Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 6 April

    ТТАХНЭ, ГССҮТ хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан нар 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт харилцан туршлага солилцох, шавилан сургалт явуулах болон эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан болно.

  • 6 April

    Хаврын улиралд дэгддэг халдварт өвчнөөс сэргийлэх үүрэг чиглэл өглөө

    МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар, чиглэл зөвлөмж өглөө. Тэрбээр, “Мэргэжлийн хяналтын байгууллага шинэ өнгө төрхөөр ажиллаж, хяналт, үйл ажиллагааны чиглэл олон улсын чиг хандлага руу явж байна. Бид зөвлөнө, туслана, хугацаатай албан шаардлага өгч зөрчил дутагдлаа засч залруулах боломж олгоно. Үүний дараа хүний эрүүл мэнд, амь …

  • 6 April

    Монголбанкнаас ипотекийн санхүүжилт зогсоогүйг мэдэгдэв

    Монголбанк сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт  зээлийн эргэн төлөлтөөс банкуудад ипотекийн санхүүжилт олгож буйгаа мэдэгдлээ. Ипотекийн зээлийн санхүүжилтийн журам шинэчлэгдэн батлагдсанаас хойш 2476 зээлийн хүсэлтэд 169.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүнээс хөдөө орон нутагт 4.02 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Монголбанкнаас банкуудад хамтран ажиллах гэрээнд нэгдсэний хувьд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохистой түвшинд хангаж ажиллах албан тоот илгээжээ. Албан тоотод, “Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл …

  • 6 April

    “Хархорин” захын орчимд гарч байгаа зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг судалжээ

    Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд гарч байгаа зам тээврийн ослын байдлыг судалсаны үндсэндээр осол их гарч байгаа зарим газруудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Хархорин” зах орчмын замд 2016 он, 2017 оны эхний 2 сарын байдлаар ослын улмаас 2 явган зорчигчийн амь нас хохирч, 8 явган зорчигчийн …

  • 6 April

    С.Байгальмаа:Гэр бүлийн маргаанаар мэргэшүүлэх боломжийг бүрдүүлж байгаад талархаж байна

    Саяхан Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэр бүлийн маргааныг шийдвэрлэх орчин нөхцлийг сайжруулах, шүүгчдийг мэргэшүүлэх талаар гаргасан шийдвэрийг уншаад маш их талархан хүлээн авлаа.         Миний бие 20 гаруй жил анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллахдаа гэр бүлийн маргаантай олон хэрэг шийдвэрлэж байсан.Сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэрэг маргаан ихсэж байгаа нь нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэгтэй …

  • 6 April

    Үнийн савлагаа бий болох нөхцлийг тодотголоор оруулж ирсэн нь буруу

      Төр биш ард түмэн бүсээ чангалах тухай 2017 оны төсвийн тодотголд тусгасан байна. Иргэдийнхээ халаас руу гараа шургуулсан буюу банкинд байгаа хэдэн төгрөгөөс татвар авах, өндөр цалинтай хүмүүсийн татварыг нэмэгдүүлэх, асуудал орсон байна. Тамхи, архи, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь ард түмний нуруун дээр ачаа нэмж байгаа хэрэг. Хувийн хэвшлийг энэ үед нь тогтвортой ажиллуулах тал дээр хүндрэлүүд …

  • 6 April

    Р.Глассер: Монгол Улсыг гамшгийн эрсдлийг бууруулахад амжилт гарган ажиллаж байгаа орны нэг гэж хүлээн зөвшөөрдөг

    Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурлын нээлтийн ажиллагаа боллоо. Хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р. Глассер нар оролцон үг хэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар манай улс Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлаар …

  • 6 April

    Азийн түншлэлийн хуралдаан Улаанбаатар хотод эхэллээ

    Манай улс Азийн сайд нарын бага хурлаар баталсан Нью Делигийн тунхаглал, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнана. Мөн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад ямар асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцэх юм. Түүнчлэн ирэх онд Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд …

  • 6 April

    Италид Монголын соёл урлаг, мэдээллийн төв байгуулна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд хатагтай Дорина Бианкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НСУГ-ын дарга Ж.Дамдинцэрэн, НАЖГ-ын дарга Д.Батсүх, Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайдын Зөвлөх Ливиа Малканжо болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Хатагтай Дорина Бианки “Өмнө нь Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан …

  • 6 April

    УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017.04.05-ны өдрийн хурлаар батлав. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 05-ААС 07-НЫ ӨДРҮҮДЭД АЖЛЫНХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 06-ны Пүрэв гарагт: Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг …

  • 6 April

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    2017 оны 04 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар  хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурна. Хүрэн бэлчир орчмоор 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн,  …

  • 6 April

    БНСУ-ын Пёнчан хот 2018 онд болох Өвлийн олимпын бэлтгэлээ амжилттай базааж байна

    Дэлхийн сэтгүүлчдийн форум БНСУ-д 2017 оны 4 сарын 2-8-ны өдрүүдэд болж байгаа тухай мэдээллийг бид хүргэсэн. Энэхүү форумд дэлхийн 55 орны 90 гаруй сэтгүүлчид оролцож байгаа бөгөөд тэд Энхтайваны асуудалд сэтгүүлчдийн оруулах хувь нэмэр гэсэн сэдвээр форумаа зохион байгуулан, хэлэлцүүлэг өрнүүлсний дараагаар БНСУ-ын зарим хотуудаар аялж, Хан үндэсний уламжлал, түүх соёлтой танилцахын зэрэгцээгээр 2018 онд Өвлийн олимп болон өвлийн пара олимп болох Пёнчан хотын Олимпын бэлтгэл ажил, бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцлаа. Өвлийн олимпыг БНСУ-д …

  • 5 April

    Хорооллын “Номин”-гийн тааз нурж, үйлчлүүлэгчийг гэмтээв

    Баянгол дүүргийн 14 дүгээр  хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны /Теранова/ тасагт барилгын тааз нурж хүн осолдсон тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанаас ирүүлсэн мэдээллийн дагуу ослын газар дээр Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатар, Д.Цэцэгбадам, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Жаргал нар ажиллалаа.     “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн …

  • 5 April

    29 дүгээр тусгай сургуулийн хашаанд олгосон газрын захирамжийг хүчингүй болголоо

    Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн хашаанд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2015 оны нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийгмийн хамгааллын төв” барих зориулалтаар 900 м.кв газрыг эзэмших гэрчилгээ авч, барилгын ажил эхлүүлэхээр  ажиллаж  байсан юм. Уг захирамж нь Газрын тухай хуулийг зөрчин төрийн байгууллагаас төрийн байгууллага руу шилжүүлсэн байна. Монгол улсдаа ганцхан тооцогддог тусгай сургалттай сургуулийн газарт төрийн байгууллага …

  • 5 April

    Ой, хээрийн түймрээс сэргийлэх тухай тушаал гарлаа

    Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд зэрэг аймгуудад 16 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 13 га ой, 3685 га хээр, нийт 3698 га талбай бүхий  ой, бэлчээр түймэрт өртжээ. Түймэр гарч байгаа шалтгааныг  урьдчилсан байдлаар авч үзэхэд иргэд, айл өрх ил задгай үнс нурмаа хаях, татсан тамхиа унтраалгүй орхих зэргээс үүдэлтэй …