Ким Жон Ун, Дональд Трамп нар бие биенийгээ доромжлов

Холбоотой Зураг

АНУ-ын Хойд Солонгосын удирдагч нарын хэл амны тэмцэл хурцадсаар байна. Тухайлбал өнгөрсөн долоо хоногийн эхээр НҮБ-ийн чуулганд оролцох үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ “пуужинтай хүн, ” гэсэн утгатай үгээр хочилсон бол Ким Жон Ун хариуд хөгшин зөнөг хэмээн бие биенийгээ хэл амаар доромжиллоо. Бямба гарагт Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо НҮБ-ын индэрт үг хэлэхдээ Трампыг “сэтгэцийн өвчтэй хүн” гэж хэлсэн.

Харин бямба гарагт Дональд Трамп дээрх үгэнд хариу барилаа. Твиттер хуудсандаа Трамп “Хойд Солонгосын гадаад хэргийн сайдын НҮБ-д хэлсэн үгийг сонслоо. Хэрвээ тэр Пуужинтай Жижигхэн Хүний үгийг давтаж байгаа бол тэд удаан оршихгүй болсон гэсэн үг” гэв. Энэ бүхнийг харж буй дэлхийн ажиглагчид тухайлбал ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров “цэцэрлэгийн хүүхдүүд”-тэй зүйрлэлээ.

Санал болгох мэдээ

Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган” Төрийн ордонд …