж эв эеийн хичээж соёлтой өрсөлдөхийг уриалсан …
-
6 June
Катар ба Арабын орнуудын хооронд үүссэн дипломат зөрчилдөөний өрнөл ба шалтгаан
ДОХА. /ВВС/. Дипломат маргаан дэгдсэнээс үүдэн Египет болон Саудын Арави улс агаарын орон зайдаа Катарын нисэх онгоцуудыг нэвтрүүлэхийг хориглолоо. Хэт давруу үзэлт террористуудыг дэмжиж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэх үндэслэлээр Персийн булангийн жижиг улс болох Катартай тогтоосон дипломат харилцаагаа хэд хэдэн улс орон таслаад байгаа юм. Саудын Арави, АНЭУ, Египет болон Бахрейн улс Катарт агаар, хуурай газар болон …
-
6 June
Тээврийн хэрэгслийнхээ албан татварыг торгуульгүй төлөх боломжтой
Сангийн яамын Нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 7-8-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяалал харгалзахгүй /торгуульгүй/ төлөх боломжтой юм байна. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Тиймээс тээврийн хэрэгслийнхээ албан татварыг хугацаандаа төлөөгүй жолооч нар маргааш төв талбайд болох өдөрлөгийн үеэр төлбөрөө ямар …
-
6 June
Орон сууц болон гэр хороолол доторх замын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг Хорооллын доторх замд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр явна” гэж заасан байдаг. Сүүлийн үед орон сууц болон гэр хорооллын доторх замд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлсний улмаас байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүд, явган зорчигчдыг мөргөж гэмтээх явдал нэмэгдэж байна. МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Жолооч тээврийн хэрэгслийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл