Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 23 May

    Хот хоорондын автобусны тасалбарыг цахим машинаас олгодог боллоо

    Хот хоорондын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хот хоорондын зорчигчийн тасалбар борлуулах /TVM/ билет бичилтийн машиныг Зам,Тээвэр Хөгжлийн Яам болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захиалгаар Метатек компани нэвтрүүлж, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв /Драгон/ -д өнөөдөр танилцууллаа. -ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ДЭЭР БИЛЕТ БИЧИЛТИЙН МАШИНУУД ТАВИНА–   -“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр:         “Тасалбар …

  • 23 May

    Налайх дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

    Өнөөдөр  Налайх дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зохион байгуулсан бөгөөд захирал Ц.Сонгууль болон сургалтын албаны дарга С.Мөнхбат нар сургуулийнхаа талаар товч танилцууллаа. Налайхын МСҮТ нь бүсийн хэмжээндээ тэргүүлдэг бөгөөд Политехник коллеж, МСҮТ-үүдийн дунд улсын хэмжээнд зарлагддаг ерөнхий эрдмийн болон мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцдог юм. Тус сургуулийн барилгын …

  • 23 May

    УИХ-ын дарга асан З.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

    Ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж, Д.Мурат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, хөргийг бүтээсэн зураач Т.Чингис нар оролцлоо. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “1914-1919 онд Сайн ноён хан Т.Намнансүрэн Монгол Улсын Дээд хурлын даргаар ажилласан тэр цагаас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэн гэж үздэг. Үүнээс хойшхи УИХ-ын …

  • 23 May

    Ж.Эрдэнэбат: Хөгжлийн чөдөр-хуулиудыг хөтлөгч-хуулиудаар солих цаг болсон

    Хууль сахиулахын их сургуульд болж байгаа Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Чуулганы төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амгаланг эрж мэндчилье. Хуулийн салбарын эрдэмтэд анх удаа чуулж, Монгол Улсад шударга ёс, хуулийн засаглал тогтооход болон салбартаа тулгамдаж буй зарим чухал асуудлыг ярилцаж, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлж байгаад Монгол …

  • 23 May

    Толгойт, Орбитын замын зорчих хэсгийг ирэх сарын 30-нд нээнэ

    Нийслэл хотод хаврын бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ хавар автозамын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын нэг нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм. “Зам нь их хэмжээгээр эвдэрсэн, тохижилт муу, тоос шороо их, машин эвдрэх болон осол гарах шалтгаан боллоо” хэмээн иргэдийн бухимдаж байсан энэ замыг 4 эгнээ болгон өргөтгөж, явган …

  • 23 May

    Ж.Эрдэнэбат: Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр тариаланч, ногоочдоо дэмжинэ

    Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр, “-Энэ онд улсын хэмжээгээр 381,6 мянган га-д үр тариа, 23,6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23,2 мянган га-д тэжээлийн таримал, 28,6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 458,0 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж, тариалалтын ажил ид явж байна. Манай тариаланчид хаврын нэг өдрийг …

  • 23 May

    П.Сэргэлэн: ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар тохирсон

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Орхон аймгийн Жаргалант сумын “Хангал гол” ногоочдын бүлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус бүлэгт 16 өрх гишүүнээр элссэн, нийт 40 га-д хүнсний ногоо тариалдаг. Өнгөрсөн жил 10 га-д байцаа тарьсан, энэ жил 15 га талбайд тариалах байцааны үрсэлгээ хийжээ. Жилд 250-300 тн байцаа хураадаг. Тариаланчид маань эх орныхоо хөрсөнд ургасан төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж  чадлаа. Одоо …

  • 23 May

    Сэлэнгэ аймаг улсын нийт ургацын 35 хувийг бүрдүүлнэ

    Төв, Дархан-Уул аймгаас эхэлсэн Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбатын газар тариалангийн бүс нутагт ажилласан томилолт хоёр дахь өдрөө Сэлэнгэ, Булган, Орхон аймагт үргэлжиллээ.  Сэлэнгэ аймаг газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 280 аж ахуйн нэгж, 149 иргэн, 305,5 га эргэлтийн талбай эзэмшиж, үйлдвэрлэл явуулдаг. Энэ онд 174 мянган га талбайд тариалалт хийж байна. Үүнээс 85 мянган га талбайд улаан буудай,  бусад талбайд төмс, хүнсний …

  • 23 May

    Налайхын замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгоно

    Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км зам, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл, Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам, Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто зам болон Чингэлтэй дүүрэгт хийгдэж буй зарим замын өргөтгөл шинэчлэлийн ажлуудтай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Зам засвар, газар чөлөөлөх …

  • 23 May

    Сэрэмжлүүлэг: Банкны хуулга, НДД-ийг хуурамчаар үйлдэх тохиолдол ихээр гарч байна

    Банк санхүүгийн байгууллагуудаас иргэдэд санал болгож буй зээл, зээлийн эрхтэй картуудын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан эдгээр үйлчилгээг авахад зайлшгүй бүрдүүлэх материал буюу банкны хуулга, нийгмийн даатгалын дэвтрийг хуурамчаар үйлдэх тохиолдол ихээр гарч байна. Иймд зээл, зээлийн эрхтэй кредит карт авахад тань тусална, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэсэн хувь хүн, бүлэг хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн тул …

  • 23 May

    Шууд хамаарал

    Африк тивийн улс орнуудын удирдагчдаас хамгийн боловсрол муутай 10 Ерөнхийлөгчийг нэрлэжээ. Ашигт малтмалын арвин нөөцтэй ч хөгжлөөрөө хойгуур эрэмбэлэгддэг тус тивийн ихэнх улс орон ядуу, буурай ч дээрх жагсаалтад нэрлэсэн хүмүүсийн удирдсан орны байдал бүр ч хэцүү болох нь харагдаж буй. Тус тивд олон жил ноёрхсон боолчлол, хүн амын боловсролын түвшний доогуур үзүүлэлт зэрэг нь Африкийн хөгжлийг арагш татах суурь …

  • 23 May

    Хорвоогийн муу бүхний үүр Тавантолгой болжээ

    Саяхандаа, саяхан Тавантолгой дахь нүүрсний ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдаж, УИХ-аар дэмжигдэж байсан юм. Тухайн үед энэхүү орд газрыг муу муухай бүхний үүр уурхай болчих юм гэж хэн ч төсөөлөөгүй биз. Чухамдаа үнэтэй үнэгүйдээ тулж буй нүүрс яах вэ. Нүүрснээс дээгүүр тавих ёстой хүний асуудалд анхаарлаа хандуулах цаг болсон байна, цаана чинь. Өдрөөс өдөрт сөнөж …

  • 23 May

    Д.Ганбат: Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж болохгүй. Дампуурах эрсдэлтэй учир урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх ёстойг онцлов.   -Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнөд хөршид албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд зам тээврийн салбарт цаашид ямар хамтын ажиллагаа өрнөх вэ? -Айлчлалын хүрээнд “Эдийн засгийн …

  • 23 May

    Хоёр хөршийн ерөнхийлөгч хоёул докторын зэрэгтэй

    XXI зууны эхэнд дэлхийн улсуудын 30 орчим хувь нь хөгжингүй, харин тэн хагас нь хөгжиж байгаа, үлдсэн 20 орчим хувь нь буурай хөгжилтэйд тооцогдож байна. Тэгвэл ямар улсууд нь хөгжиж, ямар нь буурай юмуу нэн ядуу хэсэгт хоцрогдон үлдэж байна вэ? Хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч АНУ, Япон, Герман зэрэг орнууд болон хөгжлийн хурдаар их гүрнүүдийн араас хурдтай нэхэж яваа Хятад, Энэтхэг …

  • 23 May

    С.Батболд: Шувуун фабрикийн нутагт дахиж сөөм газар ч ашиглуулахгүй

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд  тодорхой шийдвэрлэх асуудалтай дүүрэг, хороодын ажил байдалтай газар дээр нь  танилцаж буй бөгөөд өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Дарга нар албан өрөөнд сууж, иргэдийн өргөдөл гомдол хүлээн авч шийдсэн төдий нэр зүүх биш хороо бүрт хүрч, иргэдийнхээ үгийг сонсон, амьдралд нийцсэн ажил хийх хэрэгтэйг хотын дарга онцолж буй юм. Тэрбээр, өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүрэг, хороодод  ажиллажээ. …