Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 15 June

    Явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон автобусны жолоочийг буруугүй гэж үзжээ

       Өмнөд Солонгос улсын Сөүл хотод өнгөрсөн жил 30 орчим насны нэгэн эрэгтэй автобусанд дайруулж амь насаараа хохирсон хэрэг гарсан аж.    Хохирогч нь явган хүний гарцгүй замаар зам хөндлөн гарч явахдаа 2-р эгнээгээр замын хөдөлгөөнд оролцож байсан автобусанд дайруулж, толгойдоо хүнд гэмтэл авч улмаар амь насаа алдсан байна.    Анхан шатны шүүхээс тухайн автобусны жолоочид цагт 60 км хүртэл хурдтай …

  • 15 June

    Д.Ганбат: Салбарын залуус дэлхийн түвшний технологийг нэвтрүүлж чадна

    Зам, тээврийн салбарын Залуучуудын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр төрийн ордноо зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтанд Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ, МИАТ, УБТЗ, Автотээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв, Далайн захиргаа, Монголын төмөр зам, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв зэрэг байгууллагын залуучуудын 500 гаруй төлөөлөл оролцлоо. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол тулгуур салбарын нэг бөгөөд тус салбарт …

  • 15 June

    Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аян эхэллээ

    Аялал жуулчлалын улирал эхэлж, Олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аяныг энэ сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжуудын тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалт хийж, тавигдсан тэмдэгүүд …

  • 15 June

    МУГЖ Г.Ариунбаатар дэлхийн шилдэг уран бүтээлчидтэй хүч үзэж байна

    МУГЖ дуучин Г.Ариунбаатар дэлхийн сонгодог урлагийн “Cardiff singer of the world 2017” шилдэг дуучныг шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байна. Дэлхий дахин түүнийг  П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулагчдын Гран при шагналын эзэн гэдгээр таних биз ээ. Тэрээр  сонгодог урлагт цахиур хагалж бахархам амжилт гарган Монгол улсын нэрийг дэлхий дахинд дуурсгаж яваа ховорхон уран  бүтээлчийн нэг юм.  Мөн өнгөрсөн жил авьяас …

  • 15 June

    Д.Энхцэцэг: 44833 иргэний сонголтод “түр хасав” тэмдэглэгээ хийсэн

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбоотой асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа. – Танай байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг  аймаг, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан санал авах байруудад хүргүүллээ.  Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд  ямар үйл ажиллагааг хийж гүйцэтгэдэг вэ? -Сонгуулийн тухай хуулийн  23.1 дэх хэсэгт заасны дагуу Сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдэд …

  • 15 June

    Цагдаагийн ерөнхий газраас Г.Доржзодовын талаар тайлбар хийлээ

    Дөнгөж сая Цагдаагийн Ерөнхий  газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн  ээлжит сонгуультай холбогдуулан гарч байгаа үйл явдлын талаар болон УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө цацагдсан төрийн албан хаагчдаас мөнгө босгох тухай бичлэгийг хийсэн гэх Г.Доржзодовыг  талаар тайлбар хийлээ. Цагдаагийн Ерөнхий газраас  хийсэн хэвлэлийн бага хурлыг бүрэн эхээр нь хүргэж байна.      

  • 15 June

    Ази, Номхон далайн бүсийн Жембори Улаанбаатар хотод болно

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.06.14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. 1000 айлын орон сууц барьж эхлэх бэлтгэлийг хангажээ БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн зарим  хороонд гэр хорооллыг дахин төлөвлөж 1000 айлын орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих бэлтгэл ажлаа хангасныг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад арга хэмжээг нэн …

  • 15 June

    Улаанбаатар Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгоно

    Улаанбаатар Дархан чиглэлийн 204.6 км, Тавантолгой-Гашуунсухайтын 250 км, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай авто зам барихаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав. Улаанбаатар Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан. 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр их засвар, шинэчлэл хийгдээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдрээд …

  • 15 June

    БНХАУ-ын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм. Иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэв. Энэ чиглэлээр холбогдох төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас Барилга, хот байгуулалтын …

  • 15 June

    Сонгинохайрхан дүүрэг олон улсын хөтөлбөрт сургалт бүхий сургуультай болно

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 26-р хороонд ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслол боллоо. 26 дугаар хороонд 920 хүүхдийн,  25 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих юм байна. Дэлхийн боловсролыг эзэмшүүлэх олон улсын хөтөлбөрт сургалттай сургалт бүхий ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон …

  • 15 June

    Хүндэт донорууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчихоор боллоо

    НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар танилцуулахдаа “Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт 190 Хүндэт донор бий. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бий болгох ажилд бодитой хувь нэмэр оруулж, бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа өгч, …

  • 15 June

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Засгийн газрын өчигдрийн  хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна. Хорь гаруй жилийн өмнө батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлага бий болсон. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж …

  • 15 June

    “Говь ХХК”-т гарсан гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна

    Үйлдвэрийн зориулалттай тус байгууламж нь 1981 онд баригдсан 2 давхар төмөр бетон хана, тулгуур баганатай, тэнхлэгээрээ урт нь 198 м, өргөн нь 126 м, эргэн тойрондоо авралтын 9 гарцтай. 2017 оны 06 дугаар сарны 14-ний өдрийн 20 цаг 39 минутанд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Говь ХХК”-ний хашаанд үйлдвэрийн барилга шатаж байна …

  • 15 June

    Лондонд гарсан гал түймэрт 12 хүний амь үрэгджээ

    Английн Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт байрлах  27 давхар “GrenFill” орон сууцны барилгад өчигдөр шөнө  01.00 цагийн орчимд гал гарсан билээ. Албаныхны мэдээлснээр галын улмаас 12 хүн амь үрэгдэж, 78 хүнийг галаас аварч эмнэлэгт хүргүүлсэн ч эмнэлэгт хүргэгдсэн  18 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Тус байранд өнгөрсөн жил 11.08 сая $ засвар хийж гадна талыг нь шинэчилсэн …