Татварын ерөнхий газар, Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ болон Хэрэглэгчийн систем нийлүүлэгчидийн холбоо ТББ-ууд өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдэд “Татварын ерөнхий хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж цахим төлбөрийн баримтын системийг боловсронгуй болгох замаар Нэмэгдсэн өртгийн албан …
Мэдээ мэдээлэл
June, 2017
-
8 June
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг төрийн өмчит компани хариуцна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэх боллоо. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийг санхүүгийн хувьд бие дааж, төсвөөс хараат бус ажиллуулах чиглэлээр арга хэмжээ …
-
8 June
Браво!!! Сайн сайханд дуудсан уриалгыг рекламаар дамжуулан явуулжээ
Монголчууд бид даяарчлал, цаг мөч бүхэнтэй хөл нийлүүлэх гэж явахдаа өвөг дээдсийн сургамж сургаалиас хэт холдоод, эрх чөлөөгөө эдэлж байна гээд хэлэх үг, хийх үйлдэл нь ч нэг тийшээ хэт хэвийгээд буй мэт санагддаг уу. Сэтгүүлч миний дотроо бодон явдаг нэгэн зүйлийг саяхны нэгэн рекламнаас олж хараад магнай тэнийн баясав. Монгол хүн амны билгээрээ гэдэг. Тэрхүү амны билэгтэй сайхан …
-
8 June
Азербайжан улс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө батална
Азербайжан улс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө 2017 онд багтаан батлах юм байна. Уг асуудал нь тус улсын Ерөнхийлөгчийн баталсан ажлын төлөвлөгөөнд багтсан бөгөөд түүнийг батласнаар улс орны бизнесийн орчинд таатай нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Цаашид Азебайжан улс “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Гадаад орны төрийн алба хаагчдад хахууль өгөхтэй тэмцэх тухай” конвенцид нэгдэн орохоор төлөвлөж байгаа ажээ. …
-
8 June
“Хаан” банкнаас 23 сая төгрөг дээрэмдсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв
Дорноговь аймгийн прокурорын газраас Хаан” банк-наас 23 сая 240 мянга төгрөг дээрэмдсэн, мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Ж-г алахыг завдсан, 4 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл авч зугтаан иргэн, хуулийн этгээдэд нийт 40 сая 716 мянга 810 төгрөгийн хохирол учруулсан Г, Н нарт холбогдох хэрэгт хяналт тавьжээ. Прокурорын хяналтын шатанд тухайн гэмт хэрэгт холбогдсон Г, Н нар нь дээрмийн хэрэг …
-
8 June
П.Ганхуяг: Тогтмол, чанартай вакцинжуулалтын үр дүнд мал сүрэг бүрэн эрүүлжинэ
“Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II үе шатыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээрт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар гарын үсэг зурсан. Ингэснээр Монгол Улсад 2017 оны 2 дугаар улиралд багтаан ОХУ-ын “Малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх О, А хэвшлийн …
-
8 June
Эмгэнэл
Бидний хайрлаж хүндэтгэж явдаг Бадарч овогтой Гэрэл нь 2017 оны 6-р сарын 4-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд гүнээ эмгэнэж байна. Б.Гэрэл нь 1946 оны 12-р сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын 6-р багт ард Бадарчийн 12-р хүү болон төрсөн. Тэрээр 1955 онд Налайх хотын бага, дунд сургууль, 1964 онд ЗХУ-ын Архангельск мужид ТМС–ийг төгсөн, ажлынхаа гараагаа Налайх …
-
8 June
“Шөнийн гэрэлт гудамж” -ийн ажиллах цагийн хуваарь
Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгон тохижууллаа. Нийслэлийн анхны шөнийн гудамжны нээлт өнөөдөр 21 цагаас болох юм. Хуучнаар “Сөүлийн гудамж”-нд сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, …
-
8 June
Cөүлийн гудамжны автозамыг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар хаана
Шөнийн гэрэлт гудамж төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тохижилт, худалдаа үйлчилгээний ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд 2017 зургаадугаар сарын 7-ны өдрийн 20:00 цагаас 2017 зургаадугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл агаарын гэрэлтүүлгийн тоноглолын ажил хийх, 2017 зургаадугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагаас худалдаа, үйлчилгээний асар байрлуулах, цахилгаан, хийн түлшний холболт хийх, төслийн нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангахын тулд Сөүлийн гудамжны замын …
-
8 June
Кант, Ницше нар Молор-Эрдэнэ шиг эх орноо муулж яваагүй
Өөрийгөө том эрдэмтэн гэж үздэг Молор-Эрдэнээс өгүүллийнхээ гарчиг тутамд дурдсан шинжлэх ухааны салбар бүрээр’ няцаалт авч бут ниргүүлэх юм байхдаа гэж хүлээж суусан чинь байдаггүй шүү. Харин түүний оронд тулга тойрсон хэрүүлийн шинжтэй, зарим газар заналхийлсэн шинжтэй,зарим газар мушгих гэж оролдсон ярилцлага маягийн юм л олж хардаг юм байна. Эрдэмтэн хүний хариулт гэж тэр хүний ойлголтоор иймэрхүү юм байдаг юм …
-
8 June
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 9, 10-нд нутгийн баруун хагаст бороо орж сэрүүснэ. 2017 оны 06 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн …
-
7 June
А.Цогцэцэг:Манай улсад ходоод, гэдэсний замын өвчлөл нийт өвчлөлийн эхний тавд явж байна
Манай улсад 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Төв Евразийн шим тэжээлийн анхдугаар чуулган “Монголын хүн амын шим тэжээлийн байдал” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож, үг хэллээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Төв Евразийн хоол тэжээл, газар нутаг, цаг агаар, зан …
-
7 June
“Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Эрүүл мэндийн яамтай хамтран өнөөдөр (2017.06.07) “Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Билэгт, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон Эрүүл мэндийн яам, тус яамны харъяа байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл, доктор, профессорууд оролцлоо. …
-
7 June
Гурван хүүхдийг галын аюулаас аварсан Б.Баттулга, Б.Мөнхбаяр нарыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа
Гурван хүүхдийг галын аюулаас аварсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь …
-
7 June
China telecom компанийн захирал асан 550 мянган ам долларын хахууль авсан хэргээр 6 жилээр шийтгэгджээ
БНХАУ-ын харилцаа холбооны томоохон компани болох “China Telecom” компанийн захирлаар ажиллаж байсан Чан Сяобин гэгчийг 550 мянган ам.долларын хахууль авсан хэргээр 6 жилийн хорих ял болон хөрөнгийг нь хураах нэмэлт ялаар Баодин хотын шүүх шийтгэжээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Чан Сяобин “Telecom China” болон “China Unicom” компанид ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан, хувьдаа ашигтай байдлаар ашигласан, өөртэй нь хамтран ажилласан компаниудад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл